230 иргэнд эмнэлгийн тусламж үзүүлжээ
- 2012-12-25
- Эрүүл мэнд
- 0
Шинэчлэлийн Засгийн газрын “Эрүүл чийрэг Монгол хүн” зорилтын хүрээнд Өвөрхангай аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвөөс нэн
Шинэчлэлийн Засгийн газрын “Эрүүл чийрэг Монгол хүн” зорилтын хүрээнд Өвөрхангай аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвөөс нэн ядуу амьдралтай, орон гэргүй, эрүүл мэндийн даатгалгүй иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсээр байгаа. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын дөрвөн өрхийн эмнэлэгт нарийн мэргэжлийн найман эмч ажиллаж ЭХО, зүрхний шинжилгээ, биохимийн лабораториор үзлэг оношлогоо хийж байгаа бөгөөд энэ сарын 21-ний өдөр давхардсан тоогоор 230 орчим иргэн хамрагджээ.

Ч. БАТЦЭЦЭГ

Сэтгэгдэл (0)