Сурагч охин Пауэрлифтингт дэлхийн дээд амжилт тогтоов

Оросын дунд сургуулийн сурагч охин гурван төрөлт хүндийн өргөлт пауэрлифтингийн тэмцээнд оролцож түрүүлжээ. АНУ-д болсон энэхүү тэмцээнд Москвагаас ирж оролцсон 13 настай Марьяна Наумова охин түрүүлээд зогсохгүй дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Тэрбээр хэвтээгээс л гэхэд 105 кг-ийг амжилттай түлхжээ. Тэмцээнийг зохион байгуулагч Калифорни мужийн амбан захирагч асан, Холливудын алдарт жүжигчин Арнольд Шварценеггер охинд ялалтыг өгч баяр хүргэхийн сацуу түүний насны охины хувьд дэлхийн дээд амжилт гэдгийг онцолсон байна. “Sports Festival Arnold Classic 2013” тэмцээнд түрүүлсэн М.Наумова охин цом, медаль, их хэмжээний бэлэн мөнгөнөөс гадна ирэх есдүгээр сард Лас-Вегас хотноо болох “Mr. Olympia 2013” хэмээх спортын тэмцээнд оролцох урилга авсан байна


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)