Аарцаг нурууны гажилт, түүний шалтгаан
- 2013-03-02
- Эрүүл мэнд
- 0
Аарцагны үений гажиг гэж сүүж болон ууцны уулзвар үе нь өөрийн орноо алдаж гажиж байрлахыг хэлнэ. Ингэж гажсан аарцгийн үе нь нурууг хазайлгаж, багана нурууны булчин чивхэрч зангирснаар хүзүүний шохойжилт, дискний суулт, ивэрхийг үүсгэн нурууны нугаламуудын хоорондох нугаснаас гарч буй 31 хос мэдрэлийг даран нуруу өвддөг болох ба энэ нь бидний мэдэх бүхий л өвчний эхлэл суурь болдог. Аарцгийн үе ингэж гажихдаа тухайн гажиг аль талын үенд байрлаж байгаагаас хамаарч ямар өвчнөөр илүү зовиурлах нь хамаардаг.
Тухайлбал, аарцгийн баруун талын гажигтай хүний баруун хөл нь гажсан аарцгийн үеэ даган дээш татагдсанаас тэр талын хөл богино мэт харагдахаас гадна явдал өөрчлөгддөг. Ийм хүний хоол ундны шингэц болон дуршил тааруу болж тодорхой шалтгаангүйгээр үе үе гүйлгэдэг. Мөн ийм хүмүүс
туранхай байхаас гадна хоол боловсруулах замын өвчнөөр илүү өвчлөмтгий байдаг. Жишээ нь: ходоодны үрэвсэл, цөсийн хүүдийн суналт, цөсний өтгөрөлт, цөс чулуужилт, нойр булчирхайн үрэвсэл, шулуун гэдэсний салст урваж гарах, геморой, эмэгтэйчүүдэд өндгөвчний үрэвсэл болон уйланхай, савны хазайлт, савны гадуурх жирэмслэлт, зулбалт, хүүхэд олдохгүй байх, биеийн юм ирэхдээ ууц, нуруу, хэвлийн доод хэсэг, хөх, толгой өвдөх гэх мэт шинж тэмдгүүд үзэгдэх нь элбэг байдаг бол зүүн талын гажилттай хүний толгой өвдөх, чих шуугих, хүзүү сэрвээ хөших, нойрондоо муудах, мөр, түнх, өвдөгний үеэр хатгуулах, гарын хуруу бадайрах, хөлийн шөрмөс татах,өтгөн хатах зэрэг шинж тэмдгүүд дангаар болон хавсарч илэрдэг. Харамсалтай нь ийм зовиуртай хүмүүс ихэвчлэн ямар нэгэн өвчин намдаах,туулгах зэрэг түр зуурын шинж тэмдгийн үйлчилгээтэй эм ууж явсаар өвчнөө нэгэнт газар авсан хойно нь таньдаг мэддэг эмч нараа
хайж, үнэтэй эм тарианд мөнгө, цаг заваа үрэн хүндэрсэн үед нь эмнэлэгт хандах нь олонтаа тохиолддог. Уг нь бол Аарцаг нурууны бариа заслаар эдгээр зовиуруудыг ямар нэг эм, тариагүйгээр хялбархан илааршуулж болдог билээ.
Аарцаг нурууны бариа засал гэж юу вэ?
Аарцаг нурууны бариа засал гэдэг нь толгойн оройноос хөлийн ул хүртэлх хүний биеийн бүхий л үе холбоос булчинг ойролцоогоор 45 минутын турш нухаж зөөллөн, үеийг дээд далайцаар нь хөдөлгөн чилээг гаргаснаар дуусдаг орчин үеийн дэвшилтэт эмчилгээний арга юм. Уг бариа засал нь японоос гаралтай бөгөөд одоо дэлхийн олон оронд өндөр үр дүнтэй, зардал багатай энэ аргыг эмчилгээнд улам бүр өргөн дэлгэр хэрэглэж байна.
Дараах эмгэгүүдийн үед аарцаг нурууны бариа заслыг хийнэ.
Мэдрэлийн өвчин
Толгой үргэлж таллаж өвдөх /мигрень/
Хүзүүний остеохондроз/шохойжилт/
Нурууны мэдрэлийн ёзоорын үрэвсэл /радикулит/
Нурууны зөөлөвч мөгөөрсний ивэрхий
Нурууны болон гурвалсан мэдрэлийн үрэвсэл
Хавирга завсрын мэдрэлийн үрэвсэл
Том, жижиг үенүүдийн өвдөлт үрэвсэл
Эпилепсийн уналт, таталт
Нойргүйдэл
Ядаргаа
Хоол боловсруулах эрхтнүүдийн өвчин:
Ходоод гэдэсний үрэвсэл, улайлт
Ходоод 12 хуруу гэдэсний шархлаа
Улаан хоолойн нарийсалт
Цөсний хүүдийн үрэвсэл, суналт, чулуужилт
Бүдүүн гэдэсний шархлаа
Нарийн, бүдүүн гэдэсний үрэвсэл
Бөөр унжих өвчин
Давсаг сулрах өвчин /шээс гойжимтгой болох/
Зүрх судасны өвчин:
Стенокарди
Инфарктын өмнөх болон дараах үе
Бүх төрлийн миокардитууд
Зүрхний дамжуулах системийн хямралт өвчнүүд
Даралт ихсэх, багасах
Эмэгтэйчүүдийн өвчин:
Савны хазайлт
Өндгөвчний үрэвсэл
Сарын тэмдгийн мөчлөг алдагдах
Хөхний бэрсүү болон бусад эмгэгүүд
Үргүйдэл
Илүү тээлт
Шээсээ барьж чадахгүй болж дусагнах
Дотоод шүүрлийн булчирхайн өвчин
Бамбай булчирхайн томролт
Чихрийн шижин
Бөөрний дээд булчирхайн эмгэг
Гэмтэл согогын өвчин
Тархины доргилт
Нуруу, нугасны гэмтэл, түүнээс улбаатай саажилт
Мөчдийн хугарлын дараах сэргээн засалт
Хүүхдийн дунд чөмөгний толгойн дутуу хөгжил
Төрөл бүрийн хэлбэрийн мултралын дараах сэргээн засалт
Дотоод эрхтэнүүдийн доргилт гэх мэт
Хаяг: Хуучнаар тээврийн товчоо “ЗУУН НАС” эмнэлэг
Утас: 70117642, 88021324

Сэтгэгдэл (0)