Уневирсад III наадмын сагсаны аваргууд тодорлоо

Уневирсад III наадам үргэлжилж байна
Монголын оюутны спортын “Универсиад” III их наадмын сагсан бөмбөгийн шигшээ тэмцээн Спортын төв ордонд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд нийслэл, хөдөө орон нутгийн 18 их, дээд сургуулийн эрэгтэй 18, эмэгтэй 16 багийн 400 орчим оюутан тамирчин оролцож, өрсөлдсөн юм. Тэмцээний ерөнхий шүүгчээр Монголын анхны олон улсын шүүгч Б.Ганзориг ажиллажээ. Эрэгтэй багаас н.Баярцогт дасгалжуулагчтай Отгонтэнгэр их сургууль, Д.Эрдэнэпүрэв дасгалжуулагчтай МУИС, н.Баатарзориг дасгалжуулагчтай ШУТИС-ийн багууд бусдыгаа хошуучилсан бол эмэгтэйчүүдээс МУИС, ШУТИС, МУБИС-ийн баг тамирчид эхний гурван байрт шалгаран “Универсиад” их наадмын алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.нийлбэр дүнгээр Монгол Улсын Их сургуулийн баг Оюутны универсиад их наадмын сагсан бөмбөгийн тэмцээнийг аваргаллаа
Универсиад их наадмын нийслэлийн бүсийн гандболын тэмцээн энэ сарын 21-23-ны өдрүүдэд МУБИС-ийн БТС-ийн зааланд, заалны хөл бөмбөгийн тэмцээн 23-25-ны өдрүүдэд Монгол-Улаанбаатар их сургуулийн спортын зааланд, ширээний теннисний тэмцээн 22-24-ний өдрүүдэд “Оч” клуб дээр тус тус явагдах аж.
Д.Сүх
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)