Монголын загасчид дэлхийн аваргад оролцоно

   Монголын загасчлалын спортын холбооны анхны шигшээ баг АНУ-д зохиогдож буй мөсний загасчлалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болжээ.
   Монголын загасчлалын спортын холбооны анхны шигшээ баг АНУ-д зохиогдож буй мөсний загасчлалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болжээ. Спортын загасчлалыг жинхэнэ утгаар нь хөгжүүлж, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд Монголын загасчлалын спортын холбоо /МЗСХ/-ны хүчин чармайлт багагүй байгаагийн тод илрэл нь энэхүү тэмцээн юм. Шигшээ баг энэ сарын 11-17-ны өдөр АНУ-ын Висконсин мужийн Восо хотод зохиогдох 10 дахь удаагийн мөсний загасчлалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дасгалжуулагч, МЗСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга А.Мөнгөнхуяг, багийн ахлагч Д.Тэмүүжин, М.Батбаяр, Б.Оюунболд, П.Амарбаясгалан, М.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй оролцож байгаа гэнэ. Энэ удаагийн наадам өмнөх жилүүдээсээ илүү өргөн болж Белорус, Чех, Англи, Япон зэрэг орны баг тамирчид оролцохоор болжээ. Тэмцээнд оролцсоноор монгол загасчдын ур чадвар, авьяас билгийг нээн харуулж, дэлхийн шилдэг загасчидтай танилцаж туршлагаас нь суралцахаас гадна МЗСХ нь Олон улсын спортын загасчлалын холбоонд элсэхэд том түлхэц үзүүлнэ хэмээн тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга А.Мөнгөнхуяг үзэж байгаа юм байна.
   Эх орноо төлөөлөн ДАШТ-д анх удаа оролцохоор АНУ-ыг зорьсон Монголын баг тамирчдадаа амжилт хүсэн тэдний дээлийн захыг мушгин сууя. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргуудыг энэ сарын 17- нд албан ёсоор тодруулна.

Г.НЯМСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)