Эрүүл мэндийн байгууллагууд халтиргааг багасгахад гар бие оролцоно

Эрүүл мэндийн яам харьяа салбар байгууллагууддаа ойр орчмынхоо 50 метр талбайг цэвэрлэх, цас мөсийг өнөөдрөөс эхлэн арилгахыг үүрэг болголоо.
Эрүүл мэндийн яам харьяа салбар байгууллагууддаа ойр орчмынхоо 50 метр талбайг цэвэрлэх, цас мөсийг өнөөдрөөс эхлэн арилгахыг үүрэг болголоо. Байгууллагууд хийсэн ажлынхаа тайланг энэ сарын 20-ны дотор яамандаа хариу мэдэгдэх ёстой аж.
Энэхүү ажлыг зохион байгуулснаар бусдад сайн үлгэр жишээ болно хэмээн яамныхан үзэж буй. Тиймээс тэдний санаачилсан үйл ажиллагааг байгууллага бүр дэмжин өөрийн мэдлийн 50 метр талбайг цэвэрлэхийг уриаллаа.

В.НЭРГҮЙ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)