Олимпийн медальтнууд өлсгөлөн зарлаж байна

    Олимпийн хоёр удаагийн аварга Армян Назарян олимпийн хөтөлбөрөөс чөлөөт бөхийн төрлийг хасах ОУОХ- ны шийдвэрийг эсэргүүцэн өлсгөлөн зарласан хэмээн Оросын Спортын бөхийн холбооны цахим хуудаст бямба гаригт мэдээлжээ. Тэрбээр “Би ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн зөвлөмжийг эсэргүүцэж байна. Чөлөөт бөхийн төрөл олимпийн хөтөлбөрт үргэлж байсан. Тиймээс хасах нь буруу” хэмээн тайлбарласан аж. Мөн Болгарын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч өлсгөлөнд ерөнхийлөгч Жак Роггед өгнө гэж байсан билээ. Учир нь чөлөөт бөхийг олимпийн үндсэн хөтөлбөрөөс хасах саналыг ОУОХ хоёрдугаар сарын дундуур гаргасан. Бөхийн төрөл нь бейсбол, софтбол, карате, роллер- спорт, спортын хаданд авиралт, сквош, вейкбординг, ушу зэрэг төрлийн хамт “нэмэлт” хөтөлбөрт нь өрсөлдөх юм.

    Чөлөөт бөхийн төрөл 1900 оны олимпоос бусад бүх л тоглолтод байсаар иржээ. Эцсийн шийдвэрийг 2013 оны есдүгээр сард Буэнос- Айрест болох ОУОХ-ны чуулганаар гаргах юм. нэгдэнэ хэмээн хэлсэн байна. Тбилиси хотод гуравдугаар сарын 22-нд эхлэх Европын аваргын тэмцээн эхэлтэл Назарян зөвхөн жүүс ууж байх гэнэ. Тэрбээр 1996, 2000 оны олимпоор Армян, Болгарын нэрийн өмнөөс барилдаж олимпийн алтан медаль авч байв. Үүгээр ч зогсохгүй дэлхийн гурав /2002, 2003, 2005/, Европын зургаан удаагийн аварга /1994, 1995, 1998, 1999, 2002, 2003/ юм. Өмнө нь ОУОХ-ны зөвлөмжийг эсэргүүцэн 1996 оны Атлантын олимпийн аварга Болгарын бөхийн холбооны тэргүүн Валентин Иорданов алтан медалиасаа татгалзаж байсан. 53 настай аварга өөрийн алтан медалиа ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Роггед өгнө гэж байсан билээ. Учир нь чөлөөт бөхийг олимпийн үндсэн хөтөлбөрөөс хасах саналыг ОУОХ хоёрдугаар сарын дундуур гаргасан. Бөхийн төрөл нь бейсбол, софтбол, карате, роллер- спорт, спортын хаданд авиралт, сквош, вейкбординг, ушу зэрэг төрлийн хамт “нэмэлт” хөтөлбөрт нь өрсөлдөх юм. Чөлөөт бөхийн төрөл 1900 оны олимпоос бусад бүх л тоглолтод байсаар иржээ. Эцсийн шийдвэрийг 2013 оны есдүгээр сард Буэнос- Айрест болох ОУОХ-ны чуулганаар гаргах юм.

З.ЦЭЦЭНБИЛЭГ


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)