Хоригдлуудыг эмчлэхээр эмч нарыг “хөөлөө”

    Ерөнхий сайд эрүүл мэндийн салбарынхныг бужигнуулж эхлээд хоёр хоног өнгөрлөө. Очсон газар болгондоо бараг л салбарын сайдыг нь “зодох” шахам болж хэдэн эмч нарыг бөмбөгнүүлж байна гэнэ.
    Ерөнхий сайд эрүүл мэндийн салбарынхныг бужигнуулж эхлээд хоёр хоног өнгөрлөө. Очсон газар болгондоо бараг л салбарын сайдыг нь “зодох” шахам болж хэдэн эмч нарыг бөмбөгнүүлж байна гэнэ. Түүний энэ Улаанбаатар хотдоо хийж буй “айлчлалын” хүрээнд өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас дотор, мэдрэл, арьс, сэтгэц, хоолой зэрэг арав гаруй нарийн мэргэжлийн эмч нарын багийг хорих ангиуд руу томилохоор болжээ.
   Томилох ч гэж хөхөө өвлийн хүйтэнд олигтой унаа унаш ч гаргаж өгөлгүй бараг л хөөж туух нь холгүй явуулж байгаа юм байх. Эдгээр эмч нар хорих ангиудад ял эдлэж байгаа 260 гаруй хүнд өвчтэй хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэхээр болсон байна. Шийдвэр гарах хүртлэх хугацаанд эхний ээлжинд зайлшгүй эмчлэх шаардлагатай хүнд ялтай хоригдлуудад өрөө тасалгааг нь бэлтгэжээ. Хоригдол ч гэсэн хүн юм болохоор гаргасан шийдвэр нь зөв ч томилолтоор явж буй эмч нарынхаа яаж хэрхэн явах унаа унаш зардал мөнгийг олигтойхон шийдээд өгчихсөн бол ч яамай. 

Д.БАТСҮХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (182.160.13.127)

    2013-02-03

    yadargaatai har murt enkhbayaraa chi uheed uguucheee laitai huuree

  • Иргэн (202.170.83.211)

    2013-02-02

    Хоригдлууд хүн хохирогчид хүн биш болжээ. Амьжиргааныхаа эх үүсвэрийг тэдэнд талуулчихсан иргэн, эмнэлгийн тусламж авч чадахгүй, турж үхэж хөлдөж гудамжинд нохойноос дор явахад, хоригдлууд бэлэн хоол дулаан байранд тухлаж, эмч нар очиж үйлчилдэг болжээ. Энэ ядарсан хүмүүсийг эрхтэн дархтнууд орондоо шоронд явуулбал тэдэнд тус болох юм шиг ээ.

  • (180.149.78.26)

    2013-02-01

    ene enkhbayr buyu enkhbayriin toiron hureelegch nar mongol ulsad ikh gai bolj bna da