ДОХ-ын гурван тохиолдол бүртгэгдлээ

ДОХ/ХДХВ-ын халдварын 124, 125, 126 дахь тохиолдол бүртгэгдсэнийг ХӨСҮТ-өөс мэдээллээ.
ДОХ/ХДХВ-ын халдварын 124, 125, 126 дахь тохиолдол бүртгэгдсэнийг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Тус төвд энэ сарын 4-нд Эрүүл мэндийн байгууллагаас онош баталгаажуулахаар ирүүлсэн үйлчлүүлэгчийн сорьцод хийсэн шинжилгээгээр ХДХВ-ийн халдвар илэрч, онош батлагджээ.

Уг үйлчлүүлэгч нь 40-45 настай, эрэгтэй, биеийн байдал нь сайн, эмч нар хяналтдаа авч, тархвар судлалын ажил хийж эхэлсэн байна. Мөн энэ сарын 7-нд ХӨСҮТ-д сайн дураараа шинжилгээ өгсөн үйлчлүүлэгчийн сорьцод  хийсэн шинжилгээгээр ХДХВ-ийн халдвар илэрч онош нь батлагджээ.

Тэрбээр 30-34 настай, эрэгтэй, одоогоор биеийн байдал нь сайн, хяналтад орсон бөгөөд тархвар судлалын ажил хийгдэж буй аж. Харин энэ сарын 10-нд тус төвд сайн дураараа шинжилгээ өгсөн үйлчлүүлэгчийн сорьцод хийсэн шинжилгээ хийхэд ХДХВ-ийн халдвар илэрч онош нь батлагджээ.

Тус үйлчлүүлэгч нь 20-24 настай, эрэгтэй, биеийн байдал нь сайн, хяналтад авч, тархвар судлалын ажил хийгдэж эхэлсэн байна.

Ч. БАТЦЭЦЭГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)