Мансуурсан ирээдүй эрүүл мэндийн боловсролоор ангаж байна уу?

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл лавла­гааны төвд өнгөрсөн онд хүүхэдтэй холбоотой хэрэг 82 хувиар өссөн хэмээн тэмдэглэжээ. Энэ тэмдэг­лэл дунд өсвөр насныхны мансууруулах бодистой холбоотой хэрэг багагүй хувийг эзэлж буйг цаг­даагийн байгууллагууд онцолж буй. Өнгөрсөн оны эхний арван сард цагдаагийн газарт өсвөр үеийнхэн ман­суу­руу­лах бодис хэрэглэсэн 51 хэрэг бүртгэгджээ. Цавуу, хий үнэрлэж Хам­гийн сүүлд өнгөрсөн долоо хоногт өсвөр насны гурван охин байрны орцонд мансуурч байсныг цагдаа нар илрүүлсэн. Ирээдүй минь ийм зүйлд ингэтлээ дурлах болсон шалтгааныг мэр­гэжилт­нүүд хэд хэдэн янзаар тайлбарлаж байна. Аав, ээжийн хараа хяналт сул хүүхэд ихэвчлэн энэ хэрэгт холбогдож байгаа юм. Мөн ар гэрийн амьд­рал нь сэтгэлзүйд нь нө­лөөлснөөр мансуурч бай­гаа хүүхэд байгааг Сэт­гэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар хэлж бай­в. Түүнчлэн тэдний үздэг Эрүүл мэндийн хи­чээлийн агуул­гад эрүүл аж төрөх, ман­суурах бодисын хор хө­нөөлийн талаар хангалтгүй оруулснаас олон зуун хүүхэд эрүүл мэндээрээ хохирч байгааг онцолж байгаа юм.

С.Мөнхтуяа:

ЭРҮҮЛ АМЬДРАХ БОЛОВСРОЛ ДУТСАНААС ХҮҮХДҮҮД ХОХИРЧ БАЙНА

Газ, цавуу тэдний биеийг хэрхэн хордуулж байгаа талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Наркологийн мэргэжилтэн С.Мөнхтуяагаас тодруулсан юм.

-Мансууруулах, дон­тох, сэтгэцэд нөлөөлөх эм, бодис хүний биед ямар хор хөнөөлтэй вэ?

-Хийн найрлагад про­пан, бутан, хүхэр зэрэг хүний биед сөрөг нөлөөтэй олон химийн бодис агуу­лагддаг. Энэ хорт бодисууд хүний тархи мэдрэлийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхөөс гадна арьсыг түлэх, амьсгал боогдуулах, нүдний салс­туудыг гэм­тээх аюултай. Үүнийг бага насныхан төдийгүй өсвөр үеийнхэн мэдэхгүйгээс болж эрүүл мэндээрээ хохирсоор байна.

-Тэгвэл тэд мансуу­руу­лах, донтох, сэтгэцэд нөлөөлөх эм, бодисын талаарх мэдээлэл, боловс­ролоор дутмаг байна гэсэн үг үү?

-Тэд дурласандаа газ үнэрлэж байгаа юм биш. Хүүхдүүд стресс, уур бухимдал ихтэй байна. Амьдарч байгаа ар гэр, нийгэмд нь асуудал их байгаа болохоор тэд бяц­хан оюундаа бухимдаж, амьдралаас ангид зүйлийг шохоорхож эхэлж байна. Мөн тэдэнд эрүүл амьдрах боловсрол дутаж байна. Тэдний үзэж байгаа Эрүүл мэндийн хичээлийн агуул­гад амны хөндий, гарын ариун цэврийг сахихыг илүү чухалчилсан байдаг. Газан дээрх аюулгүй байдлын таних тэмдгийг мэддэггүй хүүхэд байна. Манай төвөөс нийс­­лэлийн зарим сур­гуульд эрүүл ахуйн танхим нээж өгсөн. Ажиглаад байхад эдгээр сургуулийн сурагчид ийм хэрэгт холбогддоггүй.    

Д.Мөнхжаргал:

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАГШ НАР СУРГАЛТАД ХАМГИЙН ИХ ХАМРАГДДАГ

Харин мансууруулах, донтох, сэтгэцэд нөлөөлөх эм, бодис, түүний хор хөнөөлийн талаар Ерөн­хий боловсролын сурагчид хэр мэдээлэлтэй байдаг. Тэдэнд энэ талаар хангалт­тай хичээл орж байгаа эсэхийг Нийслэлийн боловс­ролын газрын мэр­гэ­­жилтэн Д.Мөнхжаргал ийн ярилаа.

-Өсвөр үеийнхэнд ман­сууруулах, донтох, сэтгэ­цэд нөлөөлөх эм, бодис, түүний хор хөнөөлийн талаар танин мэдүүлэх,  ажлуудыг хийж байгаа. Гэвч үр дүн нь тийм ч сайн биш санагддаг?

-Эрүүл мэндийн хи­чээл программаар биш хөтөлбөрөөр ордог байсан үе бий. Харин 2004 оноос эрүүл мэндийн боловс­ролын стандартыг батал­сан байдаг. Үүний хүрээнд эрүүл мэндийн хичээлээр үзэх сэдэв, агуулгын тоог ч нэмсэн. Эрүүл мэндийн боловсролыг бага, суурь, бүрэн дунд гээд гурван төвшинд үзэж, судлахаар агуулгыг нь нарийвчлан зааж өгсөн байдаг. Энэ хичээлээр архи, тамхи, мансууруулах бодисоос хэрхэн сэргийлэх, түүний хор хөнөөлийн талаар, сэтгэцийн эрүүл мэнд, эмийн зохистой хэрэг­лээний талаар зааж бай­гаа. Эрүүл мэндтэй хол­боотой нэгж хичээлүүд 5-аас доошгүй цагаар ордог. 

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу! 

www.polit.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)