Б.Сэр-Од Азийн хошой аварга боллоо

Хонконгт болсон Азийн XIV удаагийн марафон гүйлтийн тэмцээнд гавьяат тамирчин Б.Сэр-Од хоёр цаг 17 минут 56 секундийн амжилт үзүүлж түрүүллээ.
Хонконгт болсон Азийн XIV удаагийн марафон гүйлтийн тэмцээнд гавьяат тамирчин Б.Сэр-Од хоёр цаг 17 минут 56 секундийн амжилт үзүүлж түрүүллээ. Харин дэд байранд Узбекстаны Анолей Петров хоёр цаг 20 минут 24 секундээр хурдалсан бол Японы Кензо Кавабата хоёр цаг 22 минут 22 секундийн үзүүлэлтээр гуравдугаарт шалгарчээ. Б.Сэр-Од 2010 онд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан юм. Энэ удаагийн Азийн аваргын тэмцээнд 24 орны 38 шилдэг тамирчин оролцжээ.

Б.СЭЛЭНГЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • 123 (122.201.18.231)

    2013-03-02

    Ser-Odod amjilt husye Ene turul Mongol huniig aguu tevcheertei gedgiig batlah ih sport bilee. Amjilt3