Н.Очирбат: Нэгэнт сохорсон бол эмчилгээ хийлгэх ямар хэрэг байна гэсэн
- 2013-01-22
- Эрүүл мэнд
- 0
Өнгөрсөн оны есдүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутагт байрлах “Эрин” эмнэлгийн барилга дээр албан үүргээ гүйцэтгэж яваад барилгын тулгуур төмөрт цохиулж, хүнд бэртэл авсан Онцгой байдлын газрын тэсэрч дэлбэрэх бодисоос хамгаалах бүлгийн дарга ахлах дэслэгч Н.Очирбаттай ярилцлаа.
-Есдүгээр сарын 7-ны өдөр “Эрин” эмнэлгийн барилга дээр ямар үүрэг гүйцэтгэж явсан юм бэ. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр таныг ангийн захирагч А.Бат-мөнхийн тушаалаар барилгын ажил хийж явсан гэж байсан?
-Би тэр өдөр тэр барилга дээр яг юу хийж явснаа тодорхой санадаггүй юм. Учир нь би ослын өмнөх үеийн болон дараах хэд хоногийн үйл явдлыг огт санахгүй байгаа юм. Нэг мэдэхэд л эмнэлгийн орон дээр хэвтэж байсан. Ямар ч байсан осол гардаг өдөр ангийн захирагч тушаал өгч, дуудлагаар “Эрин” эмнэлгийн барилгыг шалгаж явсан юм.
-Ангийнхаа захирагчийн тушаалаар барилгын ажил хийж байсан юм биш үү.
-Бидний ажлын чиг үүрэгт барилгын ажил хийх ёс байхгүй. Тиймээс барилгын ажил хийж явсан гэдэг мэдээлэл худал зүйл.
-Тэгвэл даргыг чинь яагаад ажлаас нь халсан юм бэ?
-Энэ талаар тодорхой мэдэх зүйл үнэндээ алга байна. Гэхдээ өгөх ёсгүй тушаал байсан учраас халсан юм болов уу л гэж бодсон.
-Ослын өдөр юу болсон юм бэ?
-Би тэр өдөр “Эрин” эмнэлгийн барилгын дээвэр дээр явж байсан. Гэтэл энэ барилгатай бараг залгаа шахуу баригдаж байсан “Багнат-Өргөө” ХХК-ийн 12 давхар барилгын дээвэр дээрээс тулгуур төмөр унасан. Ослын үед “Эрин” дээвэр дээр манай гурван албан хаагч ажиллаж байсан. Гэнэт доод давхраас нэг хүн “Дээрээс чинь төмөр уналаа” гэж хэлэхэд нөгөө хоёр маань зугтаж би дээшээ харж байгаад нүүр рүүгээ цохиулсан байсан. Хамт ажиллаж байсан хүн маань миний нүүрэнд зоогдсон тулаас төмрийг авахад цус олгойдож байсан гэсэн. Одоо зүүн хацраас дээшээ нэг ч бүтэн яс байхгүй болсон. Нэгдүгээр эмнэлгийн эрүү нүүрний эмч намайг үзээд манайд ийм хагалгаа хийх газар байхгүй гэж хэлсэн. Тиймээс гадагшаа эмчилгээнд явах шаардлагатай байгаа.
-Одоо ямар зовиур илэрч байна вэ?
-Толгой байнга өвддөг болсон. Дуу чимээтэй газар байж чаддаггүй. Эмч нар тархинд маань цоорол үүссэн гэж хэлсэн. Үүнийг авчихвал байнга унадаг болчихдог гэнэ. Тиймээс эхнэр маань хэзээ уначих бол гээд байнга л дагаж явдаг. Манай хүн ажилдаа явалгүй тав зургаан сар болсон болохоор ажлаасаа гарсан. Ер нь энэ ослоос болж манай амьдрал орвонгоороо эргэчихээд байна. Манай ажлынхан л байнга тусалж дэмжиж байна.
-Хэргийн газарт шинжилгээ хийсэн мэргэжлийн хяналтын байгууллагынхан ямар дүгнэлт гаргасан бэ?
-Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Хурилдуур” компанийн харьяа “Эрин” эмнэлэг болон “Багнат-Өргөө” ХХК буруутай гэсэн дүгнэлт гаргасан байсан. Тиймээс энэ хоёр компани энэ хүнд учирсан хохирлыг нөхөн төлөх ёстой гэсэн. Гэтэл энэ хоёр компанийн захирлууд нь хүний эрүүл мэндийг ингэж хохироочихоод тоож байгаа юм алга.
-“Багнат-Өргөө” болон “Эрин” компаниудын захирлуудтай хэдэн удаа уулзсан бэ. Юу гэж байх юм?
-Би дөрөв, тав хоног хөөцөлдөж байж арай гэж нэг уулзаад үнэн учраа хэлсэн. Бээжин яваад ирлээ. Зүүн нүдээ алдаж байна. Ямар ч байсан нүдтэй болох горьдлого тээгээд энэ чиглэлээр хамгийн өндөр зэрэглэлийн эмч мэргэжилтнүүдтэй Энэтхэг улс руу яваад ирмээр байна. Зардал нь нэг сая 800 мянган төгрөг юм билээ гэж хэлсэн. Гэтэл тэд яасан их мөнгө вэ. Ийм их хэмжээний мөнгө гаргаж өгч чадахгүй юм байна. Зүүн нүд чинь нэгэнт л сохорчихсон юм бол Энэтхэг рүү явах ямар шаардлагатай юм бэ гэж гол зурагдтал хэлсэн. Ямар ч хүнд ингэж хэлж болохгүй биз дээ. “Багнат-Өргөө” ХХК-ийн төлөөлөгч “Би захиралтай яриад эргэж холбогдоё” гэж хэлээд л таг болчихсон. Эхнэр бид хоёр аргагүйн эрхэнд хүнээс хүүтэй мөнгө зээлж Энэтхэг рүү явчихаад ирлээ. Биднийг ирсний дараа цагдаагийн байгууллагаас “Багнат-Өргөө” ХХК-ийн захиралд Энэтхэг рүү явсан эмчилгээний зардлыг нь төл гэж хэлсэн байсан. Хариуд нь “Ийм их мөнгө манайд байхгүй. Одоо бидний өгөх ёстой мөнгө болсон. Шүүхээр л шийдвэрлүүлье” гэж хэлсэн байна билээ. Би ч барилгын тулаас төмөрт цохиулж хохирчихоод дээр нь өрөнд баригдаад сууж байна даа.
-Аль есдүгээр сард болсон энэ хэргийг яагаад одоо л олон нийтэд дэлгэж байгаа юм бэ?
-Тухайн үед хоёр гурван осол болж нийгэм тэр чигээрээ л айдас түгшүүртэй байсан. Даарин дээр давс гэгчээр бас нэг болж бүтэхгүй юм яриад яах билээ гэж бодоод л дуугүй байсан юм. “Багнат-Өргөө”, “Эрэн” компаниудыг сэтгэлээрээ тусалж дэмжих байх гэдэгт найдсан. Бусдын нэр хүндийг унагаагаад яах билээ гээд л өдийг хүртэл чимээгүй байлаа. Арга барагдсандаа л хэвлэлд хандаж байгаа юм.
-Хотын дарга, Шадар сайд гээд олон хүнд хандаж үзсэн гэсэн. Хэн нь ч хариу өгөөгүй юу?
-Өнгөрсөн хугацаанд олон хүнд хандсан. Харамсалтай нь нэг нь ч тодорхой хариу өгөөгүй. Тухайлбал хотын дарга Э.Бат-Үүлийн туслахтай уулзахад “Бидэнд энэ ослын талаар ямар ч мэдээ ирээгүй” гэж хэлсэн. Санал хүсэлт, гамшиг ослын талаарх мэдээг хотын даргад өгдөг юм байна. Есдүгээр сарын 7-ны өдөр болсон ослын талаарх мэдээлэл маргааш өдөр нь очсон байх ёстой. Гэтэл 8-ны өдрийн мэдээлэлд миний ослын талаарх огт дурьдаагүй байсан. Хэн ямар шалтгаанаар энэ мэдээллийг нуун дарагдуулж байгаа юм бэ гэдгийг ч тогтоомоор л байна.
-“Багнат-Өргөө” ХХК-ийн баригдаж байсан барилга нь зөвшөөрөлтэй байсан юм болов уу?
-Зөвшөөрөлтэй байсан эсэхийг нь үнэхээр мэдэхгүй байна. “Эрэн” эмнэлэг нь ажиллаж байсан болохоор зөвшөөрөлтэй л байсан байх.
-Одоо цаашид ямар эмчилгээ хийлгэх хэрэгтэй вэ. Нийт хэдэн төгрөг шаардлагатай байна?
-Энэтхэг улсад нарийн хагалгаанд оръё гэвэл 20 гаруй сая төгрөг шаардлагатай юм билээ. Өмнөд Солонгос улсад 60 гаруй сая төгрөгөөр хагалгаа хийдэг гэсэн.
Н.Санжаасүрэн
![]()

Сэтгэгдэл (1)
onpon (76.170.253.157)
exneree enxbayriin toloox eej nariin olsgolond oruulchixaach. xed xonog olsood l naad emchilgeenii mongiig olchixno sh dee archaagui yum aa. tiim yum setgej chadaxgui