Дэлхийн цомын түүхэн ялалт
- 2013-03-04
- Спорт
- 0
Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 13 дахь удаагийн Дэлхийн цомын тэмцээн “Буянт-Ухаа” спорт цогцолборт өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ удаагийн тэмцээнд зохион байгуулагч манай улсаас гадна АНУ, Япон, БНХАУ, Канад, Энэтхэг, Казахстан, Беларусь гэсэн найман орны баг тамирчид оролцож, хурд хүч, авьяас чадлаа сорин өрсөлдөв. А хэсэгт БНХАУ, Беларусь, АНУ, Казахстан, Б хэсэгт Монгол, Япон, Энэтхэг, Канадын багууд багтсан ажээ. Манай улсын шигшээ баг эхний барилдаанд Канадыг 4:3, хоёрдугаар тойрогт Энэтхэгийг 5:2, гуравдугаар тойрогт Японы хүчтэй багийг 4:3- ын харьцаатай буулгаж авснаар шигшээ барилдаанд өрсөлдөх эрхтэй болсон юм. Монгол Улсын чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ баг 2009 онд БНХАУ-ын Тайюань хотод зохиогдсон эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнд анх удаа оролцож байсан
Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 13 дахь удаагийн Дэлхийн цомын тэмцээн “Буянт-Ухаа” спорт цогцолборт өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ удаагийн тэмцээнд зохион байгуулагч манай улсаас гадна АНУ, Япон, БНХАУ, Канад, Энэтхэг, Казахстан, Беларусь гэсэн найман орны баг тамирчид оролцож, хурд хүч, авьяас чадлаа сорин өрсөлдөв. А хэсэгт БНХАУ, Беларусь, АНУ, Казахстан, Б хэсэгт Монгол, Япон, Энэтхэг, Канадын багууд багтсан ажээ. Манай улсын шигшээ баг эхний барилдаанд Канадыг 4:3, хоёрдугаар тойрогт Энэтхэгийг 5:2, гуравдугаар тойрогт Японы хүчтэй багийг 4:3- ын харьцаатай буулгаж авснаар шигшээ барилдаанд өрсөлдөх эрхтэй болсон юм. Монгол Улсын чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ баг 2009 онд БНХАУ-ын Тайюань хотод зохиогдсон эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнд анх удаа оролцож байсан билээ. Үүнээс хойш тус тэмцээнд тасралтгүй оролцсон ч 5-7 дугаар байраас хэтэрч байсангүй. Харин нутагтаа зохиогдож буй тэмцээнд Японы хүчирхэг багийг 4:3-ын харьцаатай буулгаж авсан нь түүхэн ялалт болсныг ордонд цугларсан спорт сонирхогчид ам уралдан ярьж байсан юм.
Эл ялалтын дараа шигшээ багаа дэмжихээр хүрэлцэн ирсэн үзэгчдийн сэтгэгдлийг сонслоо.
Б.Мягмар /Чингэлтэй дүүрэг/ : -Манай улсад Дэлхийн цомын тэмцээн болж байгаа нь үнэхээр сайхан байна. Орон орны шилдэг тамирчдын барилдааныг нүдээр үзнэ гэдэг алтан боломж юм. Мөн манай улсын шигшээ багт нутгийн дэвжээ ээлтэй байж сайхан барилдаан үзүүлж байна. Ер нь шигшээ багийн тамирчдаа алтан медаль зүүчих байх гэж чин сэтгэлээсээ хүлээж байна даа.
О.Ганбат /Сүхбаатар дүүрэг/: -Тэмцээн сайхан болж байна. Ялангуяа манай баг тамирчид урамтай сайхан барилдаж байна шүү дээ. Үзэгчид ч гэсэн чадах чинээгээрээ л дэмжиж байна. Энэ том тэмцээнийг эх орондоо зохион байгуулж буй Монголын чөлөөт бөхийн холбооны удирлагад мянга мянган хөгжөөн дэмжигчдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлэх нь зүйтэй байх. Мөн дэлхийн шилдэг тамирчид эх орны минь дэвжээн дээр зодоглож байгаад баяртай байна.
Г.Эрдэнэбат: /Хан-Уул дүүрэг/ -Урамтай сайхан тэмцээн болж байна. Японы шигшээ багтай манай баг тамирчид учраа таарахад жаахан сэтгэл зовж байснаа нуугаад яахав / инээв/. Учир нь Японы эмэгтэйчүүд чинь Дэлхийн цомд зургаан удаа түрүүлсэн айхавтар хүчтэй бүрэлдэхүүнтэй баг гэж дуулсан. Харин манай багийн эмэгтэйчүүд урамтай сайхан барилдаж 4:3- ын харьцаатай ялалт байгуулж чадлаа. Энэ ялалт зөвхөн тухайн баг тамирчдын ялалт байгаагүй ээ. Монгол түмний бахархлын ялалт байлаа гэж бодож байна. Маргааш /ням гариг/ Хятадын багтай алтан медалийн төлөө барилдана. Тэр барилдааныг тэсч ядан хүлээж байна даа. Манай бүсгүйчүүд алтан медаль авчих байх гэсэн совин төрөөд байгаа юм. Монгол хүн амны билгээр гэдэг биз дээ. Монгол Улсын чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн тамирчид Японы хүчирхэг багийг буулгаж авахад ордон тэр аяараа уухай хадаан доргиж байсан юм. Юутай ч түүхэн ялалтын гэрч нь болсон үзэгчид ийн сэтгэгдлээ хуваалцсан. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын шигшээ багт 48 кг-ын жинд гавьяат тамирчин Ц.Энхжаргал, 51 кг-д дэлхийн залуучуудын аварга Э.Даваачимэг, 55 кг-д ОУХМ Ц.Бямбасүрэн, 59 кг-д ОУХМ Т.Мөнхтуяа, Азийн аваргын мөнгөн медальт, ОУХМ С.Цэрэнчимэд, 63 кг-д олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Батцэцэг, 67 кг-д дэлхийн аваргын хошой хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, 72 кг-д гавьяат тамирчин О.Бурмаа, оюутны дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Одончимэг нар багтсан. 13 дахь удаагийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнд олимпийн медальтан хоёр, дэлхийн аваргын медальтан 15 /үүний дөрөв нь дэлхийн аварга/, Азийн аваргын медальтан 13, оюутны дэлхийн аварга 11 бөх зодоглож байна.
Тэмцээний эхний өдрийн барилдааны дараа Чөлөөт бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, гавьяат тамирчин Б.Болдын сэтгэгдлийг хуваалцсан юм. -Манай эмэгтэй бөхчүүдийн амжилт сүүлийн дөрвөн жилд үнэхээр сайжирсан. Энэ хугацаанд дэлхийн аварга тамирчин төрж, багаараа дэлхийн аваргын хүрэл медаль хүртсэн. Монголын эмэгтэй тамирчид дэлхийд хэдийнэ танигдсан болохоор Олон улсын чөлөөт бөхийн холбооноос эх орондоо Дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулах эрх олгосон. Энэ том тэмцээнийг эх орондоо зохион байгуулна гэдэг нэр төрийн асуудал юм. Цаашлаад тамирчдын урам зориг сэргэж амжилт ахина. Монгол Улсыг дэлхийн тавцанд сурталчлах томоохон боломж нээгдэж байна гэсэн үг. Мөн энэ удаагийн тэмцээнд дэлхийн аварга дөрөв, олимпийн медальтан дөрөв оролцож байна. Ийн дугаар шилжих мөчид Монгол Улсын шигшээ баг Хятад Улсын шигшээ багтай алтан медалийн төлөө өрсөлдөхөд бэлэн болоод байсан юм.
48кг Цогтбазарын Энхжаргал /Tsogtbazar Enhjargal. Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ний хүрэл, оюутны ДАШТ-ний алт, Азийн наадмын хошой хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний тус бүр хошой алт, хүрэл, гурван мөнгө, зуны олимпийн наадамд хоёр удаа оролцсон, Дэлхийн цомын төлөө тэмцээнд гурав дахиа оролцож байна/ Сун Янан /Sun Yanan. 2012 оны ДАШТ-ний 51 кг-ын жингийн хүрэл медальт, АТАШТ- ний 51 кг-ын жингийн алтан медальт, 2010 оны оюутны ДАШТ-ний 51 кг-ын жингийн алтан медальт/
51кг Эрхэмбаярын Даваачимэг /Erhembayar Davaachimeg. ОУХМ, залуучуудын ДАШТ-ний алт, оюутны ДАШТ-ний мөнгө, Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт, Дэлхийн цомын төлөө тэмцээнд анх удаа оролцож байна/ Ли Шуанг /Li Shuang/
55кг Сүндэвийн Бямбацэрэн /Sundev Byambatseren. ОУХМ, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, зуны олимпийн наадамд оролцсон, Дэлхийн цомын төлөө тэмцээнд гурав дахиа оролцож байна/ Сонг Венпинг /Cong Wenping/
59кг Сүхээгийн Цэрэнчимэд /Suhee Tserenchimed. ОУХМ, өсвөр үеийн ДАШТ- ний хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Дэлхийн цомын төлөө тэмцээнд анх удаа оролцож байна/ Ли Хью /Li Hui. 2008 оны олимпийн наадмын 55 кг-ын жингийн мөнгөн медальт, АТАШТ-ний 2010, 2012 оны 51 кг-ын жингийн алтан медальт, 2011 оны 59 кг-ын мөнгөн медальт, 2008 оны 55 кг-ын жингийн хүрэл медальт/
63кг Соронзонболдын Батцэцэг, /Soronzondold Battsetseg. Монгол Улсын гавьяат тамирчин, зуны олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ний алт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Дэлхийн цомын төлөө тэмцээнд гурав дахиа оролцож байна/ Жоу Жангтинг /Zhou Zhangting. 2010 оны АТАШТ-ний 63 кг-ын жингийн мөнгөн медальт /
67кг Очирбатын Насанбурмаа, /Ochirbat Nasanburmaa. Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ний хошой хүрэл, залуучуудын ДАШТ-ний мөнгө, хүрэл, Азийн наадмын мөнгө, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл, Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хошой хүрэл, Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хошой алтан медальт, Дэлхийн цомын төлөө тэмцээнд тав дахиа оролцож байна/ Хью Хаянь /Xu Haiyan. 2006 оны Азийн наадмын хүрэл медальт, АТАШТ-ний 2007 оны 63 кг-ын жингийн алт, 2012 оны 63 кг-ын жингийн алтан медальт /
72кг Бадрахын Одончимэг /Badrah Odonchimeg. ОУХМ, ДАШТ-ний хүрэл, оюутны ДАШТ-ний мөнгө, Азийн наадмын хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, дөрвөн хүрэл медальт, зуны олимпийн наадамд оролцсон, Дэлхийн цомын төлөө тэмцээнд дөрөв дэх удаа оролцож байна/ Жанг Фенглю /Zhang Fengliu. АТАШТ-ний 2008 оны 67 кг-ын жингийн, 2009 оны 63 кг-ын жингийн хүрэл медальт, 2008 оны оюутны ДАШТ-ний 67 кг- ын жингийн мөнгөн медальт/
Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 13 дахь удаагийн Дэлхийн цомын тэмцээн “Буянт-Ухаа” спорт цогцолборт өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ удаагийн тэмцээнд зохион байгуулагч манай улсаас гадна АНУ, Япон, БНХАУ, Канад, Энэтхэг, Казахстан, Беларусь гэсэн найман орны баг тамирчид оролцож, хурд хүч, авьяас чадлаа сорин өрсөлдөв. А хэсэгт БНХАУ, Беларусь, АНУ, Казахстан, Б хэсэгт Монгол, Япон, Энэтхэг, Канадын багууд багтсан ажээ. Манай улсын шигшээ баг эхний барилдаанд Канадыг 4:3, хоёрдугаар тойрогт Энэтхэгийг 5:2, гуравдугаар тойрогт Японы хүчтэй багийг 4:3- ын харьцаатай буулгаж авснаар шигшээ барилдаанд өрсөлдөх эрхтэй болсон юм. Монгол Улсын чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ баг 2009 онд БНХАУ-ын Тайюань хотод зохиогдсон эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнд анх удаа оролцож байсан билээ. Үүнээс хойш тус тэмцээнд тасралтгүй оролцсон ч 5-7 дугаар байраас хэтэрч байсангүй. Харин нутагтаа зохиогдож буй тэмцээнд Японы хүчирхэг багийг 4:3-ын харьцаатай буулгаж авсан нь түүхэн ялалт болсныг ордонд цугларсан спорт сонирхогчид ам уралдан ярьж байсан юм. Эл ялалтын дараа шигшээ багаа дэмжихээр хүрэлцэн ирсэн үзэгчдийн сэтгэгдлийг сонслоо.
Б.Мягмар /Чингэлтэй дүүрэг/ : -Манай улсад Дэлхийн цомын тэмцээн болж байгаа нь үнэхээр сайхан байна. Орон орны шилдэг тамирчдын барилдааныг нүдээр үзнэ гэдэг алтан боломж юм. Мөн манай улсын шигшээ багт нутгийн дэвжээ ээлтэй байж сайхан барилдаан үзүүлж байна. Ер нь шигшээ багийн тамирчдаа алтан медаль зүүчих байх гэж чин сэтгэлээсээ хүлээж байна даа.
О.Ганбат /Сүхбаатар дүүрэг/: -Тэмцээн сайхан болж байна. Ялангуяа манай баг тамирчид урамтай сайхан барилдаж байна шүү дээ. Үзэгчид ч гэсэн чадах чинээгээрээ л дэмжиж байна. Энэ том тэмцээнийг эх орондоо зохион байгуулж буй Монголын чөлөөт бөхийн холбооны удирлагад мянга мянган хөгжөөн дэмжигчдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлэх нь зүйтэй байх. Мөн дэлхийн шилдэг тамирчид эх орны минь дэвжээн дээр зодоглож байгаад баяртай байна.
Г.Эрдэнэбат: /Хан-Уул дүүрэг/ -Урамтай сайхан тэмцээн болж байна. Японы шигшээ багтай манай баг тамирчид учраа таарахад жаахан сэтгэл зовж байснаа нуугаад яахав / инээв/. Учир нь Японы эмэгтэйчүүд чинь Дэлхийн цомд зургаан удаа түрүүлсэн айхавтар хүчтэй бүрэлдэхүүнтэй баг гэж дуулсан. Харин манай багийн эмэгтэйчүүд урамтай сайхан барилдаж 4:3- ын харьцаатай ялалт байгуулж чадлаа. Энэ ялалт зөвхөн тухайн баг тамирчдын ялалт байгаагүй ээ. Монгол түмний бахархлын ялалт байлаа гэж бодож байна. Маргааш /ням гариг/ Хятадын багтай алтан медалийн төлөө барилдана. Тэр барилдааныг тэсч ядан хүлээж байна даа. Манай бүсгүйчүүд алтан медаль авчих байх гэсэн совин төрөөд байгаа юм. Монгол хүн амны билгээр гэдэг биз дээ. Монгол Улсын чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн тамирчид Японы хүчирхэг багийг буулгаж авахад ордон тэр аяараа уухай хадаан доргиж байсан юм. Юутай ч түүхэн ялалтын гэрч нь болсон үзэгчид ийн сэтгэгдлээ хуваалцсан. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын шигшээ багт 48 кг-ын жинд гавьяат тамирчин Ц.Энхжаргал, 51 кг-д дэлхийн залуучуудын аварга Э.Даваачимэг, 55 кг-д ОУХМ Ц.Бямбасүрэн, 59 кг-д ОУХМ Т.Мөнхтуяа, Азийн аваргын мөнгөн медальт, ОУХМ С.Цэрэнчимэд, 63 кг-д олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Батцэцэг, 67 кг-д дэлхийн аваргын хошой хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, 72 кг-д гавьяат тамирчин О.Бурмаа, оюутны дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Одончимэг нар багтсан. 13 дахь удаагийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнд олимпийн медальтан хоёр, дэлхийн аваргын медальтан 15 /үүний дөрөв нь дэлхийн аварга/, Азийн аваргын медальтан 13, оюутны дэлхийн аварга 11 бөх зодоглож байна.
Тэмцээний эхний өдрийн барилдааны дараа Чөлөөт бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, гавьяат тамирчин Б.Болдын сэтгэгдлийг хуваалцсан юм. -Манай эмэгтэй бөхчүүдийн амжилт сүүлийн дөрвөн жилд үнэхээр сайжирсан. Энэ хугацаанд дэлхийн аварга тамирчин төрж, багаараа дэлхийн аваргын хүрэл медаль хүртсэн. Монголын эмэгтэй тамирчид дэлхийд хэдийнэ танигдсан болохоор Олон улсын чөлөөт бөхийн холбооноос эх орондоо Дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулах эрх олгосон. Энэ том тэмцээнийг эх орондоо зохион байгуулна гэдэг нэр төрийн асуудал юм. Цаашлаад тамирчдын урам зориг сэргэж амжилт ахина. Монгол Улсыг дэлхийн тавцанд сурталчлах томоохон боломж нээгдэж байна гэсэн үг. Мөн энэ удаагийн тэмцээнд дэлхийн аварга дөрөв, олимпийн медальтан дөрөв оролцож байна. Ийн дугаар шилжих мөчид Монгол Улсын шигшээ баг Хятад Улсын шигшээ багтай алтан медалийн төлөө өрсөлдөхөд бэлэн болоод байсан юм.
48кг Цогтбазарын Энхжаргал /Tsogtbazar Enhjargal. Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ний хүрэл, оюутны ДАШТ-ний алт, Азийн наадмын хошой хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний тус бүр хошой алт, хүрэл, гурван мөнгө, зуны олимпийн наадамд хоёр удаа оролцсон, Дэлхийн цомын төлөө тэмцээнд гурав дахиа оролцож байна/ Сун Янан /Sun Yanan. 2012 оны ДАШТ-ний 51 кг-ын жингийн хүрэл медальт, АТАШТ- ний 51 кг-ын жингийн алтан медальт, 2010 оны оюутны ДАШТ-ний 51 кг-ын жингийн алтан медальт/
51кг Эрхэмбаярын Даваачимэг /Erhembayar Davaachimeg. ОУХМ, залуучуудын ДАШТ-ний алт, оюутны ДАШТ-ний мөнгө, Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт, Дэлхийн цомын төлөө тэмцээнд анх удаа оролцож байна/ Ли Шуанг /Li Shuang/
55кг Сүндэвийн Бямбацэрэн /Sundev Byambatseren. ОУХМ, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, зуны олимпийн наадамд оролцсон, Дэлхийн цомын төлөө тэмцээнд гурав дахиа оролцож байна/ Сонг Венпинг /Cong Wenping/
59кг Сүхээгийн Цэрэнчимэд /Suhee Tserenchimed. ОУХМ, өсвөр үеийн ДАШТ- ний хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Дэлхийн цомын төлөө тэмцээнд анх удаа оролцож байна/ Ли Хью /Li Hui. 2008 оны олимпийн наадмын 55 кг-ын жингийн мөнгөн медальт, АТАШТ-ний 2010, 2012 оны 51 кг-ын жингийн алтан медальт, 2011 оны 59 кг-ын мөнгөн медальт, 2008 оны 55 кг-ын жингийн хүрэл медальт/
63кг Соронзонболдын Батцэцэг, /Soronzondold Battsetseg. Монгол Улсын гавьяат тамирчин, зуны олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ний алт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Дэлхийн цомын төлөө тэмцээнд гурав дахиа оролцож байна/ Жоу Жангтинг /Zhou Zhangting. 2010 оны АТАШТ-ний 63 кг-ын жингийн мөнгөн медальт /
67кг Очирбатын Насанбурмаа, /Ochirbat Nasanburmaa. Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ний хошой хүрэл, залуучуудын ДАШТ-ний мөнгө, хүрэл, Азийн наадмын мөнгө, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл, Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хошой хүрэл, Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хошой алтан медальт, Дэлхийн цомын төлөө тэмцээнд тав дахиа оролцож байна/ Хью Хаянь /Xu Haiyan. 2006 оны Азийн наадмын хүрэл медальт, АТАШТ-ний 2007 оны 63 кг-ын жингийн алт, 2012 оны 63 кг-ын жингийн алтан медальт /
72кг Бадрахын Одончимэг /Badrah Odonchimeg. ОУХМ, ДАШТ-ний хүрэл, оюутны ДАШТ-ний мөнгө, Азийн наадмын хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, дөрвөн хүрэл медальт, зуны олимпийн наадамд оролцсон, Дэлхийн цомын төлөө тэмцээнд дөрөв дэх удаа оролцож байна/ Жанг Фенглю /Zhang Fengliu. АТАШТ-ний 2008 оны 67 кг-ын жингийн, 2009 оны 63 кг-ын жингийн хүрэл медальт, 2008 оны оюутны ДАШТ-ний 67 кг- ын жингийн мөнгөн медальт/
Т.ЗӨНБИЛЭГ

Сэтгэгдэл (0)