Парисын “Их дуулга”-д энэ жил дэлхийн 54 орны 388 жүдоч уламжлал ёсоор эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жингийн ангилалд өрсөлдөж байна. Монголын жүдочдоос Парисын “Их дуулга”-д эрэгтэй 11, эмэгтэй зургаан тамирчин зодоглож байгаа юм. “Их дуулга”-ын эхний өдөр 73 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар алт, эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ОУХМ Д.Төмөрхүлэг мөнгө, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ М.Уранцэцэг хүрэл медаль тус тус хүртлээ. Тэмцээний хуваарийн дагуу эхний өдөр эрэгтэй 60, 66, 73 кг, эмэгтэй 48, 52, 57 ба 63 кг-ын жингийн аваргууд тодорсон. Эдгээр жинд Монголын баг тамирчдаас Д.Амартүвшин, Г.Хэрлэн /хоёул 60 кг/, Д.Төмөрхүлэг, Б.Хишигбаяр /хоёул 66 кг/, Х.Цагаанбаатар, Г.Одбаяр, /хоёул 73 кг/, М.Уранцэцэг /48 кг/, Б.Бат-Эрдэнэ, Ч.Аззаяа /хоёул 52 кг/, Д.Сумъяа /57 кг/, Ц.Цэрэннадмид /63 кг/ нар Парисын татамид хүч сорилоо.
Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын тухайд 73 кг-ын жинд зодоглож, тус тэмцээнээс анхны алтан медалиын эзэн боллоо. Тэрбээр эхний тойрогт Австрийн Петер Шарингерийг, удаахь барилдаанд Грекийн Георгеос Азоидисыг цэвэр, дараа нь Израилийн Саки Мугийг мөн цэвэр ялж, улмаар Гүржийн жүдоч Зебеда Рехвиашвилиг ялж, хэсгийн аварга болсон. Ингээд хагас шигшээ барилдаанд Японы Оно Шохейг вазари үнэлгээгээр ялж, аваргын алтан медалийн Бразилийн жүдоч Бруно Мендонкаг вазари үнэлгээрээ буулган авснаар Парисын “Их дуулга”-ын 73 кг-ын жинд аваргаар тодорлоо. Тус жинд Нидерландын Декс Элмонт, Японы Оно Шохей нар хүрэл медаль хүртэв.
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд зодоглосон ОУХМ Д.Төмөрхүлэгийн хувьд “А” хэсэгт сугалаа татаж, эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд ОХУ-ын жүдоч Михаил Пуляевийг цэвэр, удаахь тойрогт Францын бөх Клемен Шукиевичийг мөн цэвэр ялж, хэсгийн аваргын төлөө Казахстаны жүдоч Азамат Мукановыг буулган авсан. Ингээд Японы жүдоч Томофүми Такажог нэг вазари, нэг юүко үнэлгээгээр ялснаар аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм. Шийдвэрлэх барилдаанд харамсалтай нь нутгийн бөх, залуучуудын дэлхийн аварга Дэвид Ларостой барилдаж, 2:36 минутад цэвэр дийлдсэнээр мөнгөн медалийн тавцанд гарав. Харин хүрэл медалийн эздээр БНСУ-ын Чо Жун-хо, Японы Томофүми Такажо нар тодорсон юм.
www.times.mn
|
Сэтгэгдэл (10)
hehe (203.241.247.100)
ih duulga gej yamar temtseen baidagiin judo duulga hoyor hoorondoo hamaatai yum bh daa hahahhaa
(218.153.250.193)
cain bna bayp xvpgii mongoliin nepiig delxiid olon ydaa gapgaapai
baagii (103.10.22.183)
tsagaanaa bayarlala ulaam sain barildaarai aviyastai yum bilee chi........
deegii (122.254.127.66)
tsagaanbaataraa sain bn chi olimpod amijilt uzuulel dee olimp dohood ireheer tolgoi hobood yruu nairag unshaad soliorch ogoh yumaa neg chi bolor tsomd orwol yaasab yum baga temtseend sain barildah yumaa chi
(138.232.231.79)
Сайн байна. Баяр хүргэе.
(121.101.177.106)
ayaduuhan bas uhaantai bai tegeed l olimp duhuud ireheer soliorood guyaa algadaad sagsalzaj baigaad daraa n neg tiim davsgyii gurilya hool shig yum yariad baiw odoo byh shans chinii hyvid erduu l GANTSHAN yagaad gevel tegeed zodgoo taina biz
batka (182.160.44.247)
tsagaanbaatar=d bayar hurie gehdee chi delgiin buxnii ter temsteend amjilt gargaj baildaa suuld ni ntr yanz yanziin temtseend amjilt garaad bahiin joohin uhaantai bai chi odoo ugaasaa zodog tailj bgaa shuudee
gerel (88.147.13.43)
bayar hurgie. Saihan baina shuu. Urgelj Mongolchuudaa bayarluulj yvdag sain huu
Ganbaatar (202.9.47.129)
mongoliinhoo tamirchiddaa amjilt husie
зочин (49.0.162.196)
Парисийн их дуулгын аварга болсон Цагаанбаатартаа баяр хүргэж спортыг өндөр амжилт хүсье.Танай гэр бүлд сар шинийн мэнд хүргэж аз жаогал, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.Өчигдрийн аваргын төлөөх барилдаан үнэхээр гайхалтай байсан шүү.