Д.Жаргалбаяр: Хагалгаа эрт хийлгэсэн хүн л нийгэмтэйгээ илүү хурдан холбогддог
- 2013-01-18
- Эрүүл мэнд
- 0
Төрөлхийн дүлий хүүхэд 1000 төрөлт тутамд 1.2-1.5- аар нэмэгдэж
байгаа гэсэн судалгаа гарчээ. Хорвоо ертөнцийн түмэн аялгууг сонсч
чадахгүй дүлий хүмүүсийг сонсголтой болгох хагалгааг манай оронд хэдэн
жилийн өмнөөс хийдэг болсон. Харин хагалгаа хийлгэх боломжтой хүмүүсийн
нас, үнэ өртгийн талаар мэдээлэл хомс байдаг. Тиймээс энэ талаар
мэдээлэл өгөх зорилгоор “ЭМЖЖ” чих, хамар, хоолойн эмнэлгийн мэс заслын
эмч Д.Жаргалбаяртай ярилцлаа.
Төрөлхийн дүлий хүүхэд 1000 төрөлт тутамд 1.2-1.5- аар нэмэгдэж байгаа гэсэн судалгаа гарчээ. Хорвоо ертөнцийн түмэн аялгууг сонсч чадахгүй дүлий хүмүүсийг сонсголтой болгох хагалгааг манай оронд хэдэн жилийн өмнөөс хийдэг болсон. Харин хагалгаа хийлгэх боломжтой хүмүүсийн нас, үнэ өртгийн талаар мэдээлэл хомс байдаг. Тиймээс энэ талаар мэдээлэл өгөх зорилгоор “ЭМЖЖ” чих, хамар, хоолойн эмнэлгийн мэс заслын эмч Д.Жаргалбаяртай ярилцлаа.
-“ЭМЖЖ” эмнэлгийн эмч нар өнгөрсөн хугацаанд хэчнээн хүнд дунгийн суулгацын хагалгаа хийсэн бэ?
-Манай эмнэлэг дунгийн суулгацын 16 дахь хагалгааг өнгөрсөн сард хийсэн. Бусад эмнэлэгт таван хагалгаа хийсэн гэхээр Монголд нийтдээ 30 хүн дунгийн суулгацын хагалгаа хийлгэжээ. Энэ хагалгааг манай эмч нар анх 2009 онд хийсэн. Харин дэлхийд 1970 оноос эхлэн чих судлалын тасагт нэвтэрч, анх Австралийн эмч нар дунгийн суулгац суулгасан. Ингэж л Австралийн “Кохлеар” фирмийн тусламжтайгаар дотор чихний гаралтай таг дүлий хүмүүсийг бүрэн эмчилж сонсгол оруулах боломж нээгдсэн юм. Энэ фирмийн имплант нь /дунгийн суулгац/ дэлхийн 100 гаруй оронд 250 мянга гаруй сонсголын бэрхшээлтэй дүлий иргэнд сонсгол хайрласан.
-Хагалгааг төрөлхийн дүлий хүнд хийх үү?
-Дунгийн суулгацын хагалгааг төрөлхийн болон хүнд хэлбэрийн дүлий хүүхдэд хийдэг. Хүнд хэлбэрийн дүлийд элдэв гэмтэл авсан, эмнээс шалтгаалсныг хамруулан үздэг. Дээрээс нь чих нь маш удаан хугацаагаар шуугидаг хүнд дунгийн суулгацын хагалгаа хийдэг юм. Хагалгааг гурав хүртэлх настай хүүхдэд хийвэл илүү үр дүнтэй. Учир нь энэ насанд хийлгэвэл хүүхэд хэлд орох нь хурдан байдаг. Хэрвээ насанд хүрсэн хойноо мэс засал хийлгэвэл хэлд орох хугацаа нь уртасдаг юм. Жишээлбэл, 20 настай хүнд дунгийн суулгацын хагалгаа хийхэд бараг 60 насандаа хэлд орно. Хагалгааг насанд хүрсэн хойноо хийлгэсэн хүн утас дуугарах, машины дуу чимээ сонсохоос гадна ойр зуурын ярианы хэлтэй болдог. Харин багадаа хагалгаа хийлгэсэн бол зургаа, долоон насандаа үеийнхэнтэйгээ адилхан хэл ярианы хөгжилтэй болдгоороо онцлог. Тиймээс бид дүлий хүүхдийг 0-2 насанд нь оношлоод дунгийн суулгац тавиулахыг зөвлөдөг.
-Нөхөн сэргээх эмчилгээ чухал үүрэгтэй байх?
-Хэл заслын тусгай нөхөн сэргээх эмчилгээ байдаг. Тэр хичээлүүдээ хийгээд байвал хүүхэд амархан хэлд орно. Цаашлаад оюун ухаан нь ч үеийнхэнтэйгээ адилхан хөгждөг. Дунгийн суулгацын мэс засал хийлгэсэн хүн насан туршдаа эмчийн хяналтад байдаг. Ялангуяа хүүхдүүд нэг нэгнийхээ аппаратыг хагалах цохихоос гадна хаяж үрэгдүүлэх эрсдэлтэй.
-Суулгац эвдэрсэн тохиолдолд хэдэн ч удаа солиулах боломжтой юу?
-Гадна талынхыг нь сольж болно. Нэг үгээр хэлбэл, гадна талд байрлуулдаг сонсголын аппаратыг нь сольдог. Харин тархинд суулгасан электродыг ерөөсөө сольдоггүй.
-Дунгийн суулгац сонсголын аппаратаас юугаараа ялгаатай вэ?
-Сонсголын аппарат авиаг өсгөдөг. Харин дунгийн суулгац тусгай программчлагдсан электродуудаар хүний мэдрэлд дуу, авиаг шууд дамжуулдаг. Тиймээс дунгийн суулгац нь сонсголын аппаратаас илүү нарийн ажиллагаатай.
-Суулгац нь дотроо олон төрөл байдаг гэсэн. Манайх ямар улсад үйлдвэрлэснийг нь суулгадаг вэ?
-Дэлхийд дунгийн суулгац үйлдвэрлэдэг дөрвөн компани бий. Манай эмнэлэг дэлхийд хамгийн түлхүү хэрэглэдэг, алдаа бага заадаг, Австралийн “Кохлеар” фирмийн суулгацыг тавьж байна. Дунгийн суулгацаас гадна дунд чихний суулгац гэж бий. Энэ нь сонсголын аппаратыг бодоход арай нарийн технологитой. Дотор чихэнд бус дунд чихэнд хүний гавлын ясан дээр бэхлээд сонсголыг сайжруулдаг. Ийм суулгацыг нэг тал нь дүлий, суваггүй хүмүүст түлхүү суулгадаг юм.

-Дунгийн суулгацын хагалгааг ямар үнэ өртгөөр хийж байна?
-Дунд чихний суулгацыг 13.5 сая төгрөгөөр суулгадаг. Дотор чихний дунгийн суулгацыг 19.5-33 сая ам.доллараар хийдэг юм. Суулгацын загвараас шалтгаалж ийм үнийн зөрүү гардаг. Өөрөөр хэлбэл, илүү авсаархан хэмжээтэй сүүлийн үеийн суулгацууд илүү өндөр үнээр ирдэг юм л даа. Ер нь дунгийн суулгацын хагалгааг дэлхийд хамгийн хямдаар хийж байгаа нь манай улс. Гадаадад хамгийн хямд нь л 20 гаруй мянган ам.доллар байдаг. Бид зөвхөн суулгацын үнээ л эцэг, эхчүүдээс авдаг гэж ойлгох хэрэгтэй. Хагалгаа хийдэг багийнхан мэс заслаа үнэгүй хийж байгаа юм. Учир нь хагалгаа хийлгэх зардал нэмэгдэх тутам мэс засал хийлгэх хүмүүсийн хугацаа уртсаад байдаг. Тиймээс тэднийг хурдан сонсголтой болгох, яриулж орчинтой нь дасгах хэрэгтэй шүү дээ. Манайхан даатгалын тогтолцоонд хамрагдаагүйгээс хүндрэл гардаг. Бид энэ асуудлыг шийдэхээр хөөцөлдөж байгаа ч хугацаа их орох байх. Одоо хагалгааны зардлыг өвчтөн 100 хувь гаргаж байгаа. Хэрвээ бид даатгалын асуудлыг шийдчих юм бол тэдний ачаа хөнгөрнө.
-Өмнө хагалгаа хийлгэсэн хүмүүсийн биеийн байдал ямар байна. Сонсгол нь бүрэн сэргэсэн хүн бий юу?
-2009 онд хагалгаа хийлгэсэн хүүхэд маань үеийнхнийхээ адил дуулаад бүжиглээд явж байна. Мөн түүнээс хожуу мэс засал хийлгэсэн хүмүүст ч тодорхой хэмжээнд дэвшилт гарсан. Ер нь эрэгтэй, эмэгтэй гэлтгүй сонсголын мэдрэлийн эс сэргэх боломж хүйсээс үл хамаархан адилхан байдаг. Хэн нь хагалгаагаа эрт хийлгэсэн нь нийгэмтэйгээ илүү хурдан холбогддог.
-Одоо хийхээр товлосон хагалгаа байгаа уу?
-Бидэнд бүртгүүлсэн яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай 50 хүн бий. Гэвч санхүүгийн асуудлаас болоод хийлгэж чадаагүй л явна.
-Дунгийн суулгацын хагалгаа хийлгэсэн хүний ар гэрийнхэнд хандаж зөвлөгөө өгөөч?
-Эцэг, эхчүүд хүүхдээ арчлах нь хамгийн чухал. Хүүхэд гаднах аппаратын ач холбогдлыг сайн ойлгодоггүй болохоор хаяж үрэгдүүлэхгүй байх талаар анхаарал тавих хэрэгтэй. Яваандаа хүүхэд гаднах дуу чимээг сонсоод ирэхээр аппаратдаа илүү хайртай болдог. Мөн эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ байнга ярилцаж, хэл заслынх нь хичээлд туслах нь чухал.
ЧИХНИЙ БҮТЭЦ:
Гадаад чих:
1. Арьс
2. Нүх (сүв)
3. Хуудас (дэлбэ)
Дунд чих:
4. Хэнгэргэн хальс
6. Алх
7. Дөш
8. Дөрөө
Дотоод чих:
9. Цагирган суваг
10. Эмгэн хумс
11. Мэдрэлийн эсүүд
Сонсгол бууралтыг ойлгохын
тулд чихний бүтцийг сайн мэдэх нь
чухал. Чих нь гадна, дунд, дотор
гэсэн гурван хэсгээс бүрддэг.
Гадна чих:
• Чихний дэлбэн – авиаг цуглуулж чихний сувагт дамжуулна
• Чихний суваг – авиаг цааш чихний бусад хэсэгт дамжуулна
Дунд чих:
• Хэнгэрэг – авиаг чичиргээнд хувиргана
• Алх, дөш, дөрөө – чичиргээг цааш нь дотор чихэнд дамжуулна
Дотор чих:
• Чихний дун – дотроо шингэн болон маш мэдрэмтгий үслэг эсүүдийг агуулна
• Жижиг үслэг эсүүд – авианы чичиргээгээр өдөөгдөх үед өөрсдөө хөдөлнө
• Үүдэвчийн систем – тэнцвэрийн эсүүдийг агуулна
• Сонсголын мэдрэлийн эсүүд– чихний дунгаас тархи уруумэдээлэл дамжуулна.
-“ЭМЖЖ” эмнэлгийн эмч нар өнгөрсөн хугацаанд хэчнээн хүнд дунгийн суулгацын хагалгаа хийсэн бэ? -Манай эмнэлэг дунгийн суулгацын 16 дахь хагалгааг өнгөрсөн сард хийсэн. Бусад эмнэлэгт таван хагалгаа хийсэн гэхээр Монголд нийтдээ 30 хүн дунгийн суулгацын хагалгаа хийлгэжээ. Энэ хагалгааг манай эмч нар анх 2009 онд хийсэн. Харин дэлхийд 1970 оноос эхлэн чих судлалын тасагт нэвтэрч, анх Австралийн эмч нар дунгийн суулгац суулгасан. Ингэж л Австралийн “Кохлеар” фирмийн тусламжтайгаар дотор чихний гаралтай таг дүлий хүмүүсийг бүрэн эмчилж сонсгол оруулах боломж нээгдсэн юм. Энэ фирмийн имплант нь /дунгийн суулгац/ дэлхийн 100 гаруй оронд 250 мянга гаруй сонсголын бэрхшээлтэй дүлий иргэнд сонсгол хайрласан.
-Хагалгааг төрөлхийн дүлий хүнд хийх үү?
-Дунгийн суулгацын хагалгааг төрөлхийн болон хүнд хэлбэрийн дүлий хүүхдэд хийдэг. Хүнд хэлбэрийн дүлийд элдэв гэмтэл авсан, эмнээс шалтгаалсныг хамруулан үздэг. Дээрээс нь чих нь маш удаан хугацаагаар шуугидаг хүнд дунгийн суулгацын хагалгаа хийдэг юм. Хагалгааг гурав хүртэлх настай хүүхдэд хийвэл илүү үр дүнтэй. Учир нь энэ насанд хийлгэвэл хүүхэд хэлд орох нь хурдан байдаг. Хэрвээ насанд хүрсэн хойноо мэс засал хийлгэвэл хэлд орох хугацаа нь уртасдаг юм. Жишээлбэл, 20 настай хүнд дунгийн суулгацын хагалгаа хийхэд бараг 60 насандаа хэлд орно. Хагалгааг насанд хүрсэн хойноо хийлгэсэн хүн утас дуугарах, машины дуу чимээ сонсохоос гадна ойр зуурын ярианы хэлтэй болдог. Харин багадаа хагалгаа хийлгэсэн бол зургаа, долоон насандаа үеийнхэнтэйгээ адилхан хэл ярианы хөгжилтэй болдгоороо онцлог. Тиймээс бид дүлий хүүхдийг 0-2 насанд нь оношлоод дунгийн суулгац тавиулахыг зөвлөдөг.
-Нөхөн сэргээх эмчилгээ чухал үүрэгтэй байх?
-Хэл заслын тусгай нөхөн сэргээх эмчилгээ байдаг. Тэр хичээлүүдээ хийгээд байвал хүүхэд амархан хэлд орно. Цаашлаад оюун ухаан нь ч үеийнхэнтэйгээ адилхан хөгждөг. Дунгийн суулгацын мэс засал хийлгэсэн хүн насан туршдаа эмчийн хяналтад байдаг. Ялангуяа хүүхдүүд нэг нэгнийхээ аппаратыг хагалах цохихоос гадна хаяж үрэгдүүлэх эрсдэлтэй.
-Суулгац эвдэрсэн тохиолдолд хэдэн ч удаа солиулах боломжтой юу?
-Гадна талынхыг нь сольж болно. Нэг үгээр хэлбэл, гадна талд байрлуулдаг сонсголын аппаратыг нь сольдог. Харин тархинд суулгасан электродыг ерөөсөө сольдоггүй.
-Дунгийн суулгац сонсголын аппаратаас юугаараа ялгаатай вэ?
-Сонсголын аппарат авиаг өсгөдөг. Харин дунгийн суулгац тусгай программчлагдсан электродуудаар хүний мэдрэлд дуу, авиаг шууд дамжуулдаг. Тиймээс дунгийн суулгац нь сонсголын аппаратаас илүү нарийн ажиллагаатай.
-Суулгац нь дотроо олон төрөл байдаг гэсэн. Манайх ямар улсад үйлдвэрлэснийг нь суулгадаг вэ?
-Дэлхийд дунгийн суулгац үйлдвэрлэдэг дөрвөн компани бий. Манай эмнэлэг дэлхийд хамгийн түлхүү хэрэглэдэг, алдаа бага заадаг, Австралийн “Кохлеар” фирмийн суулгацыг тавьж байна. Дунгийн суулгацаас гадна дунд чихний суулгац гэж бий. Энэ нь сонсголын аппаратыг бодоход арай нарийн технологитой. Дотор чихэнд бус дунд чихэнд хүний гавлын ясан дээр бэхлээд сонсголыг сайжруулдаг. Ийм суулгацыг нэг тал нь дүлий, суваггүй хүмүүст түлхүү суулгадаг юм.

-Дунгийн суулгацын хагалгааг ямар үнэ өртгөөр хийж байна?
-Дунд чихний суулгацыг 13.5 сая төгрөгөөр суулгадаг. Дотор чихний дунгийн суулгацыг 19.5-33 сая ам.доллараар хийдэг юм. Суулгацын загвараас шалтгаалж ийм үнийн зөрүү гардаг. Өөрөөр хэлбэл, илүү авсаархан хэмжээтэй сүүлийн үеийн суулгацууд илүү өндөр үнээр ирдэг юм л даа. Ер нь дунгийн суулгацын хагалгааг дэлхийд хамгийн хямдаар хийж байгаа нь манай улс. Гадаадад хамгийн хямд нь л 20 гаруй мянган ам.доллар байдаг. Бид зөвхөн суулгацын үнээ л эцэг, эхчүүдээс авдаг гэж ойлгох хэрэгтэй. Хагалгаа хийдэг багийнхан мэс заслаа үнэгүй хийж байгаа юм. Учир нь хагалгаа хийлгэх зардал нэмэгдэх тутам мэс засал хийлгэх хүмүүсийн хугацаа уртсаад байдаг. Тиймээс тэднийг хурдан сонсголтой болгох, яриулж орчинтой нь дасгах хэрэгтэй шүү дээ. Манайхан даатгалын тогтолцоонд хамрагдаагүйгээс хүндрэл гардаг. Бид энэ асуудлыг шийдэхээр хөөцөлдөж байгаа ч хугацаа их орох байх. Одоо хагалгааны зардлыг өвчтөн 100 хувь гаргаж байгаа. Хэрвээ бид даатгалын асуудлыг шийдчих юм бол тэдний ачаа хөнгөрнө.
-Өмнө хагалгаа хийлгэсэн хүмүүсийн биеийн байдал ямар байна. Сонсгол нь бүрэн сэргэсэн хүн бий юу?
-2009 онд хагалгаа хийлгэсэн хүүхэд маань үеийнхнийхээ адил дуулаад бүжиглээд явж байна. Мөн түүнээс хожуу мэс засал хийлгэсэн хүмүүст ч тодорхой хэмжээнд дэвшилт гарсан. Ер нь эрэгтэй, эмэгтэй гэлтгүй сонсголын мэдрэлийн эс сэргэх боломж хүйсээс үл хамаархан адилхан байдаг. Хэн нь хагалгаагаа эрт хийлгэсэн нь нийгэмтэйгээ илүү хурдан холбогддог.
-Одоо хийхээр товлосон хагалгаа байгаа уу?
-Бидэнд бүртгүүлсэн яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай 50 хүн бий. Гэвч санхүүгийн асуудлаас болоод хийлгэж чадаагүй л явна.
-Дунгийн суулгацын хагалгаа хийлгэсэн хүний ар гэрийнхэнд хандаж зөвлөгөө өгөөч?
-Эцэг, эхчүүд хүүхдээ арчлах нь хамгийн чухал. Хүүхэд гаднах аппаратын ач холбогдлыг сайн ойлгодоггүй болохоор хаяж үрэгдүүлэхгүй байх талаар анхаарал тавих хэрэгтэй. Яваандаа хүүхэд гаднах дуу чимээг сонсоод ирэхээр аппаратдаа илүү хайртай болдог. Мөн эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ байнга ярилцаж, хэл заслынх нь хичээлд туслах нь чухал.
ЧИХНИЙ БҮТЭЦ:
Гадаад чих:1. Арьс
2. Нүх (сүв)
3. Хуудас (дэлбэ)
Дунд чих:
4. Хэнгэргэн хальс
6. Алх
7. Дөш
8. Дөрөө
Дотоод чих:
9. Цагирган суваг
10. Эмгэн хумс
11. Мэдрэлийн эсүүд
Сонсгол бууралтыг ойлгохын
тулд чихний бүтцийг сайн мэдэх нь
чухал. Чих нь гадна, дунд, дотор
гэсэн гурван хэсгээс бүрддэг.
Гадна чих:
• Чихний дэлбэн – авиаг цуглуулж чихний сувагт дамжуулна
• Чихний суваг – авиаг цааш чихний бусад хэсэгт дамжуулна
Дунд чих:
• Хэнгэрэг – авиаг чичиргээнд хувиргана
• Алх, дөш, дөрөө – чичиргээг цааш нь дотор чихэнд дамжуулна
Дотор чих:
• Чихний дун – дотроо шингэн болон маш мэдрэмтгий үслэг эсүүдийг агуулна
• Жижиг үслэг эсүүд – авианы чичиргээгээр өдөөгдөх үед өөрсдөө хөдөлнө
• Үүдэвчийн систем – тэнцвэрийн эсүүдийг агуулна
• Сонсголын мэдрэлийн эсүүд– чихний дунгаас тархи уруумэдээлэл дамжуулна.
Б.СЭЛЭНГЭ

Сэтгэгдэл (4)
болоÑоо (95.167.178.48)
би одоо 17 наÑÑай ÑÐ¸Ñ Ð½Ð¸Ð¹ овÑÑой ÑмÑид ÑзÑÑлж зÑÑн ÑÐ¸Ñ Ð½Ð¸Ð¹ Ñ ÑнгÑÑÑг ÑооÑÑ Ð¾Ð¹ гÑÑÑн дÑгнÑÐ»Ñ Ð°Ð²Ñан .ÐÐ½Ñ Ð½Ñ ÑоÑÐ¾Ð»Ñ Ð¸Ð¹Ð½ Ð±Ð¸Ñ Ð¾Ð»Ð´Ð¼Ð¾Ð» гÑмÑлийн ÑÐ»Ð¼Ð°Ð°Ñ Ð±Ð¾Ð»Ñон . багааÑаа бÑлаг гоожиж овддог байÑан. ТÑгÑÑд одоо ÐµÑ Ð½Ñ ÑÐ¸Ñ ÑÑÑ Ñ Ð°Ñгаж ,бÑлÑг гоожиж , ÑÐ¸Ñ Ð½Ð¸Ð¹ нÑÑ Ð¶Ð¸Ð¶Ð³ÑÑÑÑн Ñинж ÑÑмдÑгÑÑй , Ñ ÑÑвÑÑ Ñанай ÑмнÑлÑÐ³Ñ Ñ Ð°Ð³Ð°Ð»Ð°Ð°Ð½Ð´ оÑвол ÑÐ¼Ð°Ñ ÑнÑÑÑй ,Ñ ÑÑ Ñ ÑгаÑааÑай ÑмÑлÑгдÑÑ Ð²Ñ
davaa (202.179.11.34)
buun duund chih shuugah bolloo yamar emchilgee hilgeh ve
(126.9.48.155)
Jargalbayr emchdee bayrlaj ywdag shuu, ajild ni ondroos ondor amjilt husiy.
Зочин (202.131.227.133)
ЭМЖЖ-эмнэлэг сайн сайн мундаг, чих, хамар, хоолойгоор Монголдоо номер нэг. Илүү олон хүнд буянтай үйл хийхийг хүсье та бүхэнд