Р.Мартиннэтийг огцруулж, Ненад Лаловичийг түр орлон гүйцэтгэгчээр томилов

Тайланд Улсын Паттая хотод Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо-ФИЛА-гийн Товчооны яаралтай хуралдаанаар Р.Мартиннэттийг ерөнхийлөгчийн албан тушаалаас нь огцруулжээ. Энэ шийдвэрийн дараа ФИЛА- гийн дэд ерөнхийлөгчид, газрын дарга нар, тивийн хороодын дарга нар бас огцорсон байна. Ийнхүү ФИЛА-гийн шинэ удирдлагыг сонгох тус холбооны ээлжит бус их хурлыг ирэх дөрөвдүгээр сарын сүүлчээр ОХУ-ын Москва хотод хийхээр тогтжээ. Харин Р.Мартиннэттигийн оронд Товчооны гишүүн, Сербийн иргэн Ненад Лаловичийг тус холбооны ерөнхийлөгчийн үүргийг түр 

Тайланд Улсын Паттая хотод Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо-ФИЛА-гийн Товчооны яаралтай хуралдаанаар Р.Мартиннэттийг ерөнхийлөгчийн албан тушаалаас нь огцруулжээ. Энэ шийдвэрийн дараа ФИЛА- гийн дэд ерөнхийлөгчид, газрын дарга нар, тивийн хороодын дарга нар бас огцорсон байна. Ийнхүү ФИЛА-гийн шинэ удирдлагыг сонгох тус холбооны ээлжит бус их хурлыг ирэх дөрөвдүгээр сарын сүүлчээр ОХУ-ын Москва хотод хийхээр тогтжээ. Харин Р.Мартиннэттигийн оронд Товчооны гишүүн, Сербийн иргэн Ненад Лаловичийг тус холбооны ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр сонгосон байна. Н.Лалович нь ФИЛА-гийн ерөнхийлөгч байсан Милан Эрцеганий туслахаар 1972-2002 онуудад ажилласан туршлагатай нэгэн аж. Яаралтай хуралдааны үеэр бөхийн спортыг 2025 он хүртэл хөгжүүлэх стратеги болон үүсээд буй хямралаас гаргах цогц арга хэмжээг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, даргаар нь Оросын бөхийн төрлүүдийн холбооны ерөнхийлөгч Михаил Мамиашвилиийг томилжээ. Ингээд улс орнуудын бөхийн холбооны төлөөлөл ямар байр суурьтай байсныг хүргэе. Туркийн бөхийн холбооны ерөнхийлөгч, сонгомол барилдааны олимпийн хошой аварга Хамза Ерликая: -ОУОХ нь 2020 оны Зуны олимпийн наадмын хөтөлбөрөөс бөхийн спортыг хасаж түүхэн алдаа гаргах гэж байна. ОУОХ-ны Гүйцэтгэх хороо гэдэг чинь хэдхэн хүний саналаар бөхийн төрлөөс татгалзаж хэрхэвч болохгүй. Бөх бол олимпийн наадмын ноён нуруу. Тиймээс ноён нуруугүйгээр ямар ч бие хөл дээрээ зогсч чадахгүй. Бөхийн спортыг олимпийн төрөл хэвээр үлдээхийг хүсч байгаа орнууд нэгдэн тэмцэх хэрэгтэй. Тэгж байж бид ялалт байгуулна. Украины чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Руслан Савлахов: -Бөхийн спорт нь бейсбол, софтбол, каратэ, роллер- спорт, хаданд авиралт, сквош, вейкбординг, ушу зэрэг нэрийг нь ч бараг үл мэдэх спортын төрөлтэй өрсөлдөж Зуны олимпийн наадамд орох юм гэнэ. Бид яасан ч дуугүй суухгүй. Олимпийн гэр бүл дэх байр сууриа хадгалан үлдэхийн тулд дэлхий даяар тэмцэх болно. Беларуссийн үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч, олимпийн гурван удаагийн аварга Александр Медведь: -ОУОХ бидний үндэслэлийг анхааралтай сонсож зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Ийм нөхцөл байдалд ФИЛА зөв алхам хийх ёстой. Бид бөхийн спортоо олимпийн төрөл хэвээр байлгахын төлөө хамтран тэмцэнэ. Би олимпийн наадмыг олон үзсэн. Зүлгэн дээрх хоккей гэж нэг спортын төрөл байна. Тэр чинь бараг үзэгчгүй шүү дээ. Ийм спортын төрөл нэгээр тогтохгүй байхад яалаа гэж бөхийг хасах вэ дээ. Канадын бөхийн холбооны ерөнхийлөгч Дон Руин: -Гүйцэтгэх хорооноос бөхийн спортыг 2020 оны олимпийн наадмаас хасах тухай зөвлөмж гаргасныг Канадын бөхчүүд эсэргүүцэж байгаа. Олимпийн наадмын ариун зорилго, мөрөөдөлд харшилсан энэ зөвлөмж нь Канад төдийгүй дэлхийн олон орны бөхийн спорт сонирхогчдод том цохилт боллоо. ФИЛА-гийн удирдлага, Товчооны гишүүд хамтран Бөхийн хамтын нийгэмлэгийг нэгтгэн бөхийг олимпийн төрөл хэвээр байлгахын төлөө бүхнийг хийх ёстой.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)