Нярайд яаралтай эмчилгээ хийж байгаа гэв
- 2013-01-03
- Эрүүл мэнд
- 0
Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон Гэмтэл, согог судлалын үндэсний төв /ГССҮТ/, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-ийн эмч, мэргэжилтнүүд Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт дөнгөж төрсөн нярайг түлж, гэмтээсэн талаар мэдээлэл хийлээ.

Дөнгөж төрсөн нярайг өнгөрөгч арванхоёрдугаар сарын 29-ний өдөр буцламгай халуун усаар угаасны улмаас бяцхан охины биеийн 50-55 хувь нь түлэгдэж, гуравдугаар зэргийн түлэгдэлтэй нэгдүгээр сарын 1-нд ГССҮТ-д хүргэгдэн иржээ. Нийслэлд авчрах үед нярайн биеийн байдал хүнд, шоконд орсон, хордлогод орсон байжээ. Ирсэн даруйд нь ГССҮТ-ийн Түлэнхийн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн, хордлогыг тайлах, шинжилгээ авах зэрэг эмчилгээг эхлүүлсэн байна. Мөн нярай хүүхдийг эмчлэх тусгай журмын дагуу өнөөдөр нярайг, эхийн хамт ЭХЭМҮТ-д шилжүүлжээ.
ЭХЭМҮТ-ийн Нярайн тасгийн эрхлэгч н.Чимгээ “Дөнгөж төрсөн нярайг угаах олон улсын стандартыг зөрчсөн байсан. Хүүхдийг угаахдаа зорилго-заалт-анхаарах зүйл-үйлдлийн технологи-явц-эцсийн гүйцэтгэл гэсэн технологийн дагуу угаадаг. Гэтэл Баянхонгор аймгийн Төрөх эмнэлгийн сувилагч үйлдлийн технологийг зөрчсөн байгаа юм. Одоо бид хүүхдэд үзүүлэх ёстой бүх тусламжийг үзүүлж байгаа. Одоогоор дутагдсан эм тариа байхгүй. Бид шаардлагатай бүх эмчилгээг хийж байна” гэлээ.
Ер нь гуравдугаар зэргийн түлэгдэлтэй өвчтөнд олон хүндрэл гардаг. Төрөөд 10-аадхан хонож буй нярайд халдварын тархалт, шингэн алдалт, цусархаг хам шинж илэрсэн бөгөөд шаардлагатай арга хэмжээ авч байгаа гэж тус эмнэлгийн эмчлэгч эмч н.Энхтуяа хэллээ.
Мөн ЭМЯ-аас хариуцлага алдсан эмч, сувилагч болон тухай үед үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчдад хариуцлага тооцох, ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авахыг Баянхонгор аймгийн Засаг даргад үүрэг болгосон байна. Хариуцлага алдсан сувилагчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон Гэмтэл, согог судлалын үндэсний төв /ГССҮТ/, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-ийн эмч, мэргэжилтнүүд Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт дөнгөж төрсөн нярайг түлж, гэмтээсэн талаар мэдээлэл хийлээ. Дөнгөж төрсөн нярайг өнгөрөгч арванхоёрдугаар сарын 29-ний өдөр буцламгай халуун усаар угаасны улмаас бяцхан охины биеийн 50-55 хувь нь түлэгдэж, гуравдугаар зэргийн түлэгдэлтэй нэгдүгээр сарын 1-нд ГССҮТ-д хүргэгдэн иржээ. Нийслэлд авчрах үед нярайн биеийн байдал хүнд, шоконд орсон, хордлогод орсон байжээ. Ирсэн даруйд нь ГССҮТ-ийн Түлэнхийн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн, хордлогыг тайлах, шинжилгээ авах зэрэг эмчилгээг эхлүүлсэн байна. Мөн нярай хүүхдийг эмчлэх тусгай журмын дагуу өнөөдөр нярайг, эхийн хамт ЭХЭМҮТ-д шилжүүлжээ.
ЭХЭМҮТ-ийн Нярайн тасгийн эрхлэгч н.Чимгээ “Дөнгөж төрсөн нярайг угаах олон улсын стандартыг зөрчсөн байсан. Хүүхдийг угаахдаа зорилго-заалт-анхаарах зүйл-үйлдлийн технологи-явц-эцсийн гүйцэтгэл гэсэн технологийн дагуу угаадаг. Гэтэл Баянхонгор аймгийн Төрөх эмнэлгийн сувилагч үйлдлийн технологийг зөрчсөн байгаа юм. Одоо бид хүүхдэд үзүүлэх ёстой бүх тусламжийг үзүүлж байгаа. Одоогоор дутагдсан эм тариа байхгүй. Бид шаардлагатай бүх эмчилгээг хийж байна” гэлээ.
Ер нь гуравдугаар зэргийн түлэгдэлтэй өвчтөнд олон хүндрэл гардаг. Төрөөд 10-аадхан хонож буй нярайд халдварын тархалт, шингэн алдалт, цусархаг хам шинж илэрсэн бөгөөд шаардлагатай арга хэмжээ авч байгаа гэж тус эмнэлгийн эмчлэгч эмч н.Энхтуяа хэллээ.
Мөн ЭМЯ-аас хариуцлага алдсан эмч, сувилагч болон тухай үед үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчдад хариуцлага тооцох, ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авахыг Баянхонгор аймгийн Засаг даргад үүрэг болгосон байна. Хариуцлага алдсан сувилагчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Сэтгэгдэл (2)
(202.70.46.205)
Замын хөдөлгөөний түгжирэл нь буруу зөв рүлтэйгээс болоогүй. Үе үеийн дарга нар хотынхоо замыг анхаараагүй, албан газар үйлчилгээ хаана ч авто зогсоол шийдэж өгөөгүй зэрэг харалган байдлаас үүдэлтэй. Одоо энэ зүйлүүдээ засаж янзлахын оронд шууд л хүний эрх өмч хөрөнгөнд халддаг коммунист арга барилаар асуудалд хандаж байна. Өнөөдөр ийм машин авч хэрэглэж байгаа хүмүүст буруу байхгүй бас тэдний өмч хөрөнгийг үнэгүйдүүлэх эрч хэнд ч байхгүй энэ бол дэндүү бүдүүлэг байна. Хэрэв иргэн А нэг сарын өмнө 30 саяаар авсан машин нь өнөөдөр 20 сая ч хүрэхгүй цаашилбал хэнд ч хэрэггүй хог болж байгаагын хохирлыг шийдвэр гаргач этгээд хүлээж нөхөн төлбөр олгох ёстойг мартаж болохгүй.
(89.3.35.212)
uriin zulai unerlen az jargalaar duuren ger buld, setgel sanaa, eruul mendiin iheehen hohirol uchiruulsan ene humuus huuhdiin hoishdiin amidrald hariutslaga huleeh ystoi