Дутуу төрсөн нярайг эмчлэх бэлдмэлийг ЭХЭМҮТ-д бэлэглэв

Нийслэлийн агаар, хөрсний бохирдол зэргээс болж сүүлийн жилүүдэд дутуу төрөлт ихэсч байгаа ажээ. Улмаар нярай хүүхдүүд амьсгалын хямралын хам шинжээр өвчилж, эндэх тохиолдол их байна.
Нийслэлийн агаар, хөрсний бохирдол зэргээс болж сүүлийн жилүүдэд дутуу төрөлт ихэсч байгаа ажээ. Улмаар нярай хүүхдүүд амьсгалын хямралын хам шинжээр өвчилж, эндэх тохиолдол их байна. Учир нь амьсгал хямралын хам шинжийн гол эмчилгээ болсон Сурфактант буюу Куросорфийг манай улсад хийдэггүй гэнэ.
Зөвхөн амьсгалыг дэмжих, удирдах замаар эмчилдэг юм байна. Тиймээс “Монгол эм импекс концерн” дутуу нярай хүүхдэд эмчилгээнд нэн шаардлагатай 22 сая төгрөгийн 15 ширхэг Куросорф болон цагаан мөгөөрсөн хоолойд энэ эм бэлдмэлийг хийхэд зориулсан эмнэлгийн хэрэгслийг оруулж ирэн ЭХЭМҮТ-д бэлэглэжээ.
Харин Хорват Улсын Хүүхдийн эмнэлгийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Сплитын АУИС-ийн эмнэлгийн Хүүхдийн сэхээн амьдруулах тасгийн эрхлэгч доктор, профессор Юлие Местровик манай улсад ирж сургалт явуулсан байна.

М.БОЛД

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)