Арьсны язралт
- 2013-01-06
- Эрүүл мэнд
- 1
Ээж болсон аз жаргалыг эмэгтэй хүний гадаад төрхийн өөрчлөлтүүд
багагүй сэвтүүлдэг. Залуухан ээж бүхэн хөөрхнөөрөө бас ялдам төрхөөрөө
байхыг хүсдэг ч тухайн бүсгүйн биеийн онцлогоос шалтгаалж, арьсны язралт
харилцан адилгүй үүсч, төгс гоо сайханд нь асуудал үүсгэдэг.
Ээж болсон аз жаргалыг эмэгтэй хүний гадаад төрхийн өөрчлөлтүүд багагүй сэвтүүлдэг. Залуухан ээж бүхэн хөөрхнөөрөө бас ялдам төрхөөрөө байхыг хүсдэг ч тухайн бүсгүйн биеийн онцлогоос шалтгаалж, арьсны язралт харилцан адилгүй үүсч, төгс гоо сайханд нь асуудал үүсгэдэг. Гэвч арьсны язралт зөвхөн төрсний улмаас үүсдэг бус хэт таргалах, эсвэл хэт турсны улмаас бий болдог байна. Арьсны язралт голдуу гуя, гэдэс, хөхний хэсэгт үүсдэг бөгөөд цагаан улаавтар, хөх ягаан туяатай байдаг нь гоо сайханд дэндүү сөрөг нөлөө үзүүлдэг.
Язралтын шалтгаан: Арьс хэт их сунаснаас, мөн уян хатан чанараа алдсанаас язралт үүсдэг. Нимгэрсэн арьсанд дотоод хагарал үүсэх магадлалтай. Улмаар энэ хагарал нь холбогч эдээр орлогддог бол энэ нь сорви үүсгэх шалтгаан болдог байна. Язралт зөвхөн жирэмсэн болсны улмаас үүсдэг зүйл биш гэдгийг дээр тэмдэглэсэн. Өөрөөр хэлбэл язралт тамирчид, өсвөр насныханд гээд хүн бүхэнд биеийн жингийн эрс өөрчлөлтийн үед болон дотоод шүүрлийн өвчний үед үүсдэг байна. Энэ нь ихэвчлэн удамшлын шинжтэй байдаг. Гэвч нэгэнт язралт бий болсон тохйолдолд таны арьсны бүх давхаргыг хөндөгдсөнийг харуулж буй хэрэг бөгөөд өөрөөр хэлбэл таны эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр хохирол учирсан байна гэсэн үг юм. Мэдээж энэ нь гоо сайхны хувьд ч сайхан сэтгэгдэл төрүүлэхгүй. Дээр нь холбогч эдэд меланин гэдэг бодис байдаггүй тул арьсны язралтыг наранд шарсан ч борлохгүй.
Оношлогоо: Язралт нь эрүүл мэндэд ямар нэг аюул учруулдаггүй. Гэвч биед гарсан ямар нэг өөрчлөлтийн үр дагавар болж үүсдэг болохоор шалтгааныг нь олох шаардлагатай. Жирэмслэлт бус харин биеийн жин өөрчлөгдөх, артерийн даралт өндөрсөх, цээж, нүүр, нуруугаар үс ургаснаас шалтгаалсан бол зайлшгүй эмчид үзүүлэх хэрэгтэй. Жишээ нь: Иценко Кушингийн хам шинж гэгддэг бөөрний дайвар булчирхай хэт их дааврыг ялгаруулдаг өвчний шинж байж болно. Энэ өвчний үед язралтын хэмжээ том бөгөөд нүүр, хүзүүнд ч үүсэх магадлал тун өндөр байдаг. Энэ нь улмаар үрэвсэж, загатнах тохиолдол ч их байдаг.
Эмчилгээ: Бага зэргийн язралттай хүмүүст тусгай тос тохирно. Шимэгч бодисууд зарим нэг тохиолдолд сайн үр дүн өгдөг. Заримдаа мезо заслыг санал болгодог. Зөөлөн аргаар эмчлэхэд хагас жилээс нэг жил хүртэл нэлээд удаан хугацаа шаардагддаг. Язралтын эсрэг эмчилгээнд лазерийн өнгөлгөө, хуулах эмчилгээ зэрэг олон арга ашигладаг ч язралтаас урьдчилан сэргийлэх нь илүү найдвартай байдаг бөгөөд аюулгүй арга юм.
Урьдчилан сэргийлэх: Эфирийн тос, ургамлын ханд, коллаген, элластин агуулсан тосны тусламжтайгаар язралт үүсэхээс сэргийлж болно. Айл болгонд байдаг зүйлээс чидун жимсний тос буюу оливийн тосыг хэрэглэж болно. Оливийн тос бол үр дүнтэй натурал урьдчилан сэргийлэх арга мөн.
Язралтын шалтгаан: Арьс хэт их сунаснаас, мөн уян хатан чанараа алдсанаас язралт үүсдэг. Нимгэрсэн арьсанд дотоод хагарал үүсэх магадлалтай. Улмаар энэ хагарал нь холбогч эдээр орлогддог бол энэ нь сорви үүсгэх шалтгаан болдог байна. Язралт зөвхөн жирэмсэн болсны улмаас үүсдэг зүйл биш гэдгийг дээр тэмдэглэсэн. Өөрөөр хэлбэл язралт тамирчид, өсвөр насныханд гээд хүн бүхэнд биеийн жингийн эрс өөрчлөлтийн үед болон дотоод шүүрлийн өвчний үед үүсдэг байна. Энэ нь ихэвчлэн удамшлын шинжтэй байдаг. Гэвч нэгэнт язралт бий болсон тохйолдолд таны арьсны бүх давхаргыг хөндөгдсөнийг харуулж буй хэрэг бөгөөд өөрөөр хэлбэл таны эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр хохирол учирсан байна гэсэн үг юм. Мэдээж энэ нь гоо сайхны хувьд ч сайхан сэтгэгдэл төрүүлэхгүй. Дээр нь холбогч эдэд меланин гэдэг бодис байдаггүй тул арьсны язралтыг наранд шарсан ч борлохгүй.Оношлогоо: Язралт нь эрүүл мэндэд ямар нэг аюул учруулдаггүй. Гэвч биед гарсан ямар нэг өөрчлөлтийн үр дагавар болж үүсдэг болохоор шалтгааныг нь олох шаардлагатай. Жирэмслэлт бус харин биеийн жин өөрчлөгдөх, артерийн даралт өндөрсөх, цээж, нүүр, нуруугаар үс ургаснаас шалтгаалсан бол зайлшгүй эмчид үзүүлэх хэрэгтэй. Жишээ нь: Иценко Кушингийн хам шинж гэгддэг бөөрний дайвар булчирхай хэт их дааврыг ялгаруулдаг өвчний шинж байж болно. Энэ өвчний үед язралтын хэмжээ том бөгөөд нүүр, хүзүүнд ч үүсэх магадлал тун өндөр байдаг. Энэ нь улмаар үрэвсэж, загатнах тохиолдол ч их байдаг.
Эмчилгээ: Бага зэргийн язралттай хүмүүст тусгай тос тохирно. Шимэгч бодисууд зарим нэг тохиолдолд сайн үр дүн өгдөг. Заримдаа мезо заслыг санал болгодог. Зөөлөн аргаар эмчлэхэд хагас жилээс нэг жил хүртэл нэлээд удаан хугацаа шаардагддаг. Язралтын эсрэг эмчилгээнд лазерийн өнгөлгөө, хуулах эмчилгээ зэрэг олон арга ашигладаг ч язралтаас урьдчилан сэргийлэх нь илүү найдвартай байдаг бөгөөд аюулгүй арга юм.
Урьдчилан сэргийлэх: Эфирийн тос, ургамлын ханд, коллаген, элластин агуулсан тосны тусламжтайгаар язралт үүсэхээс сэргийлж болно. Айл болгонд байдаг зүйлээс чидун жимсний тос буюу оливийн тосыг хэрэглэж болно. Оливийн тос бол үр дүнтэй натурал урьдчилан сэргийлэх арга мөн.
Бэлтгэсэн: Ш.Хүрэлбаатар

Сэтгэгдэл (2)
Уншигч (66.181.189.162)
гуя маань маш аймар язраад байгаа юмаа улаан эсвэл хүрэн өнгөтэй өсвөр насны хүүхэд болохоор гадаад үзэмжиндээ их санаа зовж байна энэ таргалалтаас болсон гэсэн үг үү?яаж эмчлэх вэ
Unshigch (220.225.77.57)
Bas almond oiloor msj hiigeed bh yazraltaas segiilehed ih ur duntei yum bn lee shuu huuhnuudee.