“World cup-2013”- ын шүүгчдийн бүрэлдэхүүн тодорлоо

    Эмэгтэй чөлөөт бөхийн дэлхийн цомын “World cup-2013” тэмцээн ирэх сарын 2, 3-нд Улаанбаатар хотноо болно. Тэмцээнд чөлөөт бөхөөр дэлхийд тэргүүлж буй найман баг өрсөлдөх юм.
    Эмэгтэй чөлөөт бөхийн дэлхийн цомын “World cup-2013” тэмцээн ирэх сарын 2, 3-нд Улаанбаатар хотноо болно. Тэмцээнд чөлөөт бөхөөр дэлхийд тэргүүлж буй найман баг өрсөлдөх юм. Одоогоор тэмцээнд зодоглох хүчтэнүүд мэдүүлгээ ирүүлсээр байгаа бөгөөд сүүлд АНУ- ын тамирчид оролцох нь тодорхой болжээ. Мөн тэмцээнийг шүүн явуулах бүрэлдэхүүн тодорсон байна. Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооноос ФИЛА-гийн товчооны гишүүн, шүүгчдийн зөвлөлийн гишүүн БНСУ-ын иргэн Ик Жон Ким, олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Янчо Костадинов нар хүрэлцэн ирэх аж. Мөн АНУ, Беларусь, БНХАУ, Казахстан, Канад, Энэтхэг, Японоос оролцох шүүгчийн нэр тодорчээ. Манай улсаас Олимпийн зэрэглэлтэй Б.Төмөрбаатар, Олон улсын нэгдүгээр зэрэглэлтэй А.Баасанхүү, Л.Болормаа, Х.Ганболд, Ц.Сэрээтэр нар шүүгчээр ажиллахаар болсон байна.

Б.НОМ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)