Марадона: ”Би шударга хүн”
- 2013-02-28
- Спорт
- 0
Аргентиний домогт хөлбөмбөгчин Диего Марадона олон жил чихнээс нь хонх уясан татварын асуудлыг нэг тийш нь болгохоор шийджээ. Тэрбээр бага дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэгдэж байсан Италийн “Сери-А”-гийн “Наполи” багт 1984-1991 онд хүчин зүтгэхдээ орлогын албан татвараа огт төлөөгүй аж. Италийн татварын алба түүнийг татвараа төлөхийг удаа дараа сануулж, 50 орчим сая ам.доллараа олж авахын тулд шүүхэд хандсан юм.
Аргентиний домогт хөлбөмбөгчин Диего Марадона олон жил чихнээс нь хонх уясан татварын асуудлыг нэг тийш нь болгохоор шийджээ. Тэрбээр бага дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэгдэж байсан Италийн “Сери-А”-гийн “Наполи” багт 1984-1991 онд хүчин зүтгэхдээ орлогын албан татвараа огт төлөөгүй аж. Италийн татварын алба түүнийг татвараа төлөхийг удаа дараа сануулж, 50 орчим сая ам.доллараа олж авахын тулд шүүхэд хандсан юм. Үүний дараа Д.Марадона “Намайг татвараа төлөөгүй гэж олон нийтэд зарлаж нэр төрд минь халдлаа” хэмээн Италийн татварын албыг өөрийг нь шүүхэд өгч, 60 сая ам.доллар нэхэмжилжээ. Харин тэрбээр 20 гаруй жил үргэлжилсэн энэ маргааныг эцэслэж, татвараа төлөхөөр Италид ирсэн байна. Тэрбээр Наполи хотноо хэвлэлийн бага хурал дээр “Би хэн нэгнийг хөнөөгөөгүй. Зүгээр л татвараа төлөөгүй. Би шударга хүн. Тиймээс татвараа төлөхөөр ирлээ. Яагаад намайг татвараа төлөөгүйг хэн ч мэдэхгүй. Хэрвээ Ерөнхийлөгч Жиоржио Наполитано надтай уулзахыг хүсвэл би бүхнийг тайлбарлах болно. Үнэндээ би хохирогч. Их цалин авдаг байсан ч гэрээний талаар юу ч мэддэггүй байсан” гэжээ. Тэрбээр үүнээс өмнө 50 сая ам.долларын татвараа бага мөнгөөр хаах гэж оролдсонд Италийн татварын алба татгалзаж байж. Наполи нь хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдээрээ алдартай хот бөгөөд Д.Марадонаг гүн хүндэтгэлтэйгээр угтсан байна. Тэрбээр Арабын Нэгдсэн Эмират “Аль-Васл” клубын дасгалжуулагчийн ажлаас халагдсаныхаа дараа “Наполи” клубыг дасгалжуулах хүсэлтэйгээ байгаагаа илэрхийлж байсан юм. Эргэн сануулахад, өдгөө 52 настай Д.Марадона “Наполи” клубт тоглож байхдаа энэ клубыг Италийн дээд лигийн аваргад хоёр удаа хүргэж байжээ.

Сэтгэгдэл (0)