Шатрыг хөгжүүлж Сархадаас холдоно
- 2013-02-21
- Спорт
- 0
Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Занданшатар нар өнөөдөр Централ цамхагт уулзан манай талтай хамтран олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээн зохион байгуулах санамж бичигт гарын үсэг зурлаа.



Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Занданшатар нар өнөөдөр Централ цамхагт уулзан манай талтай хамтран олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээн зохион байгуулах санамж бичигт гарын үсэг зурлаа. Кирсан Илюмжинов 2008 онд манай улсад айлчилж Монголд шатрын ордон барьж өгнө хэмээж байсан удаатай. Энэ тухай эргэн сануулсан сэтгүүлчийн асуултанд “Тиймээ би сайн санаж байна. Монгол бол шатрын өлгий нутаг. Тиймээс ч шатрын ордонтой байх ёстой. Би энэ тухай мартаагүй яваа” гэсэн юм. Мөн спортыг хөгжүүлснээр тэр дундаа шатрын спортыг онцолсноор миний төр барьж байх үед буюу хямралын үед танай улсынх шиг асуудал тулгарч байсан. Энэ бол архидалт. Харин энэ бүхнийг зөв гольдролд нь оруулахын тулд хэсэг зуурын бэрхшээлийг даван туулж шатрын клуб, тоглох газрыг ихээр байгуулах хэрэгтэй. Энэ бүхний үр дүнд өнөөдөр Халимагийн ард түмэн архины асуудлаа бүрэн төгс шийдэж чадсан хэмээсэн юм.
Д.Батсүх




Сэтгэгдэл (0)