Химийн цомын эзэд дахиад алтан медалиар энгэрээ чимлээ
- 2013-03-17
- Спорт
- 0
Химийн цомын эзэд дахиад алтан медалиар энгэрээ чимлээ
Монголын боксчид өнгөтэй сайхан тулалдан дараалсан ялалтуудыг авчирч байгаа Европын цуврал тэмцээн Чех улсад үргэлжилж байна. Энэ 44 дэх удаагийн "Гранпри" тэмцээнд Ази тивээс Монгол, Хятад, Казахстан, харин буурал тивийн 13 орны нийт 16 орны 82 боксчин оролцож байна. Тэмцээний эхний өдөр "Химийн цом"-ын аварга болсон гавьяат тамирчин Н.Төгсцогт Лондонгийн олимпийн хүрэл медальт Ирландын Майкл Конлонтой тулж 14:8-аар ялжээ. Ийнхүү эхний тоглолтдоо ялалт авсан тэрбээр дараалан ялалт байгуулсаар финалд үлдсэн аж. Мөн 64 кг-д Азийн алт, хүрэл медальт ОУХМ З.Энхзориг, 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат нар аваргын төлөө тоглохоор шалгараад байсан юм. Харин тэд өрсөлдөгчидөө ялж Азийн аварга болсон бол 69 кг-ын жинд ОУХМ Б.Түвшинбат мөнгөн медалийн эзэн болжээ. Европын цувралд багтсан өмнөх тэмцээн болох ”Химийн цом”-оос Н.Төгсцогт алт, 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 52 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ хүрэл медаль зүүсэн билээ. Тамирчиддаа цаашдын тэмцээнд нь улам их амжилт хүсье.
Монголын боксчид өнгөтэй сайхан тулалдан дараалсан ялалтуудыг авчирч байгаа Европын цуврал тэмцээн Чех улсад үргэлжилж байна. Энэ 44 дэх удаагийн "Гранпри" тэмцээнд Ази тивээс Монгол, Хятад, Казахстан, харин буурал тивийн 13 орны нийт 16 орны 82 боксчин оролцож байна. Тэмцээний эхний өдөр "Химийн цом"-ын аварга болсон гавьяат тамирчин Н.Төгсцогт Лондонгийн олимпийн хүрэл медальт Ирландын Майкл Конлонтой тулж 14:8-аар ялжээ. Ийнхүү эхний тоглолтдоо ялалт авсан тэрбээр дараалан ялалт байгуулсаар финалд үлдсэн аж. Мөн 64 кг-д Азийн алт, хүрэл медальт ОУХМ З.Энхзориг, 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат нар аваргын төлөө тоглохоор шалгараад байсан юм. Харин тэд өрсөлдөгчидөө ялж Азийн аварга болсон бол 69 кг-ын жинд ОУХМ Б.Түвшинбат мөнгөн медалийн эзэн болжээ. Европын цувралд багтсан өмнөх тэмцээн болох ”Химийн цом”-оос Н.Төгсцогт алт, 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 52 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ хүрэл медаль зүүсэн билээ. Тамирчиддаа цаашдын тэмцээнд нь улам их амжилт хүсье.Д.Батсүх

Сэтгэгдэл (1)
mhnmh (203.194.113.58)
hgkgkhk