Элэгний С вирусын тухай

Элэгний С вирусын тухай
Ерөнхий
Солонгос явж ажиллах гэтэл шинжилгээгээр С гепатиттэй гээд гарчихлаа, нөгөөх нь эдгэдэггүй яанаа? гэсэн яриаг та лав нэг бус удаа сонсож байсан биз ээ. Гэтэл С вирусыг ганц хоёр долоо хоног эм уух төдийхнөөр устгах боломжгүй, хүний хувийн онцлог энэ тэрийг нь харгалзаад 12 сар хүртэл удаан хугацаанд нарийн эмчилгээ хийдэг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй нь харамсалтай. Дэлхий дээр С гепатитын халдвартай 500 сая орчим хүн байдаг аж.

Шалтгаан

С гепатитыг үүсгэгч вирус HCV нь мутацид орох буюу хувиран өөрчлөгдөх чадвар маш өндөртэйгөөрөө онцлог. С гепатитын 6 үндсэн генотип /удамших хэв/ мэдэгдээд байгаа. Гэхдээ л вирусын хувиран өөрчлөгдөх идэвхийн нөлөөгөөр HCV-ийн 40 орчим дэд зүйлүүд нэгэн зэрэг хүний биед амьдрах чадвартай байдаг ажээ. Иймд хүний дархлалын систем нэг төрлийн вирусын эсрэг биет ялгаруулж байтал өөр чанартай удам нь бүрэлдээд бий болчихсон байдаг. Өөрөөр хэлбэл дархлаа тогтоож амждаггүй.
С гепатитын вирусын халдвар авахын тулд вирусыг агуулсан эд зүйл /цус/ өөр хүний цусанд орох шаардлагатай. Вирус нь цааш элгэнд хүрээд эсийнх нь дотор нэвтрэн үржиж эхэлнэ. Иймд персинг, шивээс хийлгэх, бохир тариур ашиглах, халдвартай хүнтэй дундаа сахлын хутга, шүдний сойз хэрэглэх, хазуулах зэрэгт цусаар дамжин халдвар авах эрсдэл өндөртэй. Харин бэлгийн замаар халдвар авах магадлал нь 3-5% байдаг. Хань ижилдээ үнэнч байх үед С гепатитын халдвар авах эрсдэл бага байдаг ч сексийн олон хамтрагч солих үед энэ эрсдэл нь нэмэгддэг. Тэгээд ч хүнийг гаднаас нь хараад С гепатиттай хүн үү үгүй юу гэдгийг нь тогтоох боломжгүй. Харин халдвартай эхээс хүүхдэд тун цөөн халддаг бөгөөд нийт тохиолдлын ердөө 5% эзэлдэг.

Шинж тэмдэг
С гепатитын далд үе нь 20-140 хоног байдаг. Гэвч С гепатитын шинж тэмдэг нь хэзээ ч илрэхгүй байж ч болох талтайг анхаарах хэрэгтэй. Улмаар гепатит буюу үрэвсэл нь хатууралд шилжсэний дараа нь халдвар авсан байж болзошгүй гэх шинж тэмдгийг илрүүлж болох талтай. Иймд С гепатит нь өөр ямар нэг өвчний шинжилгээ хийлгэх явцад огт санамсаргүй илрэх нь олонтаа.
Гэхдээ түгээмэл илэрдэг шинж тэмдэгүүд байдаг. Үүнд: сульдах, ядрамтгай болох. С гепатитын хурц хэлбэрийн үед хордлогод орох, хоолонд дургүй болох, бие сулрах, дотор муухайрах, заримдаа үе мөчөөр өвдөх. Товчхон хэлэхэд шинж тэмдэг нь үрэвслийн гаралтай бусад архаг өвчний үед ч илэрч болохоор тул зөвхөн цусанд нарийн шинжилгээ хийж байж л С гепатит туссан эсэхийг баттай тодорхойлох боломжтой.

Эмчилгээ
Юуны өмнө архаг С гепатитыг эмчлэх бүрэн боломжтой гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Эмчилгээний дараа С гепатитаас салах бодит боломж нь хэдэн жилийн өмнө 30-40% байсан. Харин одоо эмчилгээг зөв төлөвлөж явуулсан нөхцөлд архаг С гепатитаас нэг мөр ангижрах магадлал нь 50-80% байгаа ажээ. Үүнд эмч ч тэр, өвчтөн өөрөө ч тэр багагүй чармайлт гаргах хэрэгтэй.
С гепатитын шинж тэмдэг илэрсэн даруйд гепатолог буюу элэгний туршлагатай эмчид үзүүлэх хэрэгтэй С гепатитыг вирусын эсрэг хавсарсан эмчилгээ хийж эмчилнэ. Орчин үед интерферон-альфа ба рибавирин гэсэн хоёр бэлдмэлийг хослуулах нь хамгийн зохистойд тооцогдож байна. Гэхдээ нэг бэлдмэлд нь харшилтай г.м. тохиолдолд нэг эмээр нь дагнан эмчилгээ явуулах нь бий. Эмийн тун, уух хугацаа зэргийг зөвхөн эмч, тухайн хүний биеийн онцлог зэрэг олон хүчин зүйлсийг харгалзан үзсэний үндсэн дээр тогтооно.
Вирусыг эсрэг үйлчилгээгүй ч элэгний эсүүдийн зарим үйл ажиллагааг сайжруулах нөлөө үзүүлдэг эссенциале, фосфоглив зэрэг бэлдмэлийг эмч зөвшөөрвөл, зааврынх нь дагуу хэрэглэж болно. Зөвхөн эмчийн зөвшөөрөл, зааврын дагуу гэдгийг дахин сануулах хэрэгтэй байх.
С гепатитын явц, үе шатаас нь харгалзан эм бэлдмэлийг хэрэглэх загвар, курс эмчилгээний үргэлжлэх хугацааг эмч тогтооно. Интерферона ба рибавирины хавсарсан эмчилгээ нь 12 сар хүртэл ч үргэлжилж болно. Мөн эдгээр бэлдмэлүүдийн төрөл зүйлээс нь шалтгаалаад хугацаа, хэрэглэх заавар зэрэг нь өөрчлөгдөж болно.
Интерферон ба рибавириныг хэрэглэх үед зарим нэг гаж нөлөө илэрдэг. Тэдгээрийг нь залуу хүмүүс дийлэнх тохиолдолд онц асуудалгүйгээр даван гарч, богино хугацаанд дасан зохицдог.
Рибавирин дийлэнх тохиолдолд хүчтэй гаж нөлөө үзүүлдэггүй. Гэхдээ цусны ерөнхий шинжилгээ өгөхөд цусны цагаан эсийн хөнгөн зэргийг задрал ажиглагдаж болзошгүй. Мөн толгой өвдөх, цусан дахь шээсний хүчлийн хэмжээ нэмэгдэх зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Интерфероноор эмчилгээ хийх үед зарим нэг гаж нөлөө гарцаагүй ажиглагддаг гэж болно. Эхний удаад тариулсны дараа дийлэнх хүмүүст томуу төст хам шинж илэрнэ. 2-3 цагийн дараанаас халуу 38-39 градус хүрч ихсэх, чичрүүдэс хүрэх, булчин, үе мөчөөр өвдөх, бие сулрах шинж тэмдэг илэрнэ. Эдгээр шинж нь хэдэн цагаас эхлээд 2-3 өдөр хүртэл үргэлжилж магадгүй. Хүний бие сарын дотор интерферонд дасан зохицдог тул томуу төст хам шинж ч арилна. Харин бие сульдах, амархан ядрамтгай болох шинж тэмдэг нь үлддэг. Цөөн тохиолдолд үс унах, сэтгэлээр унах, арьс хуурайших, жин буурах, хандлагатай хүмүүст бамбайн булчирхайн үйл ажиллагаа алдагдах зэрэг шинж тэмдэг илэрдэг тул С гепатитын эмчилгээ явуулж байх үед эмчийн хяналт зайлшгүй шаардлагатай.

Урьдчилан сэргийлэх
Дийлэнх тохиолдолд цусаар дамждаг болохоор бохир тариур хэрэглэх, бусдын сахлын хутга, шүдний сойз гэх мэтийн бага ч гэсэн цус хүрч болох эд зүйлийг хэрэглэхгүй байх, шивээс, персинг хийлгэхийн өмнө ариун цэврийн наад захын шаардлага хангаж байгаа эсхийг шалгах, А болон В гепатитын вакцин хийлгэх нь С гепатитаас урьдчилан сэргийлэх аргууд юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • оюун (202.179.24.109)

    2017-04-04

    танд маш их баярлалаа би глицероныг уухаар 60 ширхэгийг уусан надад ямарч өөрчлөлт гараагүй тулд надад яаж бна гэсэн үгбэ гэхдээ би с вирустэй эмээ авч ууж чадахгүй бга глицероноо уугаад бхуу орхихуу

  • дээгий (202.179.31.173)

    2016-07-08

    сайн байнуу саяхан өрхийн эмнэлэг дээрээ тестээр шинжилгээ хийлгэхэд С вирустай гэж шинжилгээ гарсан байгаа би 2015 онд цөсөө авхуулсан байгаа лдаа цөсөө авхуулсан болохоор ямар нэгэн сөрөг үр дагаюар бий юу

  • хахах (112.72.13.125)

    2015-02-06

    сайи байиа уу. Монголд тарсан С вирүс нь 1b генотип байдаг. Энэ генотип нь инерферонд хариулдаггүй. Японд Глицероноор л эмчилдэг. Глицероныг уухдаа панангинийг хавсарч уухгүй бол глицерон нь биенээс Mg-ийг хөөгөөд гарагчихдаг. Mg ба К-ийн тусламжтай зүрх зохилж байдаг. Мөн Mg дутагдсанаар даралт ихсэдэг. Учир нь судас нарийсдаг. Үүн дээр нэмээд японы urdeston хэмээх эмийг сардаа 10 ширхэгийг уух хэрэгтэй. Учир нь Элэгний эсүүд цөсийг нийлэгжүүлдэг ба Цөс зогсонги болоход цөс элэгний эсээ гэмтээж эхэлдэг ба үүнээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Үүнээс гадна нойр булчирхайг үрэсэл үүсэх, сахарын шинжин өвчин тусах магдлал өндөр болно. Учир нь нойр булчирхайн фермент нийлэгжээд цөсний тусламжтай идэвхиждэг. Өөрөөр хэлбэл цөс зогисонги болоход организм хоолоо боловсруулахын тулд нойр булчирхайнаас илүү их фермент нийлэгжүүлэхийг шаардана. Энэ фермент их нийлэгжиж байгаад сүүлдээ буураад аодоодны хүчил ихсэдэг болно. Улмаар атрофический (хатингаршил) гастро (ходоод) энтрит хэмээх өвчтэй болдог. Элэг нөхөн төлждөг эрхтэн. Тэгвэл нөхөн төлжилтөнд шаардагдаг юм уух хэрэгтэй. Би үүнд альбумин 33-ийг санал болгоно. Учир нь Элэгний эсийн хананд хэрэтэй өөх тос (эсэнциальд байдаг), уураг (эс уургаас тогоно), минерал, витаминууд байдаг. Хоололт маш чухал: эрдэнэ шишийн умуу оливийн тосноос өөр тос хэрэглэхгүй байх. Өдөрт 100 гр-аас илүүгүй мах идэх, архи, өөх тосыг огт идэхгүй. Энэ л таныг өнөөдөр аврах ганцхан болом юм шүү!!!! Өнөөдөр Монголд гепатит С вирусийг эмчлэх шинэ эм гарлаа гэж байна. Үүн дээр та бүхэн маш болгоомжтой байгаараа. 1.Хувь хүн гентикийн хувьд интерферонд хариулдаггүй, хариулдаг гэж байдаг Хэрэв хариулдаггүй бол танд санал болгож байгаа эмчилгээ ямар ч нэмэр болохгүй!!!! 2. энэ эм туршилтын эм гэдэгийг санах хэрэгтэй. Туршилтын гэдэг баталгаа бол тус эмийг зарж байгаа компани лаборатор байгуулж өгч байгаа. Та бүхэн өөр эм худалдаж авахад лаборатори байгуулж өгдөг үү (үгүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа). Мэдээж тухайн эм яаж үйлчилж байгааг хянах зорилттой. Яаж үйлчлэх талаар мэдээлэл хомс гэсэн үг 3. Эмч нараас бус Эрдэмтэдээс сонсоход энэ эм нь 1b генотипд үйлчилдэггүй гэлээ. Тухайн компаний үүний дараа гарсан эм нь гепатит С втрусийн 1b генотипд тохирох юм байна шүү. Яагаад таарах эмийг оруулж ирэхгүй таарахгүйг оруулж ирчээд хүмүүст тарих гээд байгааг ойлгохгүй байна. Монголчууд минь болгоомжтой байгаарай.

  • tsogoo (122.201.18.134)

    2013-03-07

    hvmvvsee biee bodtsooeo