Манай бөхчүүд гараагаа тун сайн эхлүүллээ

Манай улсад анх удаа чөлөөт бөхийн Дэлхийн цомын эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн тэмцээн болж байгаа билээ. Одоогийн байдлаар манай баг хоёрдугаар дэвжээнд Канадын багтай учраа таарч эхний ялалт байгуулсан бол манай бөхчүүдээс 51 кг-д дэлхийн залуучуудын аварга
Манай улсад анх удаа чөлөөт бөхийн Дэлхийн цомын эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн тэмцээн болж байгаа билээ. Одоогийн байдлаар манай баг хоёрдугаар дэвжээнд Канадын багтай учраа таарч эхний ялалт байгуулсан бол манай бөхчүүдээс 51 кг-д дэлхийн залуучуудын аварга Э.Даваачимэг, 55 кг-д ОУХМ Ц.Бямбасүрэн, 59 кг-д ОУХМ Т.Мөнхтуя, 63 кг-д олимпийн хүрэл медальт, МУГТ С.Батцэцэг, 67 кг-д дэлхийн аваргын хошой хүрэл медальт, МУГТ О.Насанбурмаа, 48 кг-ын жинд МУГТ Ц.Энхжаргал, МУГТ 72 кг-д О.Бурмаа нар зодоглосон юм. ОУХМ Ц.Бямбасүрэн,  Гавьяат тамирчин С.Батцэцэг, О.Насанбурмаа, Бурмаа нар ялалт байгуулж 4:3-ийн харьцаагаар эхний ялалтаа авлаа.  Хятадын баг Беларусыг 7:0, Японы баг Энэтхэгийн багийг 5:2-ийн харьцаагаар ялалт байгуулжээ. Нөгөө хэсэгт Америкын баг Казахстаны багийг 7:0-ийн харьцаагаар рожсон тухай мэдээлэл бидэнд ирүүлжээ. Дашрамд дурдахад анх удаа болж байгаа энэ тэмцээнд дэлхийн найман орны хүчтнүүд хурд хүчээ үзэж байгаа аж. Оролцож буй орнуудаас АНУ, Япон, БНХАУ, Канад, Энэтхэг, Казахстан, Беларусь зэрэг чөлөөт бөхийн өлгий орон гэгдэг улс орнууд оролцож байгаа ч манай бөхчүүд тэмцээний гараагаа тун ч амжилттай эхэллээ.

С.Баяр
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Gazar (202.55.191.35)

    2013-03-02

    SBD-iin 9r horoo buyu huuhdiin urlan buteeh towiin chanh ard Dulguun nuuriin ard zam daguu 381 m2 gazar zarna.dulaan shugam tatah bolomjtoi. buh ymtaigaa oir. yaraltai zarna 99084179