Томуу, томуу төст өвчин (ТТӨ)-ий долоо хоногийн мэдээ
- 2013-02-27
- Эрүүл мэнд
- 0
Улсын хэмжээнд:
2013 оны 2 дугаар сарын 11-ээс 2 дугаар сарын 17-ыг дуусталх 7 дугаар долоо хоногт улсын хэмжээнд (Улаанбаатар хотын 8 дүүрэг, 20 аймаг) 64.296 хүн амбулаториор үйлчлүүлсний 5.330(8.3%) нь ТТӨ-тэй гэж оношлогдон, өмнөх 7 хоногоос 0.8%, өнгөрсөн оны мөн үеэс 0.7%-иар тус тус их, өвчлөл 10,000 хүн амд 20.1 тохиолдол бүртгэгдэн, өмнөх 7 хоногоос 13.7, өмнөх оны мөн үеэс 12.1 тохиолдлоор тус бүр буурсан үзүүлэлттэй байна. (Зураг 1).
Улсын хэмжээнд ТТӨ-өөр өвчлөгсдийн 81.7%-ийг 15 хүртэлх насны хүүхдийн өвчлөл, 62.5%-ийг 4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байна.
Зураг 1.
Улаанбаатар хотод:
Улаанбаатар хотод 30.316 хүн амбулаториор үйлчлүүлсний 2.229(7.4%) нь ТТӨ-тэй гэж оношлогдон, өмнөх 7 хоногоос 0.4%, өнгөрсөн оны мөн үеэс 0.3%-иар тус тус бага, өвчлөл 10,000 хүн амд 18.6 тохиолдол бүртгэгдэж, өмнөх 7 хоногоос 19.5, өмнөх оны мөн үеэс 12.0 тохиолдлоор тус бүр бага байна.
Улаанбаатар хотын 8 дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн дуудлага:
Улаанбаатар хотын 8 дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн нийт дуудлагын 42.3%-ийг ТТӨ-ий дуудлага эзэлж, өмнөх долоо хоногоос 5.1%-иар бага, өмнөх оны мөн үеэс 5.5%-иар буурсан үзүүлэлттэй байна. ЯТТ-ийн насанд хүрэгчдийн нийт дуудлага 5043 үүнээс ТТӨ-ний шалтгаантай дуудлага 161(3.2%) байна. Багахангай дүүрэг мэдээ өгөөгүй байна.
Аймгийн хэмжээнд:
20 аймгийн мэдээнд дүгнэлт хийхэд амбулаторийн нийт үзлэгт ТТӨ 9.1%-ийг эзэлж, өмнөх 7 хоногоос 1.9%, өмнөх оны мөн үеэс 1.7%-иар тус тус нэмэгдсэн байна. Сүрбаатар аймаг амбулаторийн мэдээг цаг хугацаандаа өгөөгүй байна.
Амбулаторийн нийт үзлэгт ТТӨ-ний эзлэх хувь 15%-иас дээш гарсан Архангай (15.6%), Дундговь (16.4%) аймгууд Эрүүл мэндийн сайдын 2002 оны 232 тоот тушаал болон flu.mn вэб дээр тавигдсан зөвлөмж, ЭМС-ын албан даалгаварыг мөрдөж ажиллах, сургалт, сурталчилгааг эрчимжүүлэхийг зөвлөж байна.
Эмнэлэгт суурилсан тандалт:
Амьсгалын замын хүнд халдвар буюу уушгины үрэвслийн шалтгаантай эмнэлэгт хэвтэгсэд нийт эмнэлэгт хэвтэгсэд (4969)-ийн дотор 474 буюу 9.5%-ийг эзэлж, өмнөх долоо хоногоос 1.0%-иар буурсан байна. Уушгины үрэвслийн шалтгаантай нас баралт бүртгэгдээгүй байна. Булган, Увс аймгийн нэгдсэн эмнэлэг, Өвөрхангай аймгийн Хархорин сум, СБД-ийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ, Улсын клиникийн 1-р эмнэлэг эмнэлэгт суурилсан харуулдан тандалтын мэдээг цаг тухайд нь ирүүлээгүй байна.
Лабораторийн тандалт:
2013 оны 7 дугаар 7 хоногт ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторит Улаанбаатар хотын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс нийт 13 сорьц хүлээн авч, томуугийн вирүсийн геном (РНК) илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (бх-ПГУ)-ын шинжилгээ хийхэд 5(38.5%) сорьцонд томуугийн A(H3N2) дэд хэвшинжийн вирүс илэрлээ.
Түүвэрлэн сонгосон сорьцуудад томуугийн А ба В вирүс, цар тахалын A(H1N1) вирүс, иж томуу 1, 2, 3, 4 вирүс, риновирүс, коронавирүс (NL63, OC43, 229E, HKU1), респиратор- синцитиаль вирүс, хүний метапневмовирүс, аденовирүс, бокавирүс, энтеровирүс, парэховирүс болон Mycoplasma pneumonia зэрэг амьсгалын замын цочмог халдвар үүсгэгчдийн өвөрмөц геном (ДНК/РНК) илрүүлэх мультиплекс бх- ПГУ-ын шинжилгээ хийгдэж байна.
Гадаад мэдээ:
Томуугийн өвчлөл Европт ихсэж байгаа ба A(H1N1)pdm09, В вирүс эргэлтэнд байна.
Хойд Америкт A(H3N2) вирүс давамгай тодорхойдогдож байна. Канад улсад лабораториор батлагдсан тохиолдол өмнөх долоо ихэссэн, харин АНУ-д томуугийн идэвхжил буурч байна.
Азийн орнуудад A(H3N2) вирүс илүү бүртгэгдэж, Хятад, Япон улсад хамгийн өндөр байгаа ба Монгол улсад сүүлийн үед A(H3N2) вирүс идэвхтэй эргэлтэнд байна. Хонконгт A(H1N1)pdm09, A(H3N2) вирүс, мөн Энэтхэг улсад A(H1N1)pdm09, вирүс тодорхойлогдож эхэлж байгаа ба томуугийн өвчлөл идэвхжиж байна.
Африкийн орнуудад томуугийн вирүс цөөн тоогоор бүртгэгдэж байна. Алжир улсад хамгийн өндөр байгаа ба A(H1N1)pdm09 вирүс эргэлтэнд байна. Буркин, Фасо, Камерон, Этиоп улсуудад A(H1N1)pdm09, A(H3N2), B вирүс бага хэмжээгээр бүртгэгдэж байна.
Эх үүсвэр: www.who.int
Тархвар судлалын тандалт:
ТҮН-ийн тархвар судлагч: Ч. Уртнасан
Вирус судлалын тандалт:
Вирүс судлалын лабораторийн эрхлэгч: Б. Дармаа

Сэтгэгдэл (0)