Жүничиро Кидо: Манайх дэлхийд хамгийн сайн “эхийн сүү”-нд ойртсон сүүг үйлдвэрлэн гаргадаг
- 2013-02-08
- Эрүүл мэнд
- 0
Хүүхдэд
эхийн сүү юугаар ч орлуулшгүй үнэт хоол тэжээл билээ. Гэвч эх сүү
муутай байх,эхийн сүү чанарлаг хоол болж чадахгүй байх, хүүхэд сүүндээ
цадахгүй өлсөх, эх эндэх зэрэг олон шалтгааны улмаас эхийн сүү
орлуулагчийг зарим гэр бүл хэрэглэхээс өөр аргагүй байдалд хүрдэг.
Хөхтөн амьтад эхийн сүүгээрээ дамжуулан генийн бүх мэдээллээ ч давхар
авдаг болохыг эрдэмтэд нэгэнт баталсан. Энэ утгаараа эхийн сүү хүүхдэд
ямар чухал болохыг илтгэнэ. Манай улсын зах зээлд ямар чанарын шаардлага
хангасан бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж байдаг талаар иргэдэд үнэн зөв
дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үүднээс дараах ярилцлагыг бэлтгэлээ. Өнгөрсөн
6-р сард Японы Вакодо компанийн Гадаад харилцааны Захирал Жүничиро
Кидо, Гадаад харилцааныменежер Ёриясу Саката, Чирон ХХК, Захирал Батхуяг
Ундармаа, Гадаад харицааны менежер хүнс судлаач Такеши Тамура нар манай
улс дах Вакодо албан ёсны борлуулагч “Чирон” ХХК-д ирж ажиллах үед нь
уулзаж ярилцсан юм.
Япон улсад эхчүүд болон нярайд зориулсан бүтээгдэхүүний ихэнх хувийг танай Вакодо компани нь үйлдвэрлэж худалдаалдаг гэдэг. Компанийхаа талаар танилцуулахгүй юу?
Вакода компаний Гадаад харилцаа хариуцсан захирал Жүничиро Кидо:
Манай “Вакода” компани зөвхөн Японд төдийгүй дэлхийд хамгийн анхны эхийн сүү орлуулагч бүтээгдхүүнийг үйлдвэрлэсэнээс хойш өнөөг хүртэлх 100 орчим жилийн түүхэн урт хугацаанд бүтээгдэхүүнийхээ нэр төрөл, чанар, найрлага зэргийг олон дахин шинэчлэн сайжруулсаар эхийн сүүний бүтцэд 97% ойртож чадсан, түүхэн замнал, технологиороо Япондоо 1-рт ордог сүүг үйлдвэрлэн гаргаж байна. Анх 1906 онд хүүхдийн асаргаа, хооллолтын талаар ажилладаг нярай хүүхдийн эмч Хирода Цукаса санаачлан байгуулсан түүхтэй. Тухайн цаг үед манай улсад эхийн сүүг орлуулах сүү маш их хэрэгтэй байсан нярайн эндэгдэл дээд зэргийн өндөр байсан гэдэг. Одоо Япон улсдаа эхийн сүү орлуулагч сүүний хэрэгцээний 85 орчим хувийг хангаж ажилладаг. Бид Монголоос гадна Сингапур, Тайвань, Вьетнам, Индонез гээд азийн нилээд хэдэн оронд албан ёсоор бүтээгдхүүнээ гаргаж байгаа ба албан бус байдлаар дэлхийн олон оронд манай бүтээгдэхүүн худалдаалагдаж байна. Бидний зорилт бол хэрэглэгчдэд бүтээгдэхүүн маань Эрүүл, Аюулгүй, Санаа амар гэсэн зарчмын дагуу үйлдвэрлэгдэж хүргэх явдал байдаг .
Яагаад манай улсад бүтээгдэхүүнээ борлуулах болсон бэ?
Бид Монголд нярайн эндэгдэл өвчлөл өндөр байдаг, эхийн сүү орлуулах шаардлага хангах бүтэц бүхий бүтээгдэхүүн байдаггүй, зарим нэг орноос шаардлага хангаж чадахааргүй бүтээгдхүүн цөөхөн төрөл орж ирдэг бас үхрийн тослогыг авсан сүүгээр нярай хүүхдээ угждаг болохыг сонссон. Тийм хангалтгүй тэжээлээс болж нярайн өвчлөл маш өндөр байгаа гэж сонсож байсан. Тэгээд л бид Монгол Чироны хүсэлтээр хамтран ажиллаад удаагүй хэдий ч эхний хэрэглэгч хүүхдүүд 5 нас хүрсэн ба чамлахааргүй үр дүнг хүртэж урамшин ажиллаж байна. Бүтээгдэхүүн маань эрүүл Ази эхийн сүүний бүтэц найрлагад тулгуурлан бүтээгдсэн ба дэлхийд хамгийн сайн эхийн сүүнд ойртсон сүү гэдгээрээ онцлог. Найрлагаас гадна амт, өнгө, үнэр, усанд уусах байдал, дараагаар нь олон олон хүүхдийг эрүүл элдэв асуудалгүй бойжуулж, угжны хүүхэд өвдөмтгэй гэсэн тогтмол үзлийг өөрчилж чаддагаараа ямагт нотолж байдаг.
Гадаад харилцааны Менежер Ёриясу Саката:
Эхийн сүүтэй их ойртсон гэж ярилаа. Энэ талаар тодруулахгүй юу?
1906-2012 он хүртэлх түүхэн урт хугацаанд манай компани бүтээгдэхүүнийхээ чанарыг байнга сайжруулахын төлөө зорьж ажилласан. Японы ЭМЯ-наас нярай хүүхдийн хоол тэжээл, тэр тусмаа эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний найрлага, чанарыг эхийн сүүтэй илүү ойртуулах талаар тодорхой стандарт гаргасан байдаг. Вакода компанийн зүгээс тэр стандартыг баримталж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Уг бүтээгдэхүүний гол түүхий эд болох үнээний сүүний найрлаганд эхийн сүүнд агуулагддаг хүүхдийн дархлаа, уураг тархины хөгжлийг дэмждэг олон төрлийн уураг, бодисууд байдаггүй тул бид сүүндээ эдгээрийг байвал зохих хэмжээгээр нь оруулж чадсан ба эхийн сүүнд байдаггүй үхрийн сүүнд агуулагдах нярайд хэрэгцээгүй найрлагыг ч бас хасаж багасгаж чадсан байдаг. Жишээлбэл: үхрийн сүүнд өндөр агуулагдах нярайн харшлыг идэвхжүүлдэг уураг, үүнийг бараг байхгүйтэй адилаар багасгасан ба сахарын агууламжгүй учир энэ сүү хүүхдэд таарахгүй, харшил өгөх тохиолдол байдаггүй. Мөн 9-36 сартай хүүхдийн яс бүрэлдэн хөгжихөд нэн чухал шаардлагатай төмөр, бусад олон төрлийн витаминуудыг зохих тунгаар нь оруулж өгсөн бөгөөд усанд маш амархан уусдаг нарийн ширхэгтэй тул үл ялиг зайлах маягаар хөдөлгөхөд л найрагдах ба түүний найрлага дахь минерал, амин дэмүүд хүүхдийн биед 100% шингэж чаддаг. Бид бас эхийн хэвлий дэх урагийн хэрэгцээнд зориулсан нэмэлтүүд, жирэмсэн болон хөхүүл ээжийн хэрэгцээг хангахаар зориулагдсан 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг Японы ЭМЯ-наас баталж гаргасан стандарт шаардлагын дагуу үйлдвэрлэн эх орныхоо хэрэгцээг хангаж ажилладаг.
Танайд фолийн хүчилтэй чихэр байдаг. Энэ бас эхчүүдэд зориулагдсан уу?
Тэгэлгүй яахав, жирэмсэн эхийн өдөрт авах фолийн хүчлийн хэмжээг 2000 онд Японы ЭМЯ-наас 400 мг гэж тогтоосон байдаг. Бид энэ стандартын дагуу фолийн хүчлийг чихрэнд хийж өгсөн. Жирэмсэн эхэд фолийн хүчил дутагдсанаас төрөлхийн гажигтай, уруул тагнай сэтэрхий хүүхэд төрөх тохиолдол их байдаг. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ чихэрнээс өдөрт нэгийг л идэхэд фолийн хүчлийн хэрэгцээгээ авчихна. Тэр чихэр ч бас саяханаас Монголчуудын орох дуртай Номин, Скай сүлжээ дэлгүүрүүдээр зарагдаж эхэлсэн. Энэ бол танай улс давсыг иоджуулсантай адил юм.
Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний гол түүхий эд нь юу вэ? Энэ талаар хийсэн судалгааны үр дүнгээс танилцуулахгүй юу?
Гол түүхий эд болох үнээний сүүгээ Хоккайдогоос авдаг. Мөн Шинэ Зеланд болон өөр хэд хэдэн өндөр хөгжилтэй орнуудаас авдаг бөгөөд үйлдвэрлэлийн явц нь маш өндөр хяналт, ариун цэврийн хамгийн сүүлийн дэвшилтэт нөхцөлд, өндөр технологи, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд дээр явагддаг. Усанд маш амархан уусдаг, чихрийн хольцгүй, зөвхөн эхийн сүүнд агуулагддаг уургууд болон бусад агууламжуудын зохистой харьцааг нь тааруулсан зэргээрээ дэлхийд тэргүүлж чадсан. Бид Японы ЭМЯ болон Жирэмсэн нярайн эмч нартай хамтарч ажилласаны үр дүнд улсынхаа нярайн эндэгдлийг тодорхой хувиар бууруулж чадсан. Өөрөөр хэлбэл Япон хүн эрүүл урт удаан амьдрахад нь тодорхой хувь нэмрээ оруулсаар ирсэн нь манай компанийн гол бахархал төдийгүй түүхэн урт удаан хугацаанд оршин тогтнохын үндэс болдог. Манай ЭМЯ-наас нярай үеийн хооллолтын балансыг хангаж чадсан өөрөөр хэлбэл өдөрт авах ёстой витамин, эрдэс тэжээлүүдийн хэмжээг илүүдүүлэхгүй бас дутуудуулахгүй байх шаардлагыг стандартаар тогтоосон байдаг. Бид энэ стандартуудыг мөрдөж ажилладаг. Бид цаашдаа ч бас МУ-ын засгийн газар болон ЭМЯ-тай хамтарч ажиллан эрүүл мэндийн салбарт хувь нэмэр оруулахыг хүсч байна.
Япончууд урт наслалтаараа дэлхийд тэргүүлж байна. Түүний гол нууц нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн их хэрэглэдэгтэй холбоотой гэж ярьдаг.

Яг үнэндээ би хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэггүй. Би өөрөө хоол зүйч мэргэжилтэй тул ажил амралтаа зөв зохицуулж, чанарлаг хоол хүнсээр дамжуулан өөрийн хэрэгцээт амин дэм, эрдэс тэжээлүүдээ авч чаддаг. Хоол тэжээл нь хүний эрүүл урт наслах үндэс суурь учраас манай улсад хүнсний бүтээгдэхүүний чанар өндөр байдаг ба хүнсний ихээр үйлдвэрлэгддэг. Япон хүмүүс ч бас өөрт тохируулан өргөн хэрэглэдэг. Хэрвээ өөрийн хооллолтыг хангалтгүй байна гэж үзвэл тэр дутмаг зүйлээ хүнсний нэмэлт хэлбэрээр авах шаардлагатай гэж бодож байна.
Жишээлбэл: Монголчуудын хүнсэнд Ногоон өнгөтэй навч, жимс, ногоо дутмаг байна гэж үзвэл Фолийн хүчилтэй В төрлийн нэмэлт хэрэглэх жишээний.
Тамура Такеши гуай та харин хүнсний нэмэлт бүтээгдэхүүний тухай ямар бодолтой явдаг вэ. Монголтой хамгийн ойр дотно явдаг хүний хувьд таны нүдэнд харагдсан бидэнд зөвлөх зүйл байна уу?
Чирон ХХК Гадаад харилцааны Менежер хоол судлаач Тамура Такеши:
Манай Чирон компани нь Хүнс эрүүл бол Хүн эрүүл гэдэг зарчмаар хүнсээр дамжуулж хүмүүсийг эрүүлжүүлэх зорилгтойгоор Монгол хүнд, тэдний хүнсэнд хамгийн дутагдалтай байх хүнсний бүтээгдэхүүнүүдийг онцлон судалсны үндсэн дээр бүтээгдэхүүнийхээ сонголтыг хийж импортолдог. Тиймээс ч би хэрэгтэй дутагдалтай гэж үзсэн судалсан дээрээ үндэслэн ажилладаг учраас миний олж хараад хэлмээр санагдсан зүйл минь манай бүтээгдэхүүнээр дамжин хүмүүст хүрдэг. Монголчууд бүгдээрээ бидэнтэй хамтран ажиллаж биднийг сонсож зорилго нэгтэй байгаасай бас бидний сонголтын үр дүнг үргэлж хүртэж бусаддаа дамжуулж байгаасай гэж хүсч байна.
Би сүүлийн 3 жилд л Чироныхоо Beauty collagen-ыг хэрэглэж байгаа. Энэ бол хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүн. Үүнийг хөгшрөхийг хүсэхгүй байгаа залуу насны гоо сайхан, өнгө үзэмж, бие махбодийн эрч хүчээ хадгалахыг хүссэн 20-иос дээш насны хэн ч хэрэглэж болох юм. Үнэхээр бие махбодын хэрэгцээ шаардлага гарах тэр үед хүнсний нэмэлт нь өндөр ач холбогдол өгдөг.
Таны арьс их гоё өнгөлөг чийглэг гялалзсан толигор юм арьсны тань сайхан байх нууц юу вэ, бас хүнсний нэмэлт хамаатай юу?
Чирон ХХК Захирал Б.Ундармаа:
Тиймээ би өөрийн судалгаан дээр Япон улсад тусгай захиалгаар хийгдсэн CHIRON-хоо Beauty collagen /уудаг/, Beauty Aqua Gel /нүүр гарт түрхдэг/ энэ 2 цуврал бүтээгдэхүүнийг л хэрэглэдэг. Энэ бүтээгдэхүүнүүд маань л намайг хөгшрөх айдасгүй үргэлж чийглэг арьстай байлгадаг. Би өнгөрсөн 5 жилд нэг ч гоо сайхны салонд орж байгаагүй бас цаасан маск ч хэрэглэхээ больсон шүү.Цаг зав, мөнгө ч хэмнэгдэнэ. Бас хөгшрөх айдасгүй болоход сэтгэл санааны эрч хүч ч их болж биеийн дархлаа ч сайжирдаг. Миний үргэлж хэрэглэдэг хүнсний нэмэлт бол Beauty collagen, Folic acid candy. Та нар ч бүгд заавал хэрэглэж үзээрэй. Хөгшин, залуу хэнд ч хүссэн үр дүнг нь хангалттай өгж чаддаг нь энэ бүтээгдэхүүний онцлог чанар. Энэ бүтээгдэхүүн бол сайхан арьстай хүүхнүүдийн хамгийн том нууц. Настай хүмүүсийн хувьд ч эрч хүчтэй хөл гар хөнгөн шингэн хамгийн чухал нэмэлт юм. Манай энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж сурсанаар Монголчууд дэлхийд дээгүүр ороод байгаа хөгшрөлт, богино наслалтаа бууруулж чадна.
Цаг гарган ярилцсанд баярлалаа.
Б. Батжаргал

Сэтгэгдэл (0)