Халз тулаанд ”Гарьдууд” илүүрхэв

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны албан ёсны гишүүн, 50 жилийн түүхтэй Монголын сагсан бөмбөгийн холбоо өнгөрсөн хоёрдугаар сард бүх гишүүдийн хурлаа зарлаж шинэ бүтэц, бүрэлдэхүүнээр ажиллаж эхэлснээс хойш албан ёсны анхны арга хэмжээгээ зохион байгуулав. Спортын төв ордны А зааланд “Хас” банкны “Хасын хүлгүүд”, “Танан импекс” компанийн “Танан гарьд” багийн халз тулааныг зохион байгуулсан нь үзэгчдийн хүсэн хүлээсэн зүйл байсан гэдгийг ордон дүүрэн үзэгч баталсан юм.
Олон улсын сагсан бөмбөгийн холбооны албан ёсны гишүүн, 50 жилийн түүхтэй Монголын сагсан бөмбөгийн холбоо өнгөрсөн хоёрдугаар сард бүх гишүүдийн хурлаа зарлаж шинэ бүтэц, бүрэлдэхүүнээр ажиллаж эхэлснээс хойш албан ёсны анхны арга хэмжээгээ зохион байгуулав. Спортын төв ордны А зааланд “Хас” банкны “Хасын хүлгүүд”, “Танан импекс” компанийн “Танан гарьд” багийн халз тулааныг зохион байгуулсан нь үзэгчдийн хүсэн хүлээсэн зүйл байсан гэдгийг ордон дүүрэн үзэгч баталсан юм. “Хасын хүлгүүд” багийн хувьд есөн жилийн хугацаанд лигийн шилдэг багуудын нэг байсан. Харин “Танан гарьд” сүүлийн жилүүдэд хүчтэй гарч ирж байгаа баг. Өмнө нь ийм хэмжээний халз тоглолтыг зохион байгуулаагүй болоод ч тэр үү, “Хасын хүлгүүд” “Танан гарьд” багийн өрсөлдөөнийг үзэх хүлээлт их байсан болоод ч тэр үү Спортын төв ордон сүүлийн жилүүдэд дүүрээгүйгээрээ пиг чихэж, суудалгүй болсон үзэгчид яахаа мэдэхгүй сандарч байгааг харахад сайхан санагдсан юм. Нуулгүй хэлэхэд сүүлийн жилүүдэд сагсан бөмбөг сонирхогчдын тоо эрс цөөрч, үзэгчид багасч байсан билээ. Энэ удаагийн халз тулаанаар дөрвөн үеийн турш тэнцүү өрсөлдсөний эцэст “Танан гарьд” баг 70-65 харьцаатай илүүрхэж нийт бооцооны 70 хувийг хожсон. Лигийн тэргүүн тоглогчийн шагналт Э.Ихбаяр талбай дээр холбон тоглогчийн үүргээ жинхэнэ утгаар нь биелүүлснээс гадна, дасгалжуулагч Д.Давхарбаярын боловсруулсан тактик үр дүнгээ өгч байв. Мөн Н.Мөнхболд, Б.Отгомөнх нар хэрэгтэй үед холын зайн шидэлтүүдээ дараалан амжилттай болгосон нь хожлыг улам баталгаажуулсан. “Хасын хүлгүүд” баг гадаадын тамирчинтайгаа ойлголцож чадаагүй, нэг баг болж амжаагүй нь энэхүү халз тоглолтоос шууд харагдав. Эл хоёр багийн халз тулаан ганцхан удаа болоод өнгөрөхгүй гэдгийг Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдлагууд дуулгасан. Ирэх дөрөвдүгээр сард холбоо өөрийн лигийн тэмцээнийг эхлүүлэх бөгөөд “Танан гарьд”, “Хасын хүлгүүд”, “Харцага” зэрэг шилдэг багууд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа гэсэн. Энэ удаагийн лигийн тэмцээн жинхэнэ шилдгүүдийн тулаан болох нь оролцох хүсэлтэй багуудаас тодорхой харагдана.

Т.ЗҮРХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (175.223.13.232)

    2013-03-14

    bichleg uzyooooo

  • (175.223.13.232)

    2013-03-14

    bichleg uzyooooo