C.Ламбаа, О.Магнай нар ЭМШУИС-ийг төгссөн гэж ”молигоджээ”
- 2013-02-16
- Эрүүл мэнд
- 0
‘’Алтанхуяг аа, наад үгээ тэр Ламбаадаа хэл, бид өөр хүн шүү’’. Ийм хошин яриа Ерөнхий сайдыг 7 хоногийн турш эмнэлэгээр явсны дараа эмнэлэгийнхэн дунд гарчээ. Учир нь тус салбарыг сөхрүүлээд байгаа буруутнаар өмнө нь ажиллаж байсан МАНАН-гийн Засгийн газрын сайдууд тодорч, хийсэн булхай нь булталзаад байгаа. Ялангуяа МАН, АН-ын хамтарсан Засгийн газрын үед Эрүүл мэндийн сайдаар ажиллаж, үхэхээрээ айлгаж, үхрийн мах барж яваа С. Ламбааүнэхээр амташсан хэрээ арван гурав эргэдгийн үлгэрээр энэ салбарт сүнс нь хоргодож, шүлс нь гоожиж явдаг эрхэм. Хамгийн сүүлийн жишээ гэвэл БШУЯ-ны 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шийдвэрээр тэр Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн удирдах зөвлөлийн бүрэлдхүүнд шургаж амжсан байна. Хамгийн хачирхалтай нь тус сургуулийг төгсөгчдийн төлөөлөл гэдэг хэсэгт УИХ-ын даргын зөвлөх С.Ламбаа, БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай, Уул уурхайн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Д.Батболд, Монголын оюутны холбооны албаны дарга Э.Батжаргал, БШУЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ц.Баярхүү, Төрийн сангийн захирал Д.Пүрэвсүрэн нарын нэрс цохиж явна. С.Ламбаа, О.Магнай нарын дээрх нөхдүүд бүгд л ЭМШУИС-ийг төгссөн хэсэгт морилж, молигодсон нь салбарынхны хараа хяналтаас мултарсангүй. Хамгийн хачирхалтай нь тус сургуулийн удирдах зөвлөлд ЭМЯ-аас нь ганц ч төлөөлөл оруулаагүйд тус сургуулийн багш ажилтнууд илт дургүйцсэн байна. Бодлогын яамнаасаа ганц ч хүн оруулаагүй мөртөө Уул уурхайн яамны ч гэх шиг АН-ын баахан хурган дарга нарыг чихсэн но-г энэ салбарт бодлого байна уу гээд л их хичээнгүй Ерөнхий сайдын дүрд тоглоод яваа Н.Алтанхуяг мэдээгүй гэж л мэлзэх вий дээ. Тус сургууль нь Монгол улсын эрүүл мэндийн салбарт ажиллах боловсон хүчинг бэлтгэдэг гол уурхай төдийгүй эмч, эмнэлэгийн мэргэжилтэнг бэлтгэн сургах бодлого, чиглэлийн захиалгыг Эрүүл мэндийн яамнаас өгч, нягт уялдаатай ажилладаг учир дор хаяж салбарын яамнаас 3-4 төлөөлөл орох учиртай. АН эмнэлгийн бүх дарга нарыг сонгуулийн менежер болгож, улс төрдөө ашигладаг мөртөө эмнэлэгийн салбарт маш хатуу харгис бодлого явуулдсаар ирсэн. Х.Тэмүүжин сайд болуутаа л эмнэлэгийнхэнтэй ‘’заамдалцаж’’, байр сав булаалдан намба алдаж , эцэс төгсгөлгүй хэрүүл дэгдээсэн дуулиан одоо ч үргэлжилсээр сар шиний босгыг давж буй. 2012 онд сүр дуулиантай батлагдсан Эрүүл мэндийн тухай хуулийг салбарынхан Ламбаагийн хар хууль гэж нэрлэдэг. Учир нь уг хуулинд эмч нарыг өнөөдрийн авч байгаа цалингаас нь 2-3 дахин давсан мөнгөөр торгох болсондэмнэлэгийнхэн бухимдаж явдаг болсон . Эмч нар энэхүү хуулийг эсэргүүцэж хичнээн олон сар тэмцээд ч дийлээгүй.

Сэтгэгдэл (3)
(122.201.18.178)
kkkk, orovdmoor yumdaa, ene AN-iinhan. Humuusiig sohor, teneg gej uzdegiinh ni ilrel... Ineedtei tor uls baih gej...
(37.220.180.8)
ламбаа зайл даа. өмхий сармагчин. зах дээр оймс зар
(202.70.46.206)
Үнэхээр Ламбаа мэтийн бялдуучлахаас өөрийг хийж чаддаггүй нөхдөөс салах нь зөв байх. Харин хариуцлага алддаг эмч нарт хатуу хандаж байгаа нь олон нийт иргэдээ бодсон сайн зүйл байна