“Дүнжингарав -2013” уралдаанд таван насны морь шандас сорино
- 2013-03-01
- Спорт
- 0
“Дүнжингарав-2013” төвийн бүсийн хурдан морины хаврын уралдаан ирэх даваа гаригт болно. Хаврын тэргүүн сар гарсаар хурдан морины уралдаан орон нутагт хэд хэд болсон ч зарим нь таагүй мэдээ дагуулсан. Тиймээс энэ удаагийн уралдааныг зохион байгуулагчид өчигдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулав. Хурлын үеэр Монгол Улсын Засгийн газрын 2013 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор Монголын морин спорт, уяачдын холбоо / ММСУХ/ “Дүнжингарав- 2013” төвийн бүсийн хурдан морины хаврын уралдааныг Хүй долоон худагийн Цагаан хөтөлд зохион байгуулахаар шийдвэр гаргасан тухай мэдээлсэн юм.
“Дүнжингарав-2013” төвийн бүсийн хурдан морины хаврын уралдаан ирэх даваа гаригт болно. Хаврын тэргүүн сар гарсаар хурдан морины уралдаан орон нутагт хэд хэд болсон ч зарим нь таагүй мэдээ дагуулсан. Тиймээс энэ удаагийн уралдааныг зохион байгуулагчид өчигдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулав. Хурлын үеэр Монгол Улсын Засгийн газрын 2013 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор Монголын морин спорт, уяачдын холбоо / ММСУХ/ “Дүнжингарав- 2013” төвийн бүсийн хурдан морины хаврын уралдааныг Хүй долоон худагийн
“Дүнжингарав-2013” төвийн бүсийн хурдан морины хаврын уралдаан ирэх даваа гаригт болно. Хаврын тэргүүн сар гарсаар хурдан морины уралдаан орон нутагт хэд хэд болсон ч зарим нь таагүй мэдээ дагуулсан. Тиймээс энэ удаагийн уралдааныг зохион байгуулагчид өчигдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулав. Хурлын үеэр Монгол Улсын Засгийн газрын 2013 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор Монголын морин спорт, уяачдын холбоо / ММСУХ/ “Дүнжингарав- 2013” төвийн бүсийн хурдан морины хаврын уралдааныг Хүй долоон худагийн Цагаан хөтөлд зохион байгуулахаар шийдвэр гаргасан тухай мэдээлсэн юм. Уралдааныг зохион байгуулах комиссыг ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаар томилж, хурдан морины нас бүрийг хариуцсан даамал, дэд даамал, цуваа бүртгэгч, шүдлэгч, манлайлагч, морь бариач, цол- лооч, хүн, мал эмнэлэг, хүүхдийн эрхийн ажилтан, даатгалын ажилтан, үүлдэр тогтоох комисс ажиллуулахаар болжээ. Энэ удаагийн хаврын уралдааныг уяачдын хандив, ивээн тэтгэлгээр зохион байгуулж байгаа агаад уяачид хурдан хүлгүүдээ ирэх ням гаригийн өглөө Хан-Уул дүүргийн Өлзийт хорооллын 59 дүгээр сургууль дээр бүртгүүлэх ёстой юм байна. Энэ жилийн хурдан морины хаврын уралдаан унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд ихээхэн анхаарч байгаагаараа илүү онцлог гэнэ.
Тухайлбал, долоон наснаас дээш насны эрүүл хүүхэд морийг унах, унаач хүүхдийг гэнэтийн ослын даатгалд заавал хамруулах, аюулгүй байдлаас хамгаалах хэрэгсэл, дулаан хувцсыг хүүхдийн биед эвтэйхэн тохируулж өмсгөсөн байхыг шаардах аж. Харин уяач нь морь унаач хүүхдэд уралдааны зам, зурхайд тусгайлан бэлтгэсэн гарааны төхөөрөмжийг урьд- чилан үзүүлж танилцуулан, зам товчлох, уралдааны үед гар утас зэрэг холбоо техник хэрэгсэл ашиг лахыг бүрэн хориглох юм байна. “Дүнжингарав 2013” урал- даанд азарга, соёолон, эрлийз морьдын дээд нас 16, их насны морь 18 км газраас шандас сорих агаад улсын наадмын гарааны төхөөрөмжөөр морьдыг эргүүлэх аж. Ирэх даваа гаригийн өглөө 07.30-08.00 цагт эрлийз морьд гарааны зүг хөдөлснөөр эхлэх уг уралдаанд бүртгүүлсэн морьд цагтаа ирэхгүй бол шууд хасагдах журам гаргасан байна. Мөн хурдан морь унаач хүүхдүүдэд гарааны зурхай уруу явах замдаа зодолдох, гарааны төхөөрөмж рүү тарлахгүйгээр эмх цэгцтэй явахыг анхааруулж, зөрчил гаргасан хүүхдийг дараагийн уралдаанд оролцуулахгүй байх арга хэмжээ авахаар болжээ. Үүний зэрэгцээ хүүхэдгүй барианд орж ирсэн морийг тав ухрааж барих гэнэ.
Энэ өвөл орон нутгаар цас их унасан. Тиймээс хурдан морины уралдааны замын бартаа, халтиргааг хэрхэн зассан тухай ММСУХ-оос тодруулахад “Энэ өвөл Цагаан хөтөл орчим буюу Төв аймгийн Аргалант, Баянцогт сумдын нутгаар харьцангүй цас бага унасан. Тиймээс ойрын хэдэн өдрийн наранд хайлж газар бараантаад байна. Гэхдээ газрын бартаа болон хунгар жалгын цасыг Төв аймгаас ажлын комисс гарч цэвэрлэсэн” гэсэн хариулт өгсөн юм. Мөн уралдааны унаач хүүхдүүд бүгд ММСУХ-ноос хийлгэсэн тод өнгийн дотортой хувцас өмсөхөөр болсон аж. Уг хувцасны үнэ нь уяачдын татварт шингэсэн гэнэ. Мөн хүүхэд болон морины амь насыг эрсдэлээс хамгаалж Төв Гандантэгчилэн хийдийн лам нар аян замын ерөөл, хийморийн сан болон бусад номыг айлдаж, малын болон хүний эмч нар уралдаан зохион байгуулагчдын заасан цэгт байрлаж эрүүл мэндийг нь хянах ажээ.
В.НЭРГҮЙ

Сэтгэгдэл (1)
(202.131.244.210)
юу бэ хойшлогдцон юм уу 1дэх өдөр гэж 3, 3 нд гээ биздээ