ЭМШУИС-ийн ЭМТС-ийн захирал АУ-ны доктор, профессор Д.Цэрэндагва: Магадлан итгэмжлэлийг оюутнуудынхаа ирээдүйн төлөө хийдэг

Их Дээд сургууль гэхээр л Магадлан итгэмжлэгдсэн үү гэх асуудал хамгийн түрүүнд үр хүүхдээ сургах гэсэн эцэг эхийн толгойд бууж ирдэг. Үнэндээ Магадлан итгэмжлэл гэдэг бол тухайн сургуулийн олон улсын зэрэглэлд багтсан тус сургуулийн диплом хүлээн зөвшөөрөгдсөн эсэх тал дээр чухал үүрэгтэй болохоор арга ч үгүй байх. Магадлан итгэмжлэлийн талаар иргэдэд үнэн бодит ойлголт өгөхөөр Монгол улсын Ази Номхон далайн орнуудын бүсийн гуравдахь магадлан итгэмжлэгдсэн сургууль болсон ЭМШУИС-ийн Эрүүл Мэндийн Технологийн сургуулийн захирал Анагаах ухааны доктор, профессор Д.Цэрэндагватай уулзаж ярилцлаа

Их Дээд сургууль гэхээр л Магадлан итгэмжлэгдсэн үү гэх асуудал хамгийн түрүүнд үр хүүхдээ сургах гэсэн эцэг эхийн толгойд бууж ирдэг. Үнэндээ Магадлан итгэмжлэл гэдэг бол тухайн сургуулийн олон улсын зэрэглэлд багтсан тус сургуулийн диплом хүлээн зөвшөөрөгдсөн эсэх тал дээр чухал үүрэгтэй болохоор арга ч үгүй байх. Магадлан итгэмжлэлийн талаар иргэдэд үнэн бодит ойлголт өгөхөөр Монгол улсын Ази Номхон далайн орнуудын бүсийн гуравдахь магадлан итгэмжлэгдсэн сургууль болсон ЭМШУИС-ийн Эрүүл Мэндийн Технологийн сургуулийн захирал Анагаах ухааны доктор, профессор Д.Цэрэндагватай уулзаж ярилцлаа

-          Танай сургууль Монголдоо “Ази Номхон Далайн бүсийн Магадлан Итгэмжлэл”-ийг авсан 3 дахь сургууль боллоо. Энэ талаар яриагаа эхлэх үү дээ?

-          Ази номхон далайн бүсийн 17 орныг хамруулсан 1974 онд байгуулагдсан Кломбо План Стат гэж байгууллага байдаг. Энэ байгууллагад  Монгол улс 2004 онд гишүүнээр элссэн. Магадлан итгэмжлэл гэдэг бол бусад орнуудын сургуулиудын сургалтын хөтөлбөр стандартад ойртох өөрөөр хэлбэл бид хаана явж байна, дэлхий гэж ярихаа больё. Ази Номхон далайн орнуудынхаа эмч эмнэлэгийн сургалт хөтөлбөрийн аль хэсэг дээр дутагдалтай тал манайд байна, илүү зүйл юу байна гэдгийг мэдэх, суралцах, багш, оюутан, сургалтын техник хангамж зэргийг чанаржуулан сайжруулахад чухал үүрэгтэй. Tserendagva-2

-          Хүмүүс их дээд сургуулиудыг Магадлан итгэмжлэгдсэн эсэх талаар нь судлаж хүүхдээ суралцуулах эсэх тал дээр шийдвэр ихэвчлэн гаргадаг. Ер нь магадлан итгэмжлэл гэдэг маань чухам юу юм бэ?

-          Магадлан итгэмжлэл бол сайн дурын үндсэн дээр хийгддэг. Төрийн шахалт оролцоо гэж байдаггүй. Магадлан итгэмжлэл гардан авнаа гэдэг маань ч бас хугацаатай. Манай сургуулийн хувьд Монголдоо хамгийн өндөр оноо авсан бөгөөд 3 жилээр энэхүү эрхээ аваад байгаа. Түүнээс тухайн сургууль магадлан итгэмжлэгдсэн байна уу үгүй юу гэдэг бол чанар муу гэсэн ойлголт биш. Харин магадлан итгэмжлэл гэдэг маань бидний оюутнуудынхаа ирээдүйд хийж буй чухал хөрөнгө оруулалт. Төгсөөд Азийн, дэлхийн аль ч улс оронд ажилласан тухайн улсын эмч, эмнэлэгийн ажилтаны сургалтын хөтөлбөрийг бүрэн эзэмшсэн чадвартай мэргэжилтэн гэдгийг нь хүлээн зөвшөөрөхөд Магадлан итгэмжлэгдсэн маань чухал үүрэгтэй. Нэг ёсондоо Манай Эрүүл МэндийнТехнологийн Сургуулийн төгсөгчдийн дипломыг хүлээн зөвшөөрүүлсэн хэрэг.

-          Магадлан итгэмжлэлийг чухам хаанаас хийдэг юм бэ?

-          Магадлан итгэмжлэл бол сайн дурын үндсэн дээр хийгддэг. Магадлан итгэмжлэлийг олон улсын байгууллага хийдэг. Түүнээс төрийн сайд юм уу төрийн албаны ажилтан хийдэг зүйл биш. Олон улсын итгэмжлэгдсэн байгууллага буюу Ази Номхон далайн орнуудын Магадлан Итгэмжлэлийн байгууллага маань дэлхийн стандартын ISO-г авсан байгууллага.

Tserendagva-1

Манай сургууль анх удаа Австралийн Холмс Клейны их сургуулийн лабораторийн техникч гэдэг мэргэжлийн сургалтыг ижилсүүлсэн. Өөрөөр хэлбэл Австралид бэлддэг тэр хичээлийг шууд Монгол хэл дээр нь дэлхийн түвшинд заах эрхтэй болсон. Мянганы сорилтын сангаас 3 сургуулийг жишиг сургууль болгосон. Түүний нэг нь ЭМТС-ийг жишиг болгон батламжилсан. Энэ маань  эрүүл мэндийн жишиг сургууль болохын хувьд Монгол улсад эрүүл мэндийн үйлчилгээг топ болгох асар их үүрэг хүлээж байна.

-          Түрүүн хэлсэн. Магадлан итгэмжлэл хугацаатай гэж. Чухам ямар хугацаатай байдаг юм бол?

-          Магадлан итгэмжлэлийн нэг онцлог байдаг. Жишээлбэл 800-900 оноо авсан бол 3 жилээр Магадлан итгэмжлэгдэнэ. Нэг талаасаа энэ гурван жилд манай сургууль урд авсан Монголдоо хамгийн өндөр, нэгт бичигдсэн тэр 800 гаруй оноогоо  900 гаас дээш болгож байж 2016 онд дахин таван жилээр сунгах гэх зэргээр явна. Түүнээс хугацаа заалгүй нэг мөр Магадлан итгэмжлэнэ гэж байдаггүй.

-          Танай сургуулийн хувьд цаашдын зорилт?

-          2016 он гэхэд 900-гаас дээш оноо авч ажиллах. Энэ тал дээр одооноос төлөвлөгөө гарган ажиллаж байна. мөн техник, лабораторийн шинэчлэлийг улам сайжруулан хийж байгаа.

-          Ер нь зарим Их дээд сургууль төрийн гэгдсэн статустай, яам тамгын газар харъяалалд байдаг?

-          Их сургуулийн эрх барих дээд байгууллага бол хуулинд бол Удирдах зөвлөл. Түүнээс ямар нэгэн яам тамгын газар харъяалагдах ёсгүй.

-          Ярилцсанд баярлалаа

 Д.БАТСҮХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • QpRDQIIFhFOtt (46.161.9.15)

    2016-05-12

    kcCfF9 riqprubfyivi, [url=http://foschwwpbhsl.com/]foschwwpbhsl[/url], [link=http://zlsjzhmzxaec.com/]zlsjzhmzxaec[/link], http://diqvbjzzgqte.com/

  • (122.201.18.29)

    2013-09-29

    эмтс-ыг яагаад сувилхуйн сургууль болгосын бэ

  • zochin (112.72.12.164)

    2013-02-27

    uuriiguu oloogui dur esgesen shunaliin microb.

  • zochin (112.72.12.164)

    2013-02-27

    uuriiguu oloogui dur esgesen shunaliin microb.

  • (202.170.83.202)

    2013-02-22

    hi