Зүрхний эс ургуулжээ


Орос Японы эрдэмтэд хамтран анагаахын салбарт томоохон чухал алхам хийсэн тухай дэлхийн мэдээллийн хэрэгслүүд бичжээ. Тэд амьд хүний зүрхний үндсэн эсээс эх аван зүрхний эс ургуулж чадсан байна. Анагаахын салбарт анхдагч болж буй уг ажиллагаа амжилттай үргэлжилбэл хэдэн сая хүнд амьдрал бэлэглэх боломжтой болох юм. Амьд хүний эрхтэн бүтээх шинжилгээний ажил дээр Киотогийн их сургуулийн эрдэмтэд таван жил орчим ажиллаж байгаа аж. Тус их сургуулийн шинжлэх ухааны хүрээлэнд мөн хүний элэгний эс ургуулах туршилтын ажил хийгдэж буй агаад бараг 90 хувьтай яваа гэнэ. Түүнээс гадна хиймлээр ургуулсан эрхтэнд зориулсан шинэ эмийг бүтээн туршилт хийж байгаа аж. Амьд эсээс ургуулж буй эрхтэнг бүтээн шилжүүлэн суулгах ажилд 4-5 жил шаардлагатайг ч эрдэмтэд онцолжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)