М.Уранцэцэг алт, Б.Бат-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ

Австрийн Обервартад болсон жүдогийн эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын хөнгөн дөрвөн жинд манай тамирчид амжилттай оролцлоо. Тодруулбал, 52 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ М.Уранцэцэг алт, Б.Бат- Эрдэнэ хүрэл медаль хүртсэн байна.

Австрийн Обервартад болсон жүдогийн эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын хөнгөн дөрвөн жинд манай тамирчид амжилттай оролцлоо. Тодруулбал, 52 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ М.Уранцэцэг алт, Б.Бат- Эрдэнэ хүрэл медаль хүртсэн байна. Харин Унгарын Будапештад болсон эрэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын 60 кг-ын жинд ОУХМ Д.Амартүвшин, 66 кг-д Д.Төмөрхүлэг нар тус бүр мөнгөн медалиар энгэрээ мялаав. Мөн тэмцээний 81 кг-ын жинд ОУХМ О.Ууганбаатар мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр аваргын төлөөх барилдаан Японы Каваками Томохирод дийлдсэн байна. +100 кг-ын жинд зодоглосон Ө.Дүүрэнбаярын хувьд хүрэл медалийн төлөөх барилдаанд Солонгосын бөхөд ялагдсанаар тавдугаар байрт шалгарчээ. Их дуулга болон “Дэлхийн цом”-д оролцсон жүдочид энэ долоо хоногийн сүүлчээр эх орондоо ирэх бол жүдогийн шигшээ багийн хоёрдугаар групп Германы Дюссельдорфийг зорино. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй 14, эмэгтэй долоон жүдоч оролцох юм байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)