Э.Хонгорзулын хэвлийнээс гарсан марль, эд мөрийн баримтыг мэс заслын эмч нь нуужээ

- Цэргийн нэгдсэн эмнэлэгт хагалгаанд орсон өөр нэгэн эмэгтэй нас барав -
    Бид III төрөх эмнэлгийн эмч нарын хариуцлага алдсанаас 31 настай Э.Хонгорзул бүсгүй жил гаруй хугацаанд хэвлийдээ марльтай явснаас нарийн гэдэс үгжирч муудан, бие нь муудсан тухай нийтэлсэн. Тэгвэл өчигдөр бүсгүйн ээж дахин Эрүүл мэндийн сайд нарт хаягласан өргөдөл өгөхөөр тус яаман дээр ирэх үед нь очиж уулзлаа. Дахин гэдгийн учир нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард салбарын сайдуудад бүсгүйн биеийн байдал өдрөөс өдөрт муудаж байгаа тул эмчилгээний тусламж үзүүлнэ үү гэсэн өргөдлийг түүний ээж Г.Нарантуяа Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагийн туслахад өгсөн хэдий ч өдий хүртэл ямар ч хариу ирүүлээгүй аж. Энэ удаад ээж нь дэд сайдтай өөрийн биеэр уулзах гэсэн боловч “Цайны цаг болсон, өргөдлөө өгчихөөд яв. Дараа нь утсаар хариу хэлнэ” гэж угтах үйлчилгээний ажилтнаар дамжуулжээ. Цөхөрсөн ээж “Өргөдлөө өгчихлөө. Нэгэнт хүлээж авч уулзахгүй гэж байхад би хүлээгээд яахав. Ядуу хүнд зовлон хүнд тусдаг гэдэг үнэн юм байна” гэж үглэсээр гарч одов.
    Харин бид Ж.Амарсанаа сайдын цайны цаг дуусахыг хүлээж байгаад энэ талаар тодруулах гэхэд “Өргөдөлтэй танилцсаны дараа мэдээлэл өгнө. Одоо боломжгүй” гэж хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан уламжиллаа. Яг энэ зуурт бас нэгэн танил маань утсаар холбогдож өнгөрсөн шөнө мөн нэг ээж мэс заслын хүндрэлээс болж хоёр сар гаруй хугацаанд хэвтэрт байж байгаад нас барсан тухай таагүй мэдээлэл сонсгов. Гол нь нас барсан бүсгүй дээрх Э.Хонгорзул бүсгүйтэй нэг эмнэлэгт буюу Цэргийн нэгдсэн эмнэлэгт мэс засалд оржээ. Түүнчлэн бие нь сайжрахгүй удаа дараа Цэргийн нэгдсэн эмнэлэгт Э.Хонгорзултай хамт хэвтэн эмчлүүлж байсан аж. Талийгаачийн ахтай холбогдоход “Өнгөрсөн шөнийн 04.00 цагт нас барчихлаа. Мэс заслын үед уушгийг нь гэмтээснээс эмчилгээ авахгүй хэвтэрт байж байгаад өөд боллоо” гэв.
     Дээр өгүүлсэнчлэн Э.Хонгорзулын ээжийн Н.Удвал сайдад хаягласан өргөдлийг уншиж суухад зарим зүйл анхаарал татав. Учир нь Э.Хонгорзул Цэргийн нэгдсэн эмнэлэгт хагалгаанд орсон. Гэтэл урьд шөнө нас барсан бүсгүй мөн энэ эмнэлэгт хагалгаанд орсон байх нь тэр. Түүнчлэн Н.Удвал сайдад хаягласан өргөдөлд “Охин маань төрснөөсөө хойш бие нь байнга зовиурлаж өвддөг байсан. Одоогоос гурван сарын өмнө охины маань бие гэнэт муудаж Цэргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж Оюунсамбуу эмчээр хагалгаа хийлгэсэн. Тухайн үед хагалгаа хийж оношийг нь тогтоосон эмч хэвлийнээс нь нэг метр марль гарлаа. Төрөх хагалгааны үед гэдсэнд нь марль үлдээснээс болж гэдэс ялзарч муудсан байна. Бид гэдэснээс нь бас тайрч авсан. Тайрсан гэдсийг нь дор хаяж зургаан сарын дараа эргүүлж залгах мэс засал хийнэ. Тэр хүртэл бид бүх эмчилгээг хийнэ гэсэн. Ингээд хамаатан садны 3-4 хүн байлцуулж “Гэдэснээс авсан марль, тайрсан гэдсийг үзнэ үү” гэж эмч хүний ёс суртахуун гаргаж бидэнд харуулсан. Бид тайрсан гэдэс, марлийг авахыг хүсэхэд “Үүнийг шинжилгээнд өгөх учиртай. Би хагалгааны явц, гарсан марлийн талаар гар утсан дээрээ бичлэг хийсэн. Та нар дараа хуулж аваарай” гэсэн. Харин бид дараа нь хуулж авах гэхэд өнөөх ёс зүй нь ул мөргүй арилж “Миний утсыг хүүхэд оролдоод устгачихсан” гэж хэлсэн. Марлийг нь авъя гэхэд мөн л “устгачихсан” гэсэн.
     Иймээс бид цэл залуу охиноо салан задгай, хүн чанаргүй, мэдлэг боловсролгүй хүний гар харж үйлчилдэг эмч нарын золиос болгож үхүүлнэ гэдэг дэндүү харамсалтай байна. Үүнийг анхаарч холбогдох хүмүүст хариуцлага тооцож миний охиныг үхлээс авраач гэж Танаас дахин дахин гуйж байна” гэжээ. Баримтыг устгасан Оюунсамбуу эм чээс болж ар гэ рийнхэн нь шүү хэд хандахаар өөдөөс нь бодит баримт нэхдэг байна. Тэгэхээр тэр Оюунсамбуу эмч хүний алтан амь дээсэн дөрөөн дээр болчихоод байхад тийм чухал баримтыг яагаад нуув? Ээж нь хэлэхдээ бид хагалгааны дараа эмчийн гарыг нь цайлгаагүй учраас бидэнд ийнхүү хатуурхсан байх гэж учирлах. Эмчийн ёс зүйд ийм зүйл байж болохгүй биз дээ. Нөгөө талаараа III төрөхийн хариуцлага алдсан дүр зургийг мэргэжил нэгт эмч нь хааж, халхалсан болж байгаа юм. Ийм л учраас эрүүл мэндийн салбар мэдлэггүй дорой эмч нараар дүүрч, уг салбар ялзраад байгаа биз. Тэдний энэ тэнэглэлээс болж ид хөдөлмөрлөх насны энэ бүсгүй үхлүүт хэвтэж байхад тэд бие биеэ хаацайлан өмөөрч гэмт хэрэг үйлдсээр л байх уу.

Ж.Амарсанаа: Манайд хагалгааны дараа марль, багаж үлдээх байдал эрт дээр үеэс байсан
Үдээс хойш Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаатай утсаар холбогдоход тэрбээр Э.Хонгорзул бүсгүйн биеийн байдалтай танилцахаар явж байна гэх таатай мэдээ дуулгасан юм. Ингээд уулзалтын дараа асуудлыг хэрхэн шийдсэн талаар тодрууллаа.

-Та бодит байдалтай танилцлаа. Өвчтөний биеийн байдал ямар байна вэ?

-Өвчтөний биеийн байдал ерөнхийдөө хүндэвтэр байна. Сэтгэцийн хувьд өөрчлөлттэй, ухаан санаа орж гарсан байдалтай байна. Мөн хордлогын шинж ажиглагдлаа. Хэвлийнээс нэлээд шүүс гарч байна. Энэ нь манай салбарын хариуцлагагүй асуудал. Манайд хагалгааны дараа хэвлийд марль, багаж тоног төхөөрөмж, хөвөн үлдээдэг байдал эрт дээр үеэс байсан. Яагаад гэхээр яг бодит амьдрал дээр хагалгааны талбай тэр чигээрээ цусанд хутгалдаж бүгд л улаан болчихдог. Нөгөө хөвөн, бинт бүгд час улаан болсон байдаг учраас цуснаас ялгаж харахад хүнд байдаг тул ийм алдаа гарах тохиолдол бий.

-Эмчийн хариуцлага алдсан байдлыг юу гэж бодож байна вэ. Мэс заслын эмч хагалгаанаас гарсан марлийг нуусан гэх мэдээлэл байна. Үүнийг яаж шийдвэрлэх вэ?

-Эмч хагалгааны өмнө бүх багаж тоног төхөөрөмжөө тоолох ёстой. Эмч нар анзааргагүй хандсанаас ийм алдаа гардаг. Энэ удаа арай л хайнга хандсан нь илэрхий байна. Бүхэл бүтэн нэг метр марлийг харахгүй байна гэдэг байж боломгүй зүйл. Хагалгааны явцад гарсан марлийг хагалгаа хийсэн эмч өгөхгүй байгаа гэсэн гомдол хэлж байна. Өмнө нь хагалгаанаас гарсан эд зүйлийг ар гэрийнхэнд нь өгдөг байсан. Сүүлийн үед өгөхөө больж байгаа бол манай яаманд мэдэгдэх ёстой байдаг. Энэ удаад тэгээгүй. Бид нар мэс засал хийсэн эмчтэй нь уулзаж үнэхээр марль гарсан уу үгүй юу гэдгийг баталгаажуулна. Ингээд батлагдвал эмч нарт хариуцлага тооцно.

-Цаашид өвчтөнийг яах вэ. Ямар шийдвэр гарав. Өвчин нь илаарших боломж хэр байна?

-Өвчтөнийг сэтгэцийн эрүүл мэндийн төвд хэвтүүлж эмчилгээнд хамруулахаар ярьж байна. Энэ хүний хувьд эдгэрэх үгүйг би хэлж мэдэхгүй. Мэс заслын эмч нар нь илүү мэдээлэл өгөх байх. Ямартай ч яаралтай эмчилгээнд хамруулж, асаргаа халамж, оношлогоонд нь онцгой анхаарна. Гэр нь СЭМҮТ-д ойрхон юм байна. Тэгээд ч ухаан санаа нь орж гараад байгаа учраас эхний ээлжинд энд хэвтүүлэх нь зөв гэж үзсэн. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хувьд Э.Хонгорзулыг хэвтүүлэх боломж бололцоо муутай юм байна.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (15)

  • aagii (124.158.77.5)

    2013-02-14

    Udbal said anhaarmaar ium daa Enhbayr gej hootsoldoj baihaar undsen ajlaa hiih hergtei ugui bol zaigaa tabij og

  • aagii (124.158.77.5)

    2013-02-14

    Udbal said anhaarmaar ium daa Enhbayr gej hootsoldoj baihaar undsen ajlaa hiih hergtei ugui bol zaigaa tabij og

  • (182.160.16.241)

    2013-02-08

    Odoo ch emch nar nunii amiig avraad buruutan boldog tsag boloo yu daa. ene humuus er n hezee ch uvduhgui.emchid handahgui yum shig zagnah yuma.

  • (76.103.254.174)

    2013-02-02

    manai emch nar arai l setgelgui bna aa... hajuugaar ni darga nar ni iim tohioldol baidag geed l emch naraa eegshuuleed baih ymdaa...ug ni bol iim hariutslagaui zuil garah esgui biz dee...amid huntei haritsaj baigaa biz dee...

  • asasa (202.72.245.122)

    2013-02-01

    huniig hogiin sav bolgojih yumaaa

  • (112.184.178.102)

    2013-01-31

    ar ger n hetsuuhen amidardag bolohoor omgoologch awah mongo bhgui bh.ene hereg deer unegui ajillaad ogoh saihan setgelt omgoologch bhguin bhdaa araai l bnaa hunii gedsend marli martaad ew eruul bsn huniig tahir dutuu bolgodog

  • zochin (124.158.64.153)

    2013-01-31

    geriihen n umguulugchid handan huuliin hureend gomdoloo gargaj hohirliin asuudal,emch nariin hariutslagiin talaar huutsulduh heregtei sanagdana.denduu l bnashde.aimaar yuma

  • oko (202.21.114.98)

    2013-01-31

    ene arai dendenee, hunii ami ur huuhdiig ingej uneguideleh gej dee. eronhii saidaa eruul mendiin said bolon holbogdoh baiguullaguudad ni anhaarlaa handuulaachee. udval said shig darga hamaatnaa huutsuldson said bdaggui l bh.arai dendeed hun yargaltsgaagaad bgana bishuu

  • (202.21.114.98)