ОУХМ Н.Золбоо: Ер нь аливаа зүйл эрэмбэ дарааллаараа явбал дээр
- 2013-03-16
- Спорт
- 0
Чөлөөт бөхийн ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо. Чөлөөт бөх олимпийн төрлөөс
хасагдсан ч их спортын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ хэмээн ид
насандаа яваа энэ залуу бас ч үгүй сумын заан цолтой нэгэн. Тэрээр
Данколовын тэмцээнээс мөнгө, улсын аваргаас мөнгө гээд тоочоод байвал
чамгүй амжилт үзүүлсэн. Саяхан болж өнгөрсөн Чөлөөт бөхийн улсын аварга
шалгаруулах тэмцээний 120кг жинд улсын начин Ж.Чулуунбаттай алтын төлөө барилдаж алтны энтэй мөнгөн медалийг хүртсэн. Илүү олон үгээр яахав ОУХМ Сумын заан Нацагсүрэнгийн Золбоотой хийсэн энгүүн яриаг танд хүргэе
Чөлөөт бөхийн ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо. Чөлөөт бөх олимпийн төрлөөс хасагдсан ч их спортын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ хэмээн ид насандаа яваа энэ залуу бас ч үгүй сумын заан цолтой нэгэн. Тэрээр Данколовын тэмцээнээс мөнгө, улсын аваргаас мөнгө гээд тоочоод байвал чамгүй амжилт үзүүлсэн. Саяхан болж өнгөрсөн Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний 120кг жинд улсын начин Ж.Чулуунбаттай алтын төлөө барилдаж алтны энтэй мөнгөн медалийг хүртсэн. Илүү олон үгээр яахав ОУХМ Сумын заан Нацагсүрэнгийн Золбоотой хийсэн энгүүн яриаг танд хүргэе
Чөлөөт бөхийг олимпийн төрлөөс хасах талаар яригдаж байгаа. Энэ талаар ямар бодолтой байна?
Сая тэмцээн дээр энэ сургыг дуулсан. Тэгэхдээ чөлөөт бөх олимпийн наадмаас хасагдана гэдгийг итгэхгүй байна. Тэгээд ч Монголчууд тэр дундаа чөлөөтийнхөн анхны медалиудыг олимпоос авч ирж байсан юм чинь бид тэр залгамж халааг буухиалан үргэлжлүүлэхийн төлөө бэлтгэл сургуулилтаа улам сайн хийнэ гэж бодож байгаа. Арай ч хасагдчихгүй байлгүй дээ
Чөлөөтөөр хичээллээд хэдэн жил болж байна?
Ер нь бол багаасаа бөх барилддаггүй хүн тэр дундаа хөдөө мал дагаж өссөн хүүхдүүд барилдахгүй ноцолдохгүй байна гэж байхгүй шүү дээ. Тийм ч болохоор үндэсний бөхөөр хичээллэж байгаад чөлөөт бөхийг сонирхох боолсон.
Яагаад заавал чөлөөт бөх гэж?
Мэдэхгүй. /инээв/ ер нь манай үндэсний спортын алдарт аварга арслангууд чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан. Тэгээд ч чөлөөт бөх үндэсний бөх хоёр барилдааны тал дээр ч ойролцоо байсан.
Энэ спортоор хичээллээд ямар амжилт үзүүлэв?
За да нэг их амжилт гэх нь ч хаашаа юм. Өөрийн хувьд сая нэгдүгээр сард болсон Данколовын тэмцээнд жиндээ мөнгөн медаль хүртсэн. Улсын аврагаас бас мөнгө авлаа. Бас бус юм бий.
Үндэсний бөхөөр?
Сумын заан цолтой
МҮБХ-оос сар бүр зохион байгуулдаг сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд хэр оролцож байна?
Оролцдог. Боломж гарвал барилдана гээд л зодог шуудгаа байнга авч явдаг. Чөлөөтийн тэмцээн давхцахаар заримдаа барилдаж чаддаггүй юм. Ер нь бол барилданаа
Ямар амжилт үзүүлж байв?
Нэг түрүүлж нэг үзүүрэлсэн
Улсын наадамд барилдаж байв уу?
Одоохондоо барилдаагүй л байна. Энэ жил барилдах санаа байгаа. Гэхдээ эхлээд аймагтаа барилдана
Аль аймаг билээ?
Баянхонгор аймгийн Баянбулаг сумынх
Яагаад заавал аймагтаа барилдаж байж улсад гэж. Шууд улсад барилдаад цолонд хүрэх боломж үгүй хэрэг үү?
Сүүлийн жилүүдэд үндэсний бөх маань маш өндөр шалгууртай болоод байгаа. Ер нь цолгүй бөх улсад барилдаад шууд цол авах хэцүү ш дээ. Оноолт ч хатуу.
Тэгэхээр зөөлөн оноолттой таарахын тулд аймгийн арслан, цэргийн арслан болж байж улсад зодоглосон нь дээр гэж бодож байгаа хэрэг үү?
Үгүй ээ ер нь аливаа зүйл эрэмбэ дарааллаараа явбал дээр.

Танай аймгийн "ИХ БОГД" дэвжээг ямар хүн удирдан зохион байгуулж ажиллаж байна?
Монгол улсын харцага Д.Батболд ахын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийдэгдээ
Баянхонгороос төрсөн сайн бөхчүүд цөөнгүй. Тэдэн дундаас хүндэлж явдаг бөх?
Хуучнаас гэвэл Аюуш арслан, бас П.Сүхбат гарьд гээд ер нь Баянхонгорынхоо харцага, начин ах нараас их зүйл сурдаг
Анхны багш?
Үндэсний бөхийн хувьд Монгол улсын заан Одгэрэл ах дээр бэлтгэл хийж эхэлсэн. Одоо бол Д.Батболд харцагатай Баянхонгорынхоо бөхчүүдтэй бэлтгэл хийдэг.
Чөлөөтийн хувьд
Анх 73 дугаар сургууль дээр Дандар багштай бөхийн гараа эхэлсэн. Одоо ч тэр хүнийхээ удирдлаган доор бэлтгэлээ хийж байна
Залуу хүний хувьд тэр дундаа хүнд жинд барилдах хэцүү байх. Жин хасах талаар бодож үзэв үү?
Үгүй нэг их тэгж бодсон зүйл алга. Тэгээд ч үнэмлэхүй жинд барилдах миний хувьд сайхан байдаг
Амжилт хүсье

Эх сурвалж: deed.mn
Чөлөөт бөхийн ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо. Чөлөөт бөх олимпийн төрлөөс хасагдсан ч их спортын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ хэмээн ид насандаа яваа энэ залуу бас ч үгүй сумын заан цолтой нэгэн. Тэрээр Данколовын тэмцээнээс мөнгө, улсын аваргаас мөнгө гээд тоочоод байвал чамгүй амжилт үзүүлсэн. Саяхан болж өнгөрсөн Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний 120кг жинд улсын начин Ж.Чулуунбаттай алтын төлөө барилдаж алтны энтэй мөнгөн медалийг хүртсэн. Илүү олон үгээр яахав ОУХМ Сумын заан Нацагсүрэнгийн Золбоотой хийсэн энгүүн яриаг танд хүргэе Чөлөөт бөхийг олимпийн төрлөөс хасах талаар яригдаж байгаа. Энэ талаар ямар бодолтой байна?
Сая тэмцээн дээр энэ сургыг дуулсан. Тэгэхдээ чөлөөт бөх олимпийн наадмаас хасагдана гэдгийг итгэхгүй байна. Тэгээд ч Монголчууд тэр дундаа чөлөөтийнхөн анхны медалиудыг олимпоос авч ирж байсан юм чинь бид тэр залгамж халааг буухиалан үргэлжлүүлэхийн төлөө бэлтгэл сургуулилтаа улам сайн хийнэ гэж бодож байгаа. Арай ч хасагдчихгүй байлгүй дээ
Чөлөөтөөр хичээллээд хэдэн жил болж байна?

Ер нь бол багаасаа бөх барилддаггүй хүн тэр дундаа хөдөө мал дагаж өссөн хүүхдүүд барилдахгүй ноцолдохгүй байна гэж байхгүй шүү дээ. Тийм ч болохоор үндэсний бөхөөр хичээллэж байгаад чөлөөт бөхийг сонирхох боолсон.
Яагаад заавал чөлөөт бөх гэж?
Мэдэхгүй. /инээв/ ер нь манай үндэсний спортын алдарт аварга арслангууд чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан. Тэгээд ч чөлөөт бөх үндэсний бөх хоёр барилдааны тал дээр ч ойролцоо байсан.
Энэ спортоор хичээллээд ямар амжилт үзүүлэв?
За да нэг их амжилт гэх нь ч хаашаа юм. Өөрийн хувьд сая нэгдүгээр сард болсон Данколовын тэмцээнд жиндээ мөнгөн медаль хүртсэн. Улсын аврагаас бас мөнгө авлаа. Бас бус юм бий.
Үндэсний бөхөөр?Сумын заан цолтой
МҮБХ-оос сар бүр зохион байгуулдаг сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд хэр оролцож байна?
Оролцдог. Боломж гарвал барилдана гээд л зодог шуудгаа байнга авч явдаг. Чөлөөтийн тэмцээн давхцахаар заримдаа барилдаж чаддаггүй юм. Ер нь бол барилданаа
Ямар амжилт үзүүлж байв?
Нэг түрүүлж нэг үзүүрэлсэн
Улсын наадамд барилдаж байв уу?
Одоохондоо барилдаагүй л байна. Энэ жил барилдах санаа байгаа. Гэхдээ эхлээд аймагтаа барилдана

Аль аймаг билээ?
Баянхонгор аймгийн Баянбулаг сумынх
Яагаад заавал аймагтаа барилдаж байж улсад гэж. Шууд улсад барилдаад цолонд хүрэх боломж үгүй хэрэг үү?
Сүүлийн жилүүдэд үндэсний бөх маань маш өндөр шалгууртай болоод байгаа. Ер нь цолгүй бөх улсад барилдаад шууд цол авах хэцүү ш дээ. Оноолт ч хатуу.
Тэгэхээр зөөлөн оноолттой таарахын тулд аймгийн арслан, цэргийн арслан болж байж улсад зодоглосон нь дээр гэж бодож байгаа хэрэг үү?
Үгүй ээ ер нь аливаа зүйл эрэмбэ дарааллаараа явбал дээр.

Танай аймгийн "ИХ БОГД" дэвжээг ямар хүн удирдан зохион байгуулж ажиллаж байна?
Монгол улсын харцага Д.Батболд ахын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийдэгдээ
Баянхонгороос төрсөн сайн бөхчүүд цөөнгүй. Тэдэн дундаас хүндэлж явдаг бөх?
Хуучнаас гэвэл Аюуш арслан, бас П.Сүхбат гарьд гээд ер нь Баянхонгорынхоо харцага, начин ах нараас их зүйл сурдаг
Анхны багш?
Үндэсний бөхийн хувьд Монгол улсын заан Одгэрэл ах дээр бэлтгэл хийж эхэлсэн. Одоо бол Д.Батболд харцагатай Баянхонгорынхоо бөхчүүдтэй бэлтгэл хийдэг.
Чөлөөтийн хувьд
Анх 73 дугаар сургууль дээр Дандар багштай бөхийн гараа эхэлсэн. Одоо ч тэр хүнийхээ удирдлаган доор бэлтгэлээ хийж байна
Залуу хүний хувьд тэр дундаа хүнд жинд барилдах хэцүү байх. Жин хасах талаар бодож үзэв үү?
Үгүй нэг их тэгж бодсон зүйл алга. Тэгээд ч үнэмлэхүй жинд барилдах миний хувьд сайхан байдаг
Амжилт хүсье

Эх сурвалж: deed.mn
Д.БАТСҮХ

Сэтгэгдэл (9)
очироо (112.72.13.255)
улсын аврага болоорой ах
***** (202.179.26.44)
Амжилт хүсье
Чөлөөт бөх (122.201.18.17)
Ирээдүйтэй сайн барилдах залуудаа энэ жил аймгийн арслан болоорой
***** (122.201.18.32)
Амжилт
ganaa (122.201.18.166)
sain barildaarai.olon xun ix naidvar tavij bgaa shuu duu mini.
zochin (122.201.18.161)
amjilt hvsii chi shvv minii dvv
ovor mongol (202.179.20.236)
choloot boh sain beiltgeerei. delhii. olimp medali toloo temtseerei. mash zaluu bn. oor mongol boh heregyi.choloot boh mandtugai
(202.179.22.33)
Amjilt
Zochin (202.179.22.33)
Амжилт хүсье энэ жил аймагтаа сайн барилдаад аймгийн арслан болоод цаашлаад улсын цолонд хүрээд сайн барилдаарай чамайг нутгийн зон олон чинь хүлээж харж байгаа шүү. Мөн нутгын уул ус чинь түшиж байгаа шүү. Бас их спортоороо амжилттай барилдаж олимп дэлхийн аваргуудынхаа үргэлжлэл нь болоорой чи чаднаа.