Давид Вияа: Би андыгаа шилдэг нь гэж боддог
- 2013-03-13
- Спорт
- 0
Дэлхийн хөлбөмбөгийн холбооны чансааг тэргүүлж буй Испанийн шигшээ багийн гол тоглогчид болох Фернандо Торрис, Давид Вияатай Их Британийн “Football” сэтгүүл ярилцжээ. Гэхдээ энэ удаа тэд хөлбөмбөгийн тухай биш анд нөхөрлөлийн тухай ярьсан юм. Ингээд хөлбөмбөгч сонирхогч уншигч та бүхэнд Фернандо Торрис, Давид Вияа нарын анд нөхөрлөлийн тухай ярилцлагыг хүргэе.

-Та нөхөрлөл гэдэг үгийг юутай зүйрлэдэг вэ?
-Шууд хариулахад жаахан түвэгтэй асуулт юм. Гэхдээ би нөхөрлөл гэдэг үгийг бие ний минь тал гэж ойлгодог. Хүн амьдралдаа олон янзын нөхөрлөлтэй учирдаг байх. Жишээ нь, амьдралын найз, албаны найз, энгийн найз гэх мэт. Фернандо Торрис бид хоёр бол амьдралын найзууд.
-“Амьдралын найзууд” гэдэг чинь гоё үг байна. Энэ үгийн утга учрыг жаахан дэлгэрүүлэхгүй юу?
-Бие биенийхээ зовлон жаргалыг бие сэтгэлээрээ хуваалцаж байвал тэр амьдралын найз. Сайн явахад нь “Сайн байна уу” гэж мэндчилхээд, муу явахад нь муухай хараад өнгөрвөл тэр хүн амьдралын найз биш л дээ. Нуугаад яахав, хүн амьдралдаа алдахыг алийг тэр гэх вэ. Би хөлбөмбөгөө орхидог ч юм билүү гээд гундуухан явахад намайг хурцалж, өдий зэрэгт хүргэсэн хүн бол миний анд.
-Өнөөдөр хүн болгон түүнийг тааруу тоглож байна гэх юм. Түүний тоглолтын талаар та найзын хувиар юу хэлэх бол?
-Би андыгаа шилдэг нь гэж боддог. Өнөөдөр тоглож байгаа довтлогчдоос хамгийн өндөр мэдрэмжтэй, гоолдоход үргэлж бэлэн байдаг тамирчин бол Торрис. Түүнээс их зүйл сурснаа би нуудаггүй. Харин ч үргэлж ярьж явдаг юм.
-Таны энэ бодолтой зарим нэг хүн санал нэгдэхгүй байж болох юм. “Челси”-д очсоноосоо хойш түүний тоглолт ер гарч өгсөнгүй?
-Аливаа тамирчинд багаа сольсны дараа багтаа дасан зохицох хэсэг хугацаа шаардагддаг. Үзэгчид, хөгжөөн дэмжигчид энэ хугацааг хүлээж тэвчилгүй түүн рүү дайраад байгаа нь надад таалагдахгүй байна. Нэгдүгээрт, би өөрөө тамирчин хүн учраас энэ зовлонг сайн мэднэ. Хоёрдугаарт, Торрис “Челси”-д очсоныхоо дараа дэмий зүйл хийлээ гэж надад ярьж байсан. Тэгэхэд нь би түүнд “Чи өөрийнхөө ямар замаар явахаа шийднэ. Өөр хэн ч чиний өмнөөс шийдэх эрх байхгүй” гэж хэлж байлаа. Тийм болохоор түүний гаргасан шийдвэр зөв байсан гэдгийг хүмүүс удахгүй харах болно.
-Дэлхийн аваргын тэмцээнээс өмнө та хоёрыг таагүй харилцаатай байгаа тухай мэдээлэл цацагдсан. Үүнд Та ямар хариулт өгөх вэ?
-Бид хоёрын дунд ямар ч маргаан, хэл ам гараагүй гэдгийг албан ёсоор хэлье. Зарим нэг хэвлэлээр тийм мэдээлэл цацагдаж байсныг би санаж байна. Үнэндээ бид хоёрын үерхлийг нураах гэсэн, үүнд атаархсан хүмүүс байдгийг үгүйсгэхгүй. Энэ хүмүүсийн явуургүй үйлдэл тийм мэдээлэл гарахад нөлөөлсөн байх л даа.
-Дэлхийн аваргын тэмцээнд түрүүлсний дараа ямар сэтгэгдэл төрж байв?
-Хамгийн түрүүнд “Бид чадлаа” гэсэн хоёрхон үг орж ирсэн. Энэ нэр алдрыг бид төдийгүй эх орон минь хүлээж байж дээ гэдгийг чин сэтгэлээсээ мэдэрсэн. Мөн багийнхаа нөхдөөр бахархсан. Өнөөдрийн Испанийн шигшээ баг дэндүү хүчирхэг бүрэлдэхүүнтэй байгаа болохоор дэлхийн чансааг тэргүүлж байна. Энэ багтайгаа дахиад нэг Европын аваргад тоглочихвол мөн сайхан аа гэж Торрис бид хоёр үргэлж ярьдаг шүү /инээв/. -Торрисын ямар зан чанар Танд таалагддаггүй вэ? -/хэсэг бодолхийлэв/. Хур дан бухимддаг зан чанар нь таалагд- даггүй. Гэхдээ энэ зан чанар нь түүнийг өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн байх. Нэг л зүйл болохгүй ч юмуу, тоглолт нь орж өгөхгүй болохоор шатчихдаг сул талтай. Энэ нь нэг бол сайнаар дуусна, үгүй бол муугаар төгсөнө. Торрис өөрийгөө ингэж хурцалсан үедээ тоглолтдоо бүрэн орж чаддаг. Тийм болохоор хожиж байж санаа нь амардаг хүн дээ.
ФЭРНАНДО ТОРРИС: Миний сул талыг Д.Вияа сайн мэднэ
-Та “Барса”-гийн эсрэг тоглохдоо айдаг уу?
-Үгүй ээ. Би бурхны эсрэг тоглосон ч айхгүй.
-Гэхдээ Таны сул талыг дэндүү сайн мэддэг найз чинь “Барса”-д тоглодог шүү дээ?
-Тэр ч үнэний ортой шүү /инээв/. Гэхдээ миний найз намайг худалдаж идэх эр хүн биш.
-Давид Вияа сул талыг чинь илчлэхгүй гэдэгт Та бүрэн итгэдэг хэрэг үү?
-Мэдээж. Бид андууд болохоор бие биедээ итгэхээс өөр аргагүй. Тэгээд ч миний сул талыг дэндүү сайн мэдэх хүн бол Д.Вияа. Би ч түүний сул талыг сайн мэднэ. Гэхдээ би хэзээ ч түүний сул талыг нь ашиглаж хожил авъя гэсэн бодолтой тоглож байгаагүй.
-Бид хоёрын нөхөрлөл хэзээ дуусах бол гэж бодож байсан уу?
-Энэ тухай үнэхээр бодож байгаагүй юм байна. Д.Вияа бид хоёр чинь хар багын л найзууд шүү дээ. Хэзээ нэгэн цагт бид хоёулаа хөлбөмбөгөө орхиж таарна. Тэр үед харин ч нөхөрлөл минь улам зузаарах болов уу. Ингээд бодохоор хатуухан хэлэхэд бид хоёрын нөхөрлөлийг үхэл л салгах байх даа.
-Таны хурдан бухимддаг занд дургүй гэж байсан. Тэгвэл Та түүний ямар занд нь дургүй вэ?
-Хэт нээлттэй занд нь үнэн голоосоо дургүй. Дэндүү тусархаг занд нь бас дургүй юм байна. Хэнд, хаана, ямар зовлон тохиолдоно тэр болгонд Вияа явж байгаа харагддаг. Гэтэл түүний энэ сайн талыг олж харахгүй мөртлөө ганцхан удаа алдаж гишгэхэд нь хүмүүс юу гэж ярьдаг билээ. Энэ бүхэнд би андыгаа жаахан ухаалаг хандаасай гэж бодож явдаг юм.
-“Барса”-д тоглооч гэвэл Та хүлээж авах уу?
-Эхлээд сайн бодож үзнэ. Яахав сайн найзтайгаа нэг дор, нэг багт хүчин зүтгэнэ гэдэг сайхан хэрэг. Гэхдээ би Англид дэндүү их дасчихжээ. Ирэх улирал Премьер лигт тогловол 10 жил тоглох гэж байна шүү дээ. Ингээд бодохоор цаг хурдан харвасан сум мэт өнгөрдөг юм байна.
-Анд, нөхөрлөл гэдэг үгийг юутай зүйрлэдэг вэ?
-Давид Вияатай... /инээв/. Би түүнийг бурхнаас надад хайрласан шижир алттай зүйрлэдэг юм. Мөн миний амьдралын туслагч. Давид Вияа байгаагүй бол би амьдралдаа хэдэн удаа алдаж гишгэх байсныг бурхан тэнгэр л мэдэх байх.
-Найзынхаа өнөөдөр үзүүлж байгаа тоглолтод сэтгэл хангалуун байдаг уу?
-Мэдээж. Түүний тоглолтыг үзээд би өөртөө эерэг энерги хуримтлуулж авдаг. Нуулгүй хэлэхэд хааяадаа цагаан атаархал төрдөг шүү. Нэг бодлын Д.Вияа миний өрсөлдөгч, нөгөө бодлын найз минь юм.
-Яагаад өрсөлдөгч гэж...?
-Түүний тоглолт намайг хурцалж байдаг болохоор өрсөлдөгч байж таарна биз. Гэхдээ бид хоёр бие биенээ нөхөх чадвартай шилдэг тоглогчид. Испанийн шигшээ багийн хувь заяа бид хоёрын тоглолттой шууд холбоотой. Тийм болохоор бид хоёрын хэнд нь ч муу тоглох эрх байхгүй.
-Дэлхийн аваргад түрүүлсний дараа ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Эхлээд өөрийгөө чимхэж үзсэн /инээв/. Тэгээд багийнхныгаа тэврээд “Бид дэлхийн аваргууд” гэж хашгирсан юм байна. Испанийн багийн хөгжөөн дэмжигчид биднийг энэ цомыг аваасай гэж чин сэтгэлээсээ хүсч байсныг ойлгосон. Бид үүнээс ч илүү амжилт үзүүлж чадна гэдгийг сүүлийн дөрвөн жилд зохиогдсон тэмцээнүүд харуулж өглөө шүү дээ.
Дэлхийн хөлбөмбөгийн холбооны чансааг тэргүүлж буй Испанийн шигшээ багийн гол тоглогчид болох Фернандо Торрис, Давид Вияатай Их Британийн “Football” сэтгүүл ярилцжээ. Гэхдээ энэ удаа тэд хөлбөмбөгийн тухай биш анд нөхөрлөлийн тухай ярьсан юм. Ингээд хөлбөмбөгч сонирхогч уншигч та бүхэнд Фернандо Торрис, Давид Вияа нарын анд нөхөрлөлийн тухай ярилцлагыг хүргэе.-Та нөхөрлөл гэдэг үгийг юутай зүйрлэдэг вэ?
-Шууд хариулахад жаахан түвэгтэй асуулт юм. Гэхдээ би нөхөрлөл гэдэг үгийг бие ний минь тал гэж ойлгодог. Хүн амьдралдаа олон янзын нөхөрлөлтэй учирдаг байх. Жишээ нь, амьдралын найз, албаны найз, энгийн найз гэх мэт. Фернандо Торрис бид хоёр бол амьдралын найзууд.
-“Амьдралын найзууд” гэдэг чинь гоё үг байна. Энэ үгийн утга учрыг жаахан дэлгэрүүлэхгүй юу?
-Бие биенийхээ зовлон жаргалыг бие сэтгэлээрээ хуваалцаж байвал тэр амьдралын найз. Сайн явахад нь “Сайн байна уу” гэж мэндчилхээд, муу явахад нь муухай хараад өнгөрвөл тэр хүн амьдралын найз биш л дээ. Нуугаад яахав, хүн амьдралдаа алдахыг алийг тэр гэх вэ. Би хөлбөмбөгөө орхидог ч юм билүү гээд гундуухан явахад намайг хурцалж, өдий зэрэгт хүргэсэн хүн бол миний анд.
-Өнөөдөр хүн болгон түүнийг тааруу тоглож байна гэх юм. Түүний тоглолтын талаар та найзын хувиар юу хэлэх бол?

-Би андыгаа шилдэг нь гэж боддог. Өнөөдөр тоглож байгаа довтлогчдоос хамгийн өндөр мэдрэмжтэй, гоолдоход үргэлж бэлэн байдаг тамирчин бол Торрис. Түүнээс их зүйл сурснаа би нуудаггүй. Харин ч үргэлж ярьж явдаг юм.
-Таны энэ бодолтой зарим нэг хүн санал нэгдэхгүй байж болох юм. “Челси”-д очсоноосоо хойш түүний тоглолт ер гарч өгсөнгүй?
-Аливаа тамирчинд багаа сольсны дараа багтаа дасан зохицох хэсэг хугацаа шаардагддаг. Үзэгчид, хөгжөөн дэмжигчид энэ хугацааг хүлээж тэвчилгүй түүн рүү дайраад байгаа нь надад таалагдахгүй байна. Нэгдүгээрт, би өөрөө тамирчин хүн учраас энэ зовлонг сайн мэднэ. Хоёрдугаарт, Торрис “Челси”-д очсоныхоо дараа дэмий зүйл хийлээ гэж надад ярьж байсан. Тэгэхэд нь би түүнд “Чи өөрийнхөө ямар замаар явахаа шийднэ. Өөр хэн ч чиний өмнөөс шийдэх эрх байхгүй” гэж хэлж байлаа. Тийм болохоор түүний гаргасан шийдвэр зөв байсан гэдгийг хүмүүс удахгүй харах болно.
-Дэлхийн аваргын тэмцээнээс өмнө та хоёрыг таагүй харилцаатай байгаа тухай мэдээлэл цацагдсан. Үүнд Та ямар хариулт өгөх вэ?-Бид хоёрын дунд ямар ч маргаан, хэл ам гараагүй гэдгийг албан ёсоор хэлье. Зарим нэг хэвлэлээр тийм мэдээлэл цацагдаж байсныг би санаж байна. Үнэндээ бид хоёрын үерхлийг нураах гэсэн, үүнд атаархсан хүмүүс байдгийг үгүйсгэхгүй. Энэ хүмүүсийн явуургүй үйлдэл тийм мэдээлэл гарахад нөлөөлсөн байх л даа.
-Дэлхийн аваргын тэмцээнд түрүүлсний дараа ямар сэтгэгдэл төрж байв?
-Хамгийн түрүүнд “Бид чадлаа” гэсэн хоёрхон үг орж ирсэн. Энэ нэр алдрыг бид төдийгүй эх орон минь хүлээж байж дээ гэдгийг чин сэтгэлээсээ мэдэрсэн. Мөн багийнхаа нөхдөөр бахархсан. Өнөөдрийн Испанийн шигшээ баг дэндүү хүчирхэг бүрэлдэхүүнтэй байгаа болохоор дэлхийн чансааг тэргүүлж байна. Энэ багтайгаа дахиад нэг Европын аваргад тоглочихвол мөн сайхан аа гэж Торрис бид хоёр үргэлж ярьдаг шүү /инээв/. -Торрисын ямар зан чанар Танд таалагддаггүй вэ? -/хэсэг бодолхийлэв/. Хур дан бухимддаг зан чанар нь таалагд- даггүй. Гэхдээ энэ зан чанар нь түүнийг өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн байх. Нэг л зүйл болохгүй ч юмуу, тоглолт нь орж өгөхгүй болохоор шатчихдаг сул талтай. Энэ нь нэг бол сайнаар дуусна, үгүй бол муугаар төгсөнө. Торрис өөрийгөө ингэж хурцалсан үедээ тоглолтдоо бүрэн орж чаддаг. Тийм болохоор хожиж байж санаа нь амардаг хүн дээ.
ФЭРНАНДО ТОРРИС: Миний сул талыг Д.Вияа сайн мэднэ

-Та “Барса”-гийн эсрэг тоглохдоо айдаг уу?
-Үгүй ээ. Би бурхны эсрэг тоглосон ч айхгүй.
-Гэхдээ Таны сул талыг дэндүү сайн мэддэг найз чинь “Барса”-д тоглодог шүү дээ?
-Тэр ч үнэний ортой шүү /инээв/. Гэхдээ миний найз намайг худалдаж идэх эр хүн биш.
-Давид Вияа сул талыг чинь илчлэхгүй гэдэгт Та бүрэн итгэдэг хэрэг үү?
-Мэдээж. Бид андууд болохоор бие биедээ итгэхээс өөр аргагүй. Тэгээд ч миний сул талыг дэндүү сайн мэдэх хүн бол Д.Вияа. Би ч түүний сул талыг сайн мэднэ. Гэхдээ би хэзээ ч түүний сул талыг нь ашиглаж хожил авъя гэсэн бодолтой тоглож байгаагүй.
-Бид хоёрын нөхөрлөл хэзээ дуусах бол гэж бодож байсан уу?
-Энэ тухай үнэхээр бодож байгаагүй юм байна. Д.Вияа бид хоёр чинь хар багын л найзууд шүү дээ. Хэзээ нэгэн цагт бид хоёулаа хөлбөмбөгөө орхиж таарна. Тэр үед харин ч нөхөрлөл минь улам зузаарах болов уу. Ингээд бодохоор хатуухан хэлэхэд бид хоёрын нөхөрлөлийг үхэл л салгах байх даа.
-Таны хурдан бухимддаг занд дургүй гэж байсан. Тэгвэл Та түүний ямар занд нь дургүй вэ?
-Хэт нээлттэй занд нь үнэн голоосоо дургүй. Дэндүү тусархаг занд нь бас дургүй юм байна. Хэнд, хаана, ямар зовлон тохиолдоно тэр болгонд Вияа явж байгаа харагддаг. Гэтэл түүний энэ сайн талыг олж харахгүй мөртлөө ганцхан удаа алдаж гишгэхэд нь хүмүүс юу гэж ярьдаг билээ. Энэ бүхэнд би андыгаа жаахан ухаалаг хандаасай гэж бодож явдаг юм.
-“Барса”-д тоглооч гэвэл Та хүлээж авах уу?
-Эхлээд сайн бодож үзнэ. Яахав сайн найзтайгаа нэг дор, нэг багт хүчин зүтгэнэ гэдэг сайхан хэрэг. Гэхдээ би Англид дэндүү их дасчихжээ. Ирэх улирал Премьер лигт тогловол 10 жил тоглох гэж байна шүү дээ. Ингээд бодохоор цаг хурдан харвасан сум мэт өнгөрдөг юм байна.
-Анд, нөхөрлөл гэдэг үгийг юутай зүйрлэдэг вэ?-Давид Вияатай... /инээв/. Би түүнийг бурхнаас надад хайрласан шижир алттай зүйрлэдэг юм. Мөн миний амьдралын туслагч. Давид Вияа байгаагүй бол би амьдралдаа хэдэн удаа алдаж гишгэх байсныг бурхан тэнгэр л мэдэх байх.
-Найзынхаа өнөөдөр үзүүлж байгаа тоглолтод сэтгэл хангалуун байдаг уу?
-Мэдээж. Түүний тоглолтыг үзээд би өөртөө эерэг энерги хуримтлуулж авдаг. Нуулгүй хэлэхэд хааяадаа цагаан атаархал төрдөг шүү. Нэг бодлын Д.Вияа миний өрсөлдөгч, нөгөө бодлын найз минь юм.
-Яагаад өрсөлдөгч гэж...?
-Түүний тоглолт намайг хурцалж байдаг болохоор өрсөлдөгч байж таарна биз. Гэхдээ бид хоёр бие биенээ нөхөх чадвартай шилдэг тоглогчид. Испанийн шигшээ багийн хувь заяа бид хоёрын тоглолттой шууд холбоотой. Тийм болохоор бид хоёрын хэнд нь ч муу тоглох эрх байхгүй.
-Дэлхийн аваргад түрүүлсний дараа ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Эхлээд өөрийгөө чимхэж үзсэн /инээв/. Тэгээд багийнхныгаа тэврээд “Бид дэлхийн аваргууд” гэж хашгирсан юм байна. Испанийн багийн хөгжөөн дэмжигчид биднийг энэ цомыг аваасай гэж чин сэтгэлээсээ хүсч байсныг ойлгосон. Бид үүнээс ч илүү амжилт үзүүлж чадна гэдгийг сүүлийн дөрвөн жилд зохиогдсон тэмцээнүүд харуулж өглөө шүү дээ.
Р.ГОО

Сэтгэгдэл (3)
Өндөр болгох нууц (202.5.202.21)
Өндөр болох хүсэлтэй 15-30 насны хэн бүхэнд ӨНДӨР БОЛГОХ НУУЦ-ыг дэлгэж байна. Та уншаад , хэрэгжүүлээд үз үр дүнг нь харах болно. Бүх номын дэлгүүрээр худалдаалж байна. Шууд хүргэлтийн утас: 88226272
(103.9.90.254)
бид крилл үсэг хэрэглэж бичиж уншдаг болохоор давид вилья гэх юмуу англиар дуудсан ч болох байхаа. тэр испани каталонд яаж дууддаг нь бидэнд ямар хамаа байна аа .
zochin (202.179.26.44)
David Villa ch gaihaltai toglogch shu