Хүүхдүүд түргэн хоол идсэнээр багтраа өвчин тусах аюултай

Английн “Thorax” эрүүл мэндийн сэтгүүлд бага насны хүүхэд долоо хоногт гурван удаа түргэн хоол идсэнээр багтраа өвчин тусах аюултай болохыг мэдээлжээ.
Английн “Thorax” эрүүл мэндийн сэтгүүлд бага насны хүүхэд долоо хоногт гурван удаа түргэн хоол идсэнээр багтраа өвчин тусах аюултай болохыг мэдээлжээ. Шинэ-Зеландын Оклэндын их сургуулийн профессор Иннес Ашер, английн Ноттингем их сургуулийн профессор Хивел Вильямс нар энэхүү магадлалыг гаргасан байна.
Тэд 50 орны 500 мянга гаруй бага насны хүүхдийг оролцуулж судалгаа явуулсан аж. Тэдгээр хүүхэд тогтмол түргэн хоол иддэг байсан гэнэ. Судалгааны дүнд түргэн хоол тогтмол иддэг өсвөр насны хүүхдүүдийн багтраа өвчин тусах магадлал 39 хувиар илүү гарчээ. Харин 6-7 настай хүүхдүүдийн хувьд 27 хувийн эрсдэлтэй гарсан байна.
Тиймээс түргэн хоолноос татгалзаж жимс жимсгэнэ иддэг хүүхдүүдийн хувьд 11-14 хувийн эрсдэлтэй гэсэн судалгаа гарсан аж. Эрдэмтэд эцэг эхчүүдэд хүүхдээ өндөг, загас, сүү гэх мэт амин дэм ихтэй хүнсний бүтээгдэхүүн тогтмол хэрэглүүлж, түргэн хоолноос татгалзахыг анхааруулсан байна.

Г.НЯМ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)