Э.Хонгорзул гурван эмнэлэг дамжаад гэртээ гарчээ
- 2013-02-15
- Эрүүл мэнд
- 0
III төрөх эмнэлэгт жил гаруйн өмнө кесеров хагалгаанд орох үед эмч нар нь хариуцлага алдаж хэвлийд нь метр гаруй марль үлдээсэн бусармаг үйлдлээс болж Э.Хонгорзул бүсгүй үхэх, сэхэхийн заагт тулчихаад байгаа билээ. Одоогоос 14 хоногийн өмнө бүх л хэвлэл мэдээллийн хэрэгсэл энэ бүсгүйн талаар нийтлэн, мэдээлсний эцэст “чих нь халууцсан” Эрүүл мэндийн сайд Н.Удвал дэд сайдаа нөхцөл байдалтай танилцахыг үүрэгдсэн.
III төрөх эмнэлэгт жил гаруйн өмнө кесеров хагалгаанд орох үед эмч нар нь хариуцлага алдаж хэвлийд нь метр гаруй марль үлдээсэн бусармаг үйлдлээс болж Э.Хонгорзул бүсгүй үхэх, сэхэхийн заагт тулчихаад байгаа билээ. Одоогоос 14 хоногийн өмнө бүх л хэвлэл мэдээллийн хэрэгсэл энэ бүсгүйн талаар нийтлэн, мэдээлсний эцэст “чих нь халууцсан” Эрүүл мэндийн сайд Н.Удвал дэд сайдаа нөхцөл байдалтай танилцахыг үүрэгдсэн. Тухайн үед дэд сайд Ж.Амарсанаа өвчтөний биеийн байдал хүнд байгааг дуулгаж, түүнийг СЭМҮТ-ийн ядаргааны тасагт хэвтэж эмчүүлэх болсон талаар мэдээлж байв. Тэгвэл өвчтөн өнгөрсөн 10 гаруй хоногт гурван ч эмнэлгээр дамжсэн тухай мэдээллийг өчигдөр баттай эх сурвалжаас авлаа. Бүсгүйг СЭМҮТ-д гурав хоног хэвтүүлээд биеийн байдал сайжрахгүй байсан учраас Нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт шилжүүлжээ. Уг тасагт долоо хоног хэвтэн эмчлүүлээд Цэргийн нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлсэн байна. Түүний ээжээс энэ талаар лавлахад “Нэгдүгээр эмнэлэгт эмчилгээ сайн авч байсан. Харин цэргийн нэгдсэн эмнэлэг гурав хоног хэвтүүлээд гаргачихсан. Одоо гэртээ байгаа” гэв. Тэгэхээр энэ хэд хоногт өвчтөнийг хэдэн эмнэлэг хоорондоо дамжуулж, бие бие рүүгээ явуулсаар эцсийн үр дүнд гэр рүү нь буцаасан байх нь. Нэг ёсондоо эмнэлгийнхэн ажил хийсэн дүр эсгэв гээд хэлчихвэл буруудахгүй биз ээ. Одоогоор бүсгүйн хагалгааг гардаж хийсэн III төрөхийн эмч нарыг ажлаас нь чөлөөлөөд байгаа. Ар гэрийнхэн нь шүүхэд гомдол гаргасны үр дүнд хариуцлага алдсан эмч нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Тэднийг ажлаас нь халах нь зүйн хэрэг. Нэгэнт салбарын дэд сайд Ж.Амарсанаа бүсгүйн биеийн байдалтай танилцах үедээ “Манай эмч нарын буруу” хэмээн ар гэрийнхнээс нь уучлалт гуйж хэргээ хүлээчихсэн байхад өөр яалтай ч билээ. Гэхдээ энэ удаа ажлаас нь чөлөөлөөд өнгөрнө. Бусармаг алдаа гаргасан хариуцлагагүй эмч нарын эмчлэх эрхийг нь түдгэлзүүлээгүй цагт хэзээ нэгэн цагт өөр нэгэн эмнэлэгт очоод энэ алдаагаа давтахгүй гэх баталгаа байхгүй юм биш үү. Мөн Н.Удвал сайд эмч нарыг халснаараа асуудлыг шийдсэн гэж бодож байгаа бол эндүүрч байгаа бус уу. Эцсийн үр дүн бол өвчтөн хөл дээрээ босох ёстой. Гэтэл өнөөдөр хэдэн эмнэлэг хооронд явуулж байгаад гэрт нь гаргасныг юу гэж ойлгох вэ. Үнэхээр Монголд эмчлэх боломжгүй байгаа бол эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээний зардал гаргаж өгөөд гадаадад эмчлүүлж болмоор санагдана. Түүний ээж “Сайхан сэтгэлт иргэдээс Э.Хонгорзулын харилцах дансанд 800 мянган төгрөг цугласан. Бид хэд хоногтоо дусал, өтгөн шингэн солих уутаа авах мөнгөтэй боллоо. Миний охиныг хөл дээр нь босгох гэж сэтгэл зүрхээрээ нэгдэж байгаа халуун сэтгэлт хүмүүстээ талархаж байна” хэмээн хэвлэлээр баярласан сэтгэлээ дайж байна лээ. Гэвч тэдэнд өнөө маргаашийг аргацаах биш тууштай эмчилгээ шаардлагатай байгаа. Хэвтэрт удаан хэвтсэний улмаас маш их жин алдаж, тариа дусал хийхэд судас нь олдохгүй болчихоод байгаа аж. Цэргийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч “Дөрван сарын дараа нарийн гэдэс залгах мэс засал хийнэ. Түүнээс өөр эмчилгээ байхгүй” гэж мэдэгдсэн. Ямартаа ч бүсгүйн биеийн байдал өнгөрсөн хугацаанд тэнхэрсэнгүй. Цаашид энэ асуудалд ЭМЯ хэрхэн хандах бол.
Сэтгэгдэл (14)
ok (202.126.91.156)
manai.nuguu.oduud.garaa.cungaa.cetgeliin.dem.ug.caraa.booeo.
(124.158.105.2)
Хүмүүс ээ, энэ охинд туслаач ээ. Поп хатагтай Сараа ч юмуу, нөгөө дуучид хаачиваа, нэг нь санаачлаач ээ
(122.201.18.180)
Udwal odoo hurdan zailaachee yamar yadargaatai duliirtsen awgai wee
(202.72.245.170)
tiim shvv zugeer eruul bsan hunii eruul mendeer toglson nohduuded eruugiin hariuyslagag huleelgeh yostoi ym bishvv
(202.72.245.170)
tiim shvv zugeer eruul bsan hunii eruul mendeer toglson nohduuded eruugiin hariuyslagag huleelgeh yostoi ym bishvv
(50.134.210.209)
lambaa gej neg alban tushaaliin henee bolson yumnii ued bolson biz de.Lambaa teneg yamar neg arga hemjee avaach.Denduu haramsatai bishuu.Hunii orchlond zugeer irchiheed hariutsalagagui humuusiin balgaar iim boloh gej.Bid ch bas aij baina shuu mongoliin emch naraas......
yoko (86.49.103.220)
Udval abgaia Enhbayariig iim bolson bol yaj guij bgaa bol udiid gadaadad yavuulchihsan bgaa.Ene huniig gadaadad emchilgeend yavuulaad zardaliig ni Eruul mendiin yam gargaval zuid niitsene.Ter aldaa gargasan emch nariig ajilaas ni halaad zogsoh bish emchilgeeni zardaliin zohih huviig tuluuluh heregtei.
(202.55.190.42)
tegiildaa
(202.55.190.42)
gadaadad emchilgeend yavuulya yaj ij bgad uls zardal gargahgui gevel heduulee mungu bosgildo ard tumeen
(49.0.167.110)
hvmvvsee tuslaachee yamar hetsvv yum be
зочин (202.179.10.150)
Тэр сайд чинь нэг л хүнийг үхэн хатан өдөр шөнөгүй бодож яваа болохоос энэ хүнийг иргэдийг бодох зай завсар тархи толгойд нь байхгүй байвал яанаа.
(122.201.18.208)
UDVAL SAIDAA!!! ENE EMEGTEIG HUL DEER N BOSGOSONII CHIN DARAA CHANAIG AJLAA HIIJ BAINA GEJ DUGNENE.
badam (50.9.27.3)
Eryyl mendiin said aa?Iim hynd ovchtoniig yh geed gert ni gargaj gej oilgoloo.Chinii dotor joohon ch gesen hyn yner,chanar baina uu?Tanai emch nariin buruugaas bolj hoorhii ene ohin tarchilj baina.Yter tyrgen arga hemjee avaach ee?USA
зочин (202.70.42.34)
Урд нь эмчилгээ авах үед нь энэ асуудлыг босгохгүй яасан юм болдоо. Тэгээд эмчилгээ авахгүй нас барчихвал хэвтэж байсан эмнэлэг рүү нь сэтгүүлчид дайраад л алчлаа сүйтгэчихлээ гэх байлгүй эмнэлгүүд тийм юмнаас л халширч байгаа. харин тэр асуудал үүсгэсэн 3 төрөхөд нь энэ хүнийг төлбөргүй эмчлүүлэхээр хэвтүүлэх хэрэгтэй эмчилгээ бусад юмны зардлыг тэр эмнэлэг өөрөө гаргадаг юм байгаа биз