Ирээдүйн олимпийн аварга Түвшинбаярын Өүлэн
- 2013-02-21
- Спорт
- 0
Олимпийн аварга МУ-ын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр АНУ-д бэртлээ
эдгээхээр хагалгаанд орж, эмчлүүлж байгаа билээ. Тэрбээр АНУ-гийн хөл
бөмбөгийн тамирчдыг эмчилдэг мэргэжлийн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд
хагалгаа нь амжилттай болсон талаар бид мэдээлж байсан билээ.

Аварга охиноо төрөхөд “зөрөх” шахам АНУ-г зорисон. Ханатлаа үнсэж, эрхлэж наадах цаг зав олдоогүй ч аварга эдгээд ирэхэд нь Түвшинбаярын Өүлэн хэмээн Монголын нэгэн иргэн ааваа тосоод угтанаа. Охины нэрийг өвөө эмээ нь хайрласан бөгөөд ирээдүйн олимпийн Монголын анхны эмэгтэй аварга болоорой, Чингис хааны эх Өүлүн ижий мэт уужим сэтгэлтэй, ухаалаг эмэгтэй болоорой хэмээн билэгшээн нэр хайрласан байна.
Д.БАТСҮХ

Сэтгэгдэл (2)
kk guai (122.201.18.136)
emegtei avarga bolooroi gj bn shd yamar ymiig hungun hardag ym bee
kk (122.201.18.136)
za yarshigaa. aav ni olimpiin avarga bhad olimpiin anhnii avarga bolooroi gene uu ene setguulch guai hund doligonoh gej uchraa olohguimaa. uuruur eruuguuch.