Эмийн жор бичилтийн стандартаар шалгалт авчээ

Эрүүл мэндийн яам, НЭМГ, Монголын эм зүйчдийн нэгдсэн “Эм холбоо” ТББ хамтран “Эмийн жор бичилтийг сайжруулж
Эрүүл мэндийн яам, НЭМГ, Монголын эм зүйчдийн нэгдсэн “Эм холбоо” ТББ хамтран “Эмийн жор бичилтийг сайжруулж, зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд эмч, эм зүйчид хамтран ажиллаж туршлагаа солилцоё” сэдэвт мэргэжлийн ур чадварын II шатны уралдааныг  зохион байгуулжээ. Тус уралдаан нь нийслэлийн 9 дүүргээс шалгарсан эмч, эм зүйч нарын мэргэжлийн ур чадвар, эм судлалын мэдлэгийг дээшлүүлэх, эмийн жорын маягт-жор бичилт MNS 5376:2011 стандартын хэрэгжилт, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх, эмнэлгийн мэргэжилтний оролцоог сайжруулах зорилготой. Эмийн жор бичилтийн стандарт, холбогдох хууль тогтоомжийн дагуу эмч, эм зүйч нараас шалгалт авч, эмийн зохистой хэрэглээний тандалт-сургалт-төлөвлөлт, иргэдэд эмийг зөв хэрэглэх дадал заншил эзэмшүүлэх “СБИА” аргыг өөрийн байгууллагад хэрхэн хэрэгжүүлж буй талаар гэрийн даалгавар, онол практикийн бага хуралд эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаарх илтгэлийг тус тус хэлэлцүүлсэн юм.

Ч. БАТЦЭЦЭГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)