Туялзуур сэлэмний азийн аваргыг Улаанбаатарт хийхээр болов

Тайландын нийслэл Бангкок хотноо туялзуур сэлэмний Ази тивийн өсвөр, залуучуудын аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн Азийн туялзуур сэлэмний холбооныхон хуралдсан бөгөөд 2015 оны олон улсын уралдаан тэмцээнийг зохион байгуулах хотуудыг сонгосон байна.
Тайландын нийслэл Бангкок хотноо туялзуур сэлэмний Ази тивийн өсвөр, залуучуудын аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн Азийн туялзуур сэлэмний холбооныхон хуралдсан бөгөөд 2015 оны олон улсын уралдаан тэмцээнийг зохион байгуулах хотуудыг сонгосон байна. Хурлаас 2015 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотод зохион байгуулахаар тогтжээ. Монголын туялзуур сэлэмний холбоо 2009 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн жил насанд хүрэгчдийн Азийн болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож анхны ялалтаа авсан түүхтэй. Мөн туялзуур сэлэмний лигийн тэмцээнийг өнгөрсөн онд зохион байгуулж энэ жилээс тамирчдын чансааг тогтоох тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн юм.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)