”Фила” Ерөнхийлөгчөө огцруулжээ

Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны яаралтай хурлаар тус холбооны ерөнхийлөгч Рафаэл Мартинеттиг өнгөрөгч амралтын өдөр огцруулжээ. “Олимпийн төрлөөс чөлөөт болон сонгомол бөхийг хасахад хүргэсэн гол шалтгаан юу байв” гэсэн асуултад Рафаэл Мартинетти тоймтой хариулт өгч чадаагүйн дээр индэр дээр үг хэлснийхээ дараа хурлын танхимыг шууд орхин гарсан аж.

Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны яаралтай хурлаар тус холбооны ерөнхийлөгч Рафаэл Мартинеттиг өнгөрөгч амралтын өдөр огцруулжээ. “Олимпийн төрлөөс чөлөөт болон сонгомол бөхийг хасахад хүргэсэн гол шалтгаан юу байв” гэсэн асуултад Рафаэл Мартинетти тоймтой хариулт өгч чадаагүйн дээр индэр дээр үг хэлснийхээ дараа хурлын танхимыг шууд орхин гарсан аж. Тиймээс холбооны гишүүдийн дунд санал асуулга явуулахад 11:10-аар Мартинеттиг огцруулах санал дэмжигдсэн байна. Олон улсын бөхийн төрлүүдийн холбооны ерөнхийлөгчийг сонгох хуралдаан дөрөвдүгээр сарын сүүлчээр ОХУ-ын нийслэл Москва хотноо болохоор тов тогтоосон гэнэ. Энэхүү хуралдаан нь ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хурлаас ойролцоогоор нэг долоо хоногийн өмнө болох юм. Ингэснээр чөлөөт болон сонгомол бөхийг 2020 олимпийн наадмын төрөлд оруулах ажлыг шинэ ерөнхийлөгчийн хүчээр хийхээр тэмүүлэх юм байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)