Биатлоны тамирчид шинэ цэцээ сорино
- 2013-03-14
- Спорт
- 0
Соёл, спорт, аялал жуулчлалын яам өчигдөр Биатлоны холбооны тэргүүн болон тамирчдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Соёл, спорт ,аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, БТСБХГ- ын дарга Д.Жаргалсайхан, Биатлоны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Наран- Идэр, дасгалжуулагч Ганбаатар болон тамирчид оролцсон юм.
Соёл, спорт, аялал жуулчлалын яам өчигдөр Биатлоны холбооны тэргүүн болон тамирчдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Соёл, спорт ,аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, БТСБХГ- ын дарга Д.Жаргалсайхан, Биатлоны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Наран- Идэр, дасгалжуулагч Ганбаатар болон тамирчид оролцсон юм. Энэ үеэр Биатлоны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Наран-Идэр Германаас орж ирсэн шинэ хэрэглэлийнхээ талаар тамирчдад танилцуулсан юм. Биатлоны шинэ хэрэглэлд сүүлийн үеийн буунууд, цаг уурын эрс тэс байдалд тохирох “Olympico” болон бусад төрлийн тос багтжээ. Манай оронд Биатлоны спортын шинэ хэрэгсэл орж ирснээр тамирчид маань улирал хамааралгүй бэлтгэл сургуулилтаа хийх боломжтой болж байгаа аж. Сонирхуулахад, энэ сарын 20-26-нд Япон Улсад болох биатлоны цомын тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчин оролцохоор бэлтгэлээ базааж байгаа ажээ. Тэд энэ сарын 18- нд тус улсыг зорих юм байна.

Сэтгэгдэл (0)