Монголд элэг шилжүүлэх мэс засал хийнэ
- 2012-12-24
- Эрүүл мэнд
- 0
Манайд элэгний хорт хавдрын өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй.
Манайд элэгний хорт хавдрын өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй. Элэгний хорт хавдрыг эмчлэх ганц арга нь элэг шилжүүлэн суулгах мэс засал байдаг аж. Өнгөрсөн жил БНСУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран манай эмч нар элэг шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаа хийжээ. Энэ мэс заслыг монголдоо хийх манай эмч нарын баг бэлэн болсон гэнэ. Тиймээс элэг шилжүүлэн суулгах мэс засалд шаардлагатай тоног төхөөрөмж хэрэгтэй байгааг Эрүүл мэндийн сайд Н.Удвал онцолсон юм.
Харин энэ тоног төхөөрөмж авах хөрөнгийг уржигдар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн байна. Элэг болон чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээний аргуудыг Монголд нэвтрүүлэхэд зарцуулах дөрвөн тэрбум 270 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ.
Энэхүү тоног төхөөрөмжийг нэвтрүүлснээр Монголд элэг, чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг ирэх оноос хийх боломжтой хэмээн Улсын клиникийн I эмнэлгийн эмч нар үзэж байна.

Ч. БАТЦЭЦЭГ

Сэтгэгдэл (1)
(61.109.56.189)
ELeg ,hodood ,buur geed MongoLiin ene uBchnuud delhiid deeguur bairand baidagaa. Elegiig shiLjuulen suulgahad gadagsh 100-s deesh saya turguguur hiiLgedeg ene emchiLgeeg MongoLdoo hiilgevel sain shuu dee.