Хорт бодисуудаас өөрийгөө болон гэр бүлийнхнээ хамгаалах боломжтой

    Химийн бодис, хүнд металлууд хаа сайгүй тархсан байдаг ба эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байдаг. Эдгээр хорт бодисуудаас хэрхэн хамгаалах, хорт бодисоос биеэ хэрхэн цэвэрлэх талаар “Биохэлф Монголиа” компаний эрүүл мэндийн зөвлөх Г.Уянгатай ярилцлаа. 
    Химийн бодис, хүнд металлууд хаа сайгүй тархсан байдаг ба эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байдаг. Эдгээр хорт бодисуудаас хэрхэн хамгаалах, хорт бодисоос биеэ хэрхэн цэвэрлэх талаар “Биохэлф Монголиа” компаний эрүүл мэндийн зөвлөх Г.Уянгатай ярилцлаа. 



-Хүний эрүүл мэндэд хорт нөлөө үзүүлдэг химийн бодисуудын талаар манай уншигчдад тайлбарлаж өгөөч?

-Эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг хорт бодисуудад мөнгөн ус, хар тугалга, кадми зэрэг хүнд металлууд, хүнсний ногооны тариалалтын явцад хэрэглэдэг пестицид, гербицидүүд, үйлдвэрлэлийн процессийн дүнд үүсдэг диоксин зэрэг маш олон бодис ордог. Эдгээр нь биед орсноор, хуримтлагдаж, толгой өвдөх, нойргүйдэх, дотор муухайрах, амнаас өмхий үнэртэх, өтгөн хатах, хоол боловсруулалт алдагдах зэрэг зовиурууд үүсдэг. Мөн архаг ядаргаа, гэдэс цочролын хамшинж, бүх төрлийн харшил, архаг өвчин, хавдрын үүсэлд голлох нөлөө үзүүлдэг. Бид өөрсдөө ч мэдэлгүйгээр хорт бодисуудад хордсоор байна. 

-Эдгээр хорт бодисуудад хордохгүй байх ямар арга байна вэ?

-Бид өдөр тутмын хэрэглээнээсээ хорт бодисуудад байнга хордож байдаг. Ялангуяа идэж ууж байгаа хүнсний бүтээгдэхүүн, мөн амьсгалж байгаа агаар, ууж байгаа усанд хорт бодис хүнд металлууд ихээр агуулагддаг. Бид юуны түрүүнд зөв хооллолтын талаарх эрүүл мэндийн мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй. Би юу идэх хэрэгтэй вэ? ямар хүнснээс татгалзах ёстой вэ? Яагаад? гэсэн асуултыг өөртөө тавьж мэдлэг, мэдээлэл олж авахыг хичээх хэрэгтэй. Тэгж хүсээгүй цагт бидний биед хорт бодисууд орж, хуримтлагдсаар байх болно.  

-Таны ярьж байгаагаар бидний биед хорт бодисууд орж, нэгэнт хуримтлагдсан юм байна. Тэгвэл сөрөг нөлөөг багасгах, өөрсдийгөө, гэр бүлээ хамгаалах ямар арга байгаа вэ?

-Нэгдүгээрт эдгээр хорт бодисыг аль болох биедээ дахиж оруулахгүй тал дээр анхаарах хэрэгтэй. Мэдээж энэ нь түрүүн хэлсэн зөв хооллолтын талаарх хувь хүний мэдлэгтэй холбоотой. Гол нь экологийн цэвэр, байгальд ургасан, органик хүнсний бүтээгдэхүүнүүдийг сонгож хэрэглэх хэрэгтэй. Хоёрдугаарт нэгэнт биед хуримтлагдсан хорт бодисуудын ялгаралтыг сайжруулж, биеэ цэвэршүүлэх, хоргүйжүүлэх тал дээр анхаарах шаардлагатай. 

-Та экологийн цэвэр, органик гэж хэллээ. Энэ талаар сүүлийн үед их ярих боллоо?

-Тиймээ. Бид сүүлийн үед органик гэж их ярьж байна. Органик гэсэн шошготой бүтээгдэхүүнүүд ч их байдаг болсон байна. Гэвч харамсалтай нь органик гэж яг ямар шаардлага хангасан бүтээгдэхүүнийг нэрлээд байгаа талаар нэгдсэн ойлголт зохицуулалт өнөөдөр манайд байхгүй байна. Өндөр хөгжилтэй орнуудад органик гэсэн гэрчилгээг олгодог тусгай байгууллага байдаг бөгөөд маш өндөр шалгуураар энэхүү гэрчилгээг олгодог. Жишээ нь органик жимс ногоо гэдэг нь генетикийн өөрчлөлтөнд ороогүй үрээр пестицид, химийн бордоо хэрэглэлгүй тарьж, халдваргүйжүүлэхийн тулд цацраг туяанд шараагүй хүнсийг хэлдэг. Мөн хэрэглэгчдэд очих хүртлээ сав баглаа боодол, тээвэрлэлт, хадгалалтын явцад аливаа химийн бодис агуулаагүй ийм хүнсэнд шалгаж баталгаажуулсаны үндсэн дээр органик хэмээх гэрчилгээ олгодог. Монголын нөхцөлд хөдөө цэвэр байгальд ургасан аньс, нэрс, чацаргана зэрэг жимс, мөн бүх төрлийн эмийн ургамлууд органик гэдэг ойлголтонд орно гэж бодож байна. 

-Биеэ хорт бодисоос цэвэрлэх, хоргүйжүүлэх ямар аргууд байдаг вэ?

-Хорт бодисуудыг гадагшлуулахын тулд тодорхой хүнсний нэмэлтүүдийг хэрэглэдэг тусгай аргууд байдаг. Хамгийн түрүүнд бүдүүн гэдсээ цэвэрлэх хэрэгтэй ба үүний хажуугаар цөсний ялгаралтыг сайжруулах замаар хорт бодисуудыг гэдсээр дамжин ялгаруулдаг. Энэ үедээ С, Е аминдэм, селен гэх мэт антиоксидантууд хэрэглэж, элэг хамгаалагч эмийн ургамлуудын тусламжтай элгээ хамгаалан, органик, биед хялбархан шингэдэг хоол идэх гэх мэт цогц арга хэмжээ авч байж бүрэн цэвэрлэдэг. Гэхдээ энэ нь олон талын мэдлэг шаарддаг, хийхэд хэцүү тул “Хлорелла”-г хэрэглэн, энгийн аргаар хорт бодисуудаас ангижрах боломжтой. 

-Хлорелла гэж юу вэ? 

-Хорт бодисуудаас биеийг цэвэрлэдэг чанараараа дэлхийд танигдаж, ихээр хэрэглэх болсон Хлорелла нь нэг-эст замаг бөгөөд хүнд металлууд, пестицидүүд болон хорт бодисуудыг өөртөө холбон, шимэгдэхээс сэргийлж, гадагшлуулснаар хүний биеийг хоргүйжүүлэх чадвартай. АНУ, Европ, Японд хийгдсэн олон тооны судалгаагаар хоргүйжүүлэх нөлөө нь батлагдсан байдаг. Хлореллаг хамгийн ихээр хэрэглэдэг улс нь Япон улс бөгөөд 10 сая гаруй хүн өдөр тутамдаа хүнсний нэмэлт хэлбэрээр хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг.



-Энэхүү бүтээгдэхүүнийг ямар хүмүүс хэрэглэхэд тохиромжтой вэ? Насны хязгаар байдаг уу?

-Хлореллаг бүх насныхан өдөр тутам хэрэглэж болно. РНХ, ДНХ агууламж өндөртэй учраас эсийн нөхөн төлжилтийг сайжруулдаг нь өндөр настай, ямар нэг өвчин, гэмтлээс сэргэж, эдгэрч байгаа үед хэрэглэхэд тохиромжтой. Түүнчлэн хортой үйлдвэрийн нөхцөл болох уул уурхай, дархан, шатахуун түгээгүүр, барилгын үйлдвэрийн ажилчид хорт химийн бодисуудтай их ажилладаг болохоор нормонд өгдөг сүүтэй адил өдөр тутам хэрэглэж, эрүүл мэндээ хамгаалж болно. Мөн Хлореллад Өсөлтийн Хүчин зүйл агуулагддаг болохоор хүүхдийн өсөлтийг дэмжиж өгдөг. Уураг нь нийт хуурай жингийн 55%-ийг эзэлдэг төгс уураг бөгөөд олон төрлийн аминдэм, эрдсээр баялаг учраас бүх насныхан хэрэглэж болно. Хоол боловсруулах ферментүүдийг агуулдаг болохоор хоол боловсруулалтыг сайжруулдаг, мөн биеийн эвгүй үнэрийг арилгадаг. 

-Биеийн эвгүй үнэр дардаг талаар тодруулахгүй юу?

-Хоол боловсруулах замд байгаа хорт бодисууд цусанд шимэгдэж, биеийн дотоод бохирдол үүссэний улмаас амнаас болон биеэс эвгүй үнэр үнэртдэг. Хлореллагийн найрлага дахь хлорофилл нь үнэр үүсгэгч хорт бодисуудыг гадагшлуулах, биед шимэгдэхээс сэргийлэх замаар биеийн болон амны эвгүй үнэрийг дардаг. 100-300 мг хлорофиллийг өдөрт хэрэглэснээр биеийн эвгүй үнэрээсээ салж болно. Жишээ нь 28 г бууцайнд 300-600 мг хлорофилл агуулагддаг байхад 6 г хлореллагаас 300 мг хлорофилл авах боломжтой. Нөгөө талаар хлорелла нь эслэг, хоол боловсруулах фермент агуулдаг учраас хоол боловсруулалтыг сайжруулж, хорт бодисуудын нийлэгжлийг бууруулдаг. 

-Энэ бүтээгдэхүүнийг хаанаас олж хэрэглэж болох вэ?

-Манай компани Шинэ Зеланд улсын Lifestream үйлдвэрийн албан ёсны дистрибютерээр ажилладаг. Лайфстрийм нь байгалийн гаралтай эрүүл мэндийн олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулдаг бөгөөд үүнд Хлорелла ч багтдаг. Лайфстрийм Хлорелла нь Японы Эрүүл Хоол ба Хоол Шим Тэжээлийн Холбооны стандартаар итгэмжлэгдсэн бүтээгдэхүүн юм.

-Хлореллаг хэр хугацаагаар, хэдий хэмжээгээр хэрэглэх шаардлагатай вэ?

-Хлореллаг бага тунгаас эхэлж, аажмаар нэмэгдүүлэх замаар 3-6 сарын турш хэрэглэж байж эхний үр дүн гарч ирдэг. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь эмүүдтэй адил шууд үйлчилгээ үзүүлдэггүй, харин бие махбодыг дотроос нь цэвэршүүлэх, дотоод үйл ажиллагааг засаж, сайжруулдаг учраас үр дүн нь удаан хугацаанд хэрэглэж байж гардаг. Мөн ямар нэг гаж нөлөөгүй, хүнсний бүтээгдэхүүнд ордог, шимт бодисуудаар баялаг учраас өдөр тутам хэрэглэж байх хэрэгтэй. Нэгэнт бид идэж буй хоол, ууж буй ундаануудаараа биед шаардлагатай бүх бодисуудаа авч чаддаггүй болохоор байгалийн гаралтай хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг тогтмол эсвэл тодорхой давтамжтайгаар хэрэглэвэл зохистой. 

-Танай бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж байгаа газруудыг уншигчдад хэлж өгөөч?

-Манай бүтээгдэхүүнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.lifestream.mn хаягаар орж танилцаж болно. Эрүүл мэндийн зөвлөгөөг 50502200 утсаар надтай холбогдон авах боломжтой. 
Хлорелла болон манай бусад бүтээгдэхүүнүүд Саруул, Меркури худалдааны төвүүд дэх манай лангуунууд, УИД Олив эмийн сан, зайсангийн Оргил худалдааны төвд худалдаалагдаж байгаа. Мөн бид 320202 утсаар болон онлайнаар захиалга авч, үнэгүй хүргэж өгдөг юм.

-Хүмүүст хэрэгтэй мэдээлэл өгсөн таньд баярлалаа.

-Та бүхэнд ч бас баярлалаа. Манай бүтээгдэхүүнийг хэрэглээд үз, үр дүнг нь мэдрэх болно. Хүнд хамгийн чухал нь эрүүл мэнд шүү дээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)