Аконкагуагийн оргилыг эзэлсэн Монгол эмэгтэй

Дэлхийн дээвэр гэгдэх Эверестийн оргилд гарсан анхны монгол эмэгтэй уулчин Б.Гангаамаа тэргүүтэй эмэгтэй уулчид өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд эх орноосоо мордсон билээ.
Дэлхийн дээвэр гэгдэх Эверестийн оргилд гарсан анхны монгол эмэгтэй уулчин Б.Гангаамаа тэргүүтэй эмэгтэй уулчид өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд эх орноосоо мордсон билээ. Тэгвэл тэд хэд хоногийн өмнө аяллаасаа эргэн иржээ. Эмэгтэй уулчдаас ОУХМ Д.Эрдэнэтогтох ганцаараа Аконкагуагийн оргилыг эзэлсэн байна.
Далайн түвшнээс 6960 метрийн өндөрт орших Аконкагуад тэрбээр хөл тавьсан Монголын анхны эмэгтэй уулчин болж байгаа юм. Тэрбээр хоёрдугаар сарын 2-нд авиралтаа эхлүүлж 4-ний өдрийн 15.25 цагт оргилд нь гарчээ. Д.Эрдэнэтогтох 2006 онд Гавьяат тамирчин Г.Өсөхбаярын хамт Эверестийн ноён оргил өөд авирч байсан туршлагатай тамирчдын нэг юм.

Б.СИЙЛЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)