Эх орончдын өдөрт зориулсан бөхийн барилдаантай

Монгол бөхийн өргөөнд өнөөдөр МАН-ын 92 жилийн ой, Эх орончдын өдөрт зориулсан барилдаан болно. Уг барилдаанд улс аймгийн алдар цолтой хүчит 224 бөх зодоглонох бөгөөд 14 цагаас эхлэх юм. 

Монгол бөхийн өргөөнд өнөөдөр МАН-ын 92 жилийн ой, Эх орончдын өдөрт зориулсан барилдаан болно. Уг барилдаанд улс аймгийн алдар цолтой хүчит 224 бөх зодоглонох бөгөөд 14 цагаас эхлэх юм. 
    Тус барилдаан могой жилийн эхэнд болж байгаа улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн томоохон барилдааны нэг болж байна. Өнгөрсөн жил тус барилдаанд 208 бөх хүч үзэж, улсын арслан Доржпаламын Ганхуяг түрүүлж, улсын гарьд Жанцангийн Бат-Эрдэнэ үзүүр булааж, улсын заан цолтой байсан Дамбийн Рагчаа, улсын начин Э.Энхбат нар их шөвөгт үлдэж байжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.10.21.33)

    2013-03-01

    гоё барилдаан болно доо үзээрэй нүд үнэнч чих худалч гэдэг шүү