О.Бурмаа алт Б.Анхбаяр хүрэл медаль хүртлээ

Болгарын алдарт бөх Дан Колов /1892-1940/, Никола Петров /1873-1925 / нарын нэрэмжит 51 дэх удаагийн олон улсын тэмцээн Болгарын Пловдив хотноо энэ сарын 15-17-ны хооронд зохион байгуулагдаж байна. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 74 кг- ын жинд өрсөлдсөн спортын мастер Б.Анхбаяр өрсөлдөгчөө оноогоор ялж хүрэл медалийн эзэн болсон.

Болгарын алдарт бөх Дан Колов /1892-1940/, Никола Петров /1873-1925 / нарын нэрэмжит 51 дэх удаагийн олон улсын тэмцээн Болгарын Пловдив хотноо энэ сарын 15-17-ны хооронд зохион байгуулагдаж байна. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 74 кг- ын жинд өрсөлдсөн спортын мастер Б.Анхбаяр өрсөлдөгчөө оноогоор ялж хүрэл медалийн эзэн болсон. Түүний медаль булган сүүлтэй байж ДАШТ- ий мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Бурмаа аваргын төлөө барилдаанд Туркийн бөхийг илт давуу ялж алтан медаль хүртэв. Ийнхүү өмнө нь уг тэмцээнээс гурвантаа мөнгөн медаль хүртэж байсан тэрбээр алт авсан манай хоёр дахь эмэгтэй тамирчин болов. Өдгөөгөөс таван жилийн өмнө буюу 2008 онд Ц.Энхжаргал 48 кг-ын жинд тэргүүн байр эзэлж байжээ. Европын цуврал Гран-при тэмцээнүүдийн нэг, чансаагаараа ДАШТ-ий дараа ордог уг тэмцээнд АНУ, БНАСАУ, ХБНГУ, Шри- Ланк, Бразил, Эстони зэрэг 26 орны 300-аад тамирчин 21 жинд өрсөлдсөн байна. Манайхаас “Жавхлант” клубийн дасгалжуулагч Т.Гансүх, нийслэлийн Баянгол дүүргийн 73 дугаар дунд сургуулийн багш Ж.Дандар нарын удирдлага дор эрэгтэй ес, эмэгтэй хоёр нийт 11 тамирчин хурд, хүчээ сорьж байгаа бол шүүгчээр олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар, олон улсын шүүгч И.Моломжамц нар ажиллаж байгаа юм. Багийг “Харгант цамхаг” группийн Ерөнхий захирал М.Ганхөлөг ахалж явсан байна. Болгар дахь Монголын ЭСЯ-ны хамт олон, Болгарт суралцаж буй монгол оюутнууд тамирчдаа хөгжөөн дэмжиж, амжилт үзүүлсэн бөхчүүддээ баяр хүргэсэн байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)