Сайн үйлсийн ачаар турж болно





Сайн үйлс бүтээх нь сэтгэл зүрхэнд төдийгүй биемахбодийн эрүүл мэндэд ч эерэгээр нөлөөлдөг гэнэ. Нэн ялангуяа гуалиг бие галбиртай болоход туслах юм байна. Энэ хачирхалтай дүгнэлтийг Нью-Йорк хотын Маунт Синай анагаахын сургуулийн мэргэжилтнүүд гаргажээ. Тэд 100 гаруй хүнийг хамруулсан туршилтын ажил явуулсан байна. Туршилтын явцад эдгээр хүмүүсийн тэн хагас нь 10 долоо хоногийн туршид сайн үйлс бүтээгчээр ажилласан аж. Туршилтад оролцсон хүмүүсийн цусан дахь холестерины хэмжээг шалгах журмаар явуулжээ. Тэгэхэд сайн үйл бүтээж, сайхан энерги хүлээн авч байсан хүмүүсийн холестерины хэмжээ багасч, зүрхний үйл ажиллагаа сайжирсан үзүүлэлт гарсан байв. Тэр ч атугай эдгээр хүмүүсийн өөрийгөө үнэлэх үнэлэмж нь нэмэгдэж, өөртөө итгэлтэй болсноор сэтгэл зүйн байдал дээрдэж, хагас кг-аас нэг кг хүртэлх жин хаясан байна.



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)