Монголын эмэгтэй чөлөөтийнхөн дэлхийн цомоос атгаад алдлаа

Хоёр өдрийн турш бөхөд хайртай монголчуудын эх орныхоо баг тамирчдыг дэмжсэн уухайн дуун дунд явагдсан чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээний эздээр БНХАУ-ын шигшээ багийн тамирчид тодров. Эхний өдөр Дэлхийн цомын зургаан удаагийн аварга Японы багийг буулгаж авсан манай баг тамирчид нэгдүгээр байрын төлөө БНХАУ-ын шигшээ багтай таарсан юм. Цомын төлөө өрсөлдөх хоёр багийн салхийг 49 кг- ын жингийн тамирчид хагалсан. Манай баг тамирчдаас Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Энхжаргал БНХАУ-ын тамирчин Сун Янантай учраа таарч барилдсан ч ялагдал хүлээв. Харин хоёр дахь барилдаанд Э.Даваачимэг Ли Шуангаг 51 кг-ын жинд учраа таарч төвөггүй ялснаар нийлбэр дүнг 1:1 болгож тэнцүүлсэн юм. Үүний дараа 55 кг-ын жинд С.Бямбацэрэн Сон Венпинг ялж “Буянт-Ухаа” спорт цогцолборт хуран цугларсан монголчуудын цөсийг хөөргөсөн. Нийлбэр дүн 2:1-ийн харьцаатай болсон эгзэгтэй үед 59 кг-ын жинд Хятадын Ли Хьютэй учраа таарсан Мөнхтуяа өрсөлдөгчдөө ялагдсан. Ингэснээр нийлбэр дүн 2:2-ын харьцаатай болж тэнцэв. Энэ үед Лондоны олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Батцэцэг шийдвэрлэх тав дахь барилдааныг Жоу Жангтингтэй хийж ялснаар нийлбэр дүнг 3:2-ын харьцаатай болгосон. Улмаар 67, 72 кг-ын жинд О.Насанбурмаа, Б.Одончимэг нар учраа нартаа ялагдсанаар Дэлхийн цомоос Монгол Улсын шигшээ баг атгаад алдсан юм. Ингэснээр Хятад Улсын шигшээ баг нийлбэр дүнгээр 4:3-ын харьцаатай хожиж Дэлхийн цомын эзэд болов. Харин гуравдугаар байрын төлөө Япон АНУ-ын баг тамирчид хүч үзэж мөн л 4:3-ын харьцаатай Японы шигшээ баг илүүрхэв. Бөхөд хайртай монгол түмнийг хоёр өдөр суудлаас нь өндөлзүүлсэн эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 13 дахь удаагийн Дэлхийн цом тэмцээн ийнхүү өндөрлөлөө. Монгол Улс түүхэндээ анх удаа Дэлхийн цом тэмцээнийг эх нутагтаа зохион байгуулж, Монгол Улсын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид мөн л анх удаа Дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртэв.

З.Сэцэн
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)